Янжуурчдын лобби парламент, ЗГ-ыг урхидаж, хуулийн төслийг нь яагаад гурван жил уясан бэ

Өөрөөр хэлбэл, манай насанд хүрсэн эрчүүдийн хоёр хүн тутмын нэг нь тамхи татаж, жилд тамхины хор хөнөөлөөр 4300-6000 иргэн нас барж байгааг гурван яамны хамтарсан судалгаагаар гаргажээ.
Тамхины хэрэглээ нь мэдээж хувь хүний сонголтын асуудал. Гэвч дэлхийн аль ч улсад тамхины татварыг чангалах, хууль эрх зүйн орчныг нь тодорхой болгох замаар татаасны төвлөрөлтийг эргээд нийгмийн эрүүл мэнд рүү зарцуулдаг. Ийм жишигтэй.
Гэтэл манай улс тамхины хяналтын тухай хуулиа шинэчилж, татварын бодлогыг нь чангалах асуудлыг сөхөөд, яг таг ажил хэрэг болохгүй гурван жил гацаж байна.
Эсрэг талд парламент ч, Засгийн газар ч энэ хугацаанд иргэдийг элдэв татвараар чангалах бодлогоо тасралтгүй сайжруулсан. Тийм атлаа эргээд нийгмийн эрүүл мэнд рүүгээ татаасаар төвлөрөх татварын бодлогоо огт чангалсангүй. Тэгж хэн ч зүтгэж ажилласангүй.
Бүр Эрүүл мэндийн яам, ХСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагууд илтэд эрх ашгийн зөрчил гаргасаар нэн удлаа. Энэ хооронд шинэ хууль хэрэгжсэн бол 1 их наяд орчмын татварын төвлөрөл хийгдэх байсан талаар улс төрийн хүрээнд яригддаг.
Харин энэ үеэр нийгэмд никотин дамжуулах систем буюу халаадаг болон цахилагаан тамхи орж ирсэн нь тэдний хувьд ашигтай байж болох аргуудыг сэдэж эхэлсэн юм.
Тэд энэ 1 их наядын татварын төвлөрөлтийг ердөө 25 тэрбумаар УИХ-ын гишүүдийг лоббидох замаар цахилгаан тамхийг хуулиндаа оруулж татварын өндөр тавих арга сэдэж зохион байгуулалттай нийгэмд тамхины татварыг нэмсэн мэтээр харагдуулах гэж байна гэх хардлага байна.
Сэтгүүлч С.Будрагчаагийн "Нууц" эрэн сурвалжлах нэвтрүүлэгт,
“Волтам” компанийн 2023 онд оруулж ирсэн тамхины гэрээний үнийн дүн нь бууралттай гарсан. Оруулж ирсэн тоо хэмжээ, зарж байгаа үнийн дүнгийн зөрүүг тооцохоор дор хаяж 25 тэрбумын онцгой албан татварын орлогоос, гаалийн албан татварыг 30 хувь гээд тооцвол 7,5 тэрбум, нэмээд бодвол нийт 32 тэрбумын татвараас зугтсан байх магадлалтай гэх агуулгыг хөндөн ярьсан юм.
Импортын тамхийг "Алтан гадас", "Волтам" гэсэн хоёрхон компани түлхүү оруулж ирдэг. Дэлхий дахинаа үндэстэн, бүс нутаг дамнаж тамхины лобби хэрэгжиж буй энэ үед Казахстаны тамхи үйлдвэрлэгчид бараагаа зориуд нэгж тамхиа 50 хувь бууруулан, манай импортлогчдод нийлүүлж, тэд нь монголд хэвийн арилжааны үнээр зарснаар зөрүүнээс нь дээрх 25-32 тэрбум төгрөг унасан гэж сэтгүүлч бүтээлдээ дурджээ.
Эл логикоор бол, гаднын тамхи үйлдвэрлэгчид томоохон худалдан авалттай монгол руу татвараас бултах лоббины мөнгө илгээхдээ тамхиа 50 хувь хямдруулаад, бараагаар шахчихсан дүр зураг харагдана.
Яг үүнийг батлах мэт Янжуур тамхины холбооныхон С.Оюунчимэг гишүүнийг зөвлөхтэй нь хамт Бельги улсруу гадагшаа явуулснаа хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэж, Швейцарийн Женев хотод Нийгмийн бодлогын байнгийн хорооны П.Анужин даргаар ахлуулсан гишүүд ДЭМБ-ийн байгууллагын хуралд сууж цахилгаан тамхинд тавигдах татварыг янжуур тамхинаас 75-80 хувиар доогуур тавигддаг гэдгийг сонссон ч нүдэн балай чихэн дүлий байдлаар янжуурыг биш электрон тамхи муулах өнцгийг шүүрч авцгаав.
Хөшигний ард ерөөс тамхины хяналтын тухай хуулийн төсөлтэй холбоотой агуулгаар яриа өгөх УИХ-ын гишүүд олдохгүй. Илтэд энэ сэдвээс зугтах хандлага гаргасаар ч удав.
Янжуур тамхи импортлогчид тамхины хяналтын хуулийн төсөлд цахилгаан тамхиар золиос хийх гэж байгаа нь бас чиг шинэ жишиг биш юм. Ерөөс парламент дээр архи, тамхины асуудал яригдахаар л манай улс төрчид яриа өгөхөөс зугтаад гүйчихдэг. Архи, тамхины хор хөнөөл, татварын хувь хэмжээг чангалах асуудал хөндөхөөс түдгэлздэг байдал гарсаар нэлээд уджээ.
Энэ төрлийн бизнес өөрөө ашиг өндөр учир дэлхий дахинаа ч томоохон ҮДК-иуд болтлоо хөгжиж, Олон улсын байгууллагууд хүртэл хамтран лоббиддог. Уг нь чуулганаар тамхины хяналтын хуулиа маш сайн судалгаатай оруулахгүй бол араасаа маш олон лоббины асуудал яригдаж яаруу сандруу хийсэн хууль маань конвенцоо зөрчсөнөөр ҮХЦ дээр ч очиж магадгүй хэмжээнд байгаа тул МАН -ЗГ энэ мэт худалдагдсан нийгмийн бодлогын байнгийн хорооны гишүүдээсээ зайгаа барьж сонгууль ойртож үед муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчийн үлгэр болох вий дээ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tamhinii tuhai huulia changatgamaaar bnaa
Хууль дүрэмгүйгээс болж иргэд хүүхдүүд өөрсдийгөө хохироосоор бна
Тамхины борлуулалт өнөөдөр нууц далд хэлбэртэй байгаа. Сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдахыг хориглосон заалт бол амьдралд нийцэхгүй зохицуулалт, харин ч хууль бус нууц худалдааг бий болгож байна. Үнэхээр 500 метрийг хэрэгжүүлвэл УБ хотод тамхи борлуулах цэг олдохгүй хөдөө явж тамхиа авах уу????????
Тийм шүү хөндөх сэдэв мөнөөөсөө мөн билээ
Ирээдүйн үрс хортож хууль дүрэм гэж ер алга
Хуулиан чангатга