Ливаны Хезболла бүлэг Израилд агаарын цохилт өгч, 14 цэрэг бэртжээ

Сүүлийн үед Ойрх дорнодод үүсээд буй нөхцөл байдал илүү хурцдах эрсдэл тулгараад байгаа. Тэгвэл лхагва гарагт /2024.04.16/ Ливан дахь Хезболла бүлэг Израил руу олон тооны пуужин, дроноор агаарын цохилт өгсөн гэж мэдэгджээ.
Энэ талаар Израилын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ халдлагын улмаас 14 цэрэг бэртсэн гэсэн юм. Тэдгээр цэргүүдийн зургаагийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Лхагва гарагийн орой Израилын зэвсэгт хүчний сөнөөгч онгоцнууд Ливаны зүүн бүсэд агаарын цохилт өгчээ. Израилын арми тус улсын өмнөд бүсэд ихэнхдээ агаарын цохилт өгч ирсэн.
Харин өчигдрийн халдлагаас өмнө буюу мягмар гарагт /2024.04.16/ Израилын зэвсэгт хүчин Ливаны өмнөд бүсэд агаарын цохилт өгсний улмаас гурван хүн амь үрэгдсэн байна.
Ливаны аюулгүй байдлын албаныхан мэдээлснээр мягмар гарагийн халдлагад амь үрэгдсэн хүмүүс дунд зэвсэгт хүчний командлагч байжээ. Өнгөрсөн аравдугаар сарын 7-нд Газын зурвасын дайн эхэлснээс хойш Хезболла, Израилын зэвсэгт хүчин хооронд зэвсэгт мөргөлдөөн үүссэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.