Улс төрийн мэдээ

Буруугаар эргэсэн Б.Булганы ярилцлага

Амралтын өдрүүд улс төрөөр баялаг өнгөрч байна. Бямба гарагийн өглөө "Нисванис"-ийн Амгаа (Л.Энх-Амгалан) тоглолтынхоо үеэр "Би данх бацааныг дэмждэг" гэж хэлсэн үгээр битүү давлагаалж байв. Харин орой нь С.Зориг агсны эхнэр Б.Булганы ярилцлага 18 телевизээр цацагдаж, яриа хэлэлцээний сэдэв болов.

Б.Булган 1998 онд нэг удаа, "Нөгөөдөр" сонинд товчхон ярилцлага өгч байж. Түүндээ С.Зориг агсныг "Өвгөөн" гэж дуудах маягаар ярьжээ. Харин 26 жилийн дараа анх удаа ийн ам нээхдээ "С.Зориг гишүүн" хэмээн туж авгайлж, ширүүн дориун биеийн хэлэмжээр ярьсан нь нийгэмд олон талт байр суурь үүсгэлээ.

Ярилцлага гэдэг үүднээс нь харвал сайн болоогүй. Хөтлөгч нь ч сэтгүүлч хүн биш. Б.Булган ярихыг хүссэнээ ярьж, хөтлөгч ч түүнийг нь яриулсан. Ердөө ганц агуулгатай. Тэр нь:

  • Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар бол С.Зоригийг хөнөөсөн алуурчид биш
  • Ц.Элбэгдорж захиалагч, Б.Хурц гүйцэтгэгч
  • Товчхондоо Ц.Элбэгдорж бол хамгийн муу хүн.

Ингээд л болоо. Бусдаар Б.Булганы ярианаас С.Зоригийн тухай, эсвэл хэргийн нарийн ширийний талаар олж мэднэ гэж найдах бололцоогүй. Цорын ганц амьд гэрчийн хувьд тэр юу ч яриагүй. Гэхдээ нууцын баталгаанд гарын үсэг зурсан гэдэг нь бол нөгөө талаас үнэн.

Ярилцлага цацагдаж буй шалтгаан мэдээж эрх баригч намын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүсэл зориг. Түүний хаврын улс төр С.Зоригийн хэрэг байна, түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж руу чиглүүлнэ гэдэг нь "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэгт орсон ярианаас ил тод болсон. Энэ хүрээнд, үргэлжлэл нь Б.Булганаар явж байна. Зохион байгуулалттай медиа ажил гэдэг нь илэрхий. Найруулагч Б.Баатар энэ удаад шүгэлдэж буй данхны дүрслэлийг хэд хэдэн удаа ашигласан нь бүрчиг ил цагаан байдал руу түлхсэн.

Нэг үгээр Б.Булганы ярилцлага бол "Данхын үлээсэн шүгэл" мөн.

Авчиг зорилго нь буруугаар эргэчихлээ.

Залуус эхнээсээ "Бид тархи угаалгад автдаггүй" гэсэн лоозонг сошиалд бариад эхэлжээ. Хамгийн гол нь Б.Булганыг энэ цаг үед ам нээвэл жинтэй тусах үнэ цэн бүхий дүр гэж харж байсан хүмүүсийн бодол орвонгоороо өөрчлөгдчихөв. Адаглаад "С.Зориг гишүүн" гэж авгайлаад байсан нь хүмүүсийг гайхшруулав. Одоо эсрэгээрээ "Б.Булган өөрөө хамжигч юм биш үү. Тэр өөрөө сэжигтэй биш гэж үү" гэдэг өнцөг рүү масс явчихлаа.

Гэхдээ Б.Булганы хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед нээлттэй байр сууриа илэрхийлэх боломж олдсон гэдэг бас бодууштай өнцөг мөн л. Өнгөрсөн 26 жилийн туршид түүнд ам нээх боломж улс төр, системийн хувьд байгаагүй.

Ерөнхий дүр зургаараа С.Зоригийн хэргийн материалууд бүрэн нууцаас гарсан. Засгийн газар ажиллаж байгаа. Энэ үүднээс шинэ нөхцөл байдал үүсэж, шинэ мэдээллүүд ил болсон тул Л.Оюун-Эрдэнэ ийнхүү хэргийг дахин зоригтой сөхлөө гэсэн итгэл, хүлээлт бий. Тэр үүднээс ажиж л байна. Гэхдээ одоогоор хүмүүс Б.Булганд итгэхгүй байна. Итгэхээргүй болчихлоо. Тийм учраас цаашид ч "Ц.Элбэгдорж бол буруутан" гэсэн мессеж нь мэдиагаар, ярилцлагаар, зочдоор бол дамжиж өгөгдөх бололцоогүй болчихлоо.

Одоо Л.Оюун-Эрдэнэ үнэхээр сэжим олж атгасан бол түүнийгээ баримттай ярих ёстой. Нүдэнд үзэгдэж, гарт баригдах аргумент хэрэгтэй. Харин "Хэро" Б.Баатартай нийлж хийх медиа ажиллагаа эхнээсээ бүтэлгүйтэж байна.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
156 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Del
Del

Мэдээ мэдээлэл их байх тусмаа сайн ард түмэн тэнэг бишүү тэнгисийн дүгнэлт сонин биш

Пэлбэг бол ноцтой холбоотон,
Пэлбэг бол ноцтой холбоотон,
Reply to  Del

Юүнд зориулж авсан нь мэдэгдэхгүй, гараас нъ Баатар цол авсан хүн яагаад ч юм бас өмөөрнө. Өөрөө хадмынхаа малгайг хэргийн газар мартана ????????????

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Del

ЗОРИГИЙГ ХЭЛ АЛСНЫГ ЗОРИГ Л ӨӨРӨӨ МЭДНЭ ГЭЖ ДОРОМЖИЛЖ ДААПААЛЧИХААД НӨГӨӨ ЯДАРСАН ХОЁР ХҮНИЙГ АЛУУРЧИН ГЭЖ ХУЦДАГ ГЭЖВААГАА ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ.

Хариулт
Хариулт
Reply to  Del

Энэ авгай аллага хийсэн хоер хүнийг харсан ганц гэрч . Алуурчид ч гэрч болох энэ авгайг хүлж орхиод Зориг агсаны алсан нь маш их сонирхол татдаг.ХАМТРАГЧ гэж харагдаад байгаа юм. Ц.Нямдорж ч ажлын хэсгийг яагаад олон удаа тараасан юм бол. Хэрэг хийсэн хүмүүс гээд гурван шатны шүүхээр орсон хүмүүсийг Нямдорж харсан юм шиг энэ хүмүүс биш ээ гээд шоронд эргэж тойрч гүйгээд байсан нь бас сонин л санагддаг.Мөрөнтэй бол ярих юм байхгүй .Мөр балласан . Дараа нь би УИХын гишүүн бол маргааш нь илрүүлчихнэ гэсэн хүн усанд хаясан чулуу шиг алга болсон..Намтай нь холбогдолоор алга боллоо гэж хардах үндэс байна .ЗАРИМ ХҮМҮҮС ЭЛБЭГДОРЖИЙН ҮЕД НАМАЙГ УДААН ХУГАЦААГААР ХОРЬСОН.ЭНЭ НЬ ЭЛБЭГДОРЖИЙН ЗАХИАЛАГА ХУРЦЫН ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА БАЙСАН ГЭДГИЙГ БУРУУ ОЙЛГОЖ ЭЛБЭГДОРЖ АЛЛАГА захиалж ХУРЦ гүйцэтгэсэн гэж БЯЦХАН ЖИЖИГХЭН ОЙ УХААНДАА ОЙЛГОЖ БАЯРЛАЖ ДЭВХЦЭЭД БАЙХ ШИГ БАЙНА . Буруу ойлгох нь сүүлд ноцтой асуудалд орно гэдгээ ойлгох хэрэгтэй .Сонирхолтой нь энэ Булган авгай Зориг агсаны нөхөр хань гэж огт хэлэхгүй ЗОРИГ ГИШҮҮН гээд байгаа нь шалгах сэдвийн нэг , захиалгатай ярилцлага гэж ойлгогдож байна . Эр нөхрөө ханиа гэж бодсон бол сонгуулийн өмнө заваан захиалагат УЛСТӨР хийхгүй л байсан даа .Бузар заваан , бохир , шулам авгай бололтой .

Зочин
Зочин
Reply to  Хариулт

Элбэгдорж сайд байхдаа доор байгаа хүмүүс Батүүлтэй хамтарч хэргийн газар баахан хүн оруулж хэргийн баримт ул мөрийг баллахаас эхлээд ажлын хэсгийг өөрснөө доор байгаа хүмүүсээ шургуулж зохион байгуулсан байсан

Иргэн
Иргэн
Reply to  Хариулт

Ёстой сэжигийн авгай. Ичэхгүй худалдагдсан илт байна.

Tumur
Tumur
Reply to  Хариулт

Яг албан ёсоор бүртгүүлж амжаагүй юм билээ

Zochin
Zochin
Reply to  Tumur

Zorig ni Taliigachiin ohintoi 20onoos yawaldaad huutei bolson gej MAN d dargiin suudal shildeg horoogoor shagnaad baisan biZdee teriin medeed orilsonn gedeg tegeed mani hun hariutslagaasaa aigaad uhtsen

Zochin
Zochin
Reply to  Tumur

Aanhaa Deegii Tsengel 2 bas ijilhen Mand darga hiideg bizdeee

Zochin
Zochin
Reply to  Zochin

Shine huutei boltson ged hutsaad bdag hamtdaa heregt ornoshdeee

Зочин
Зочин
Reply to  Del

Булган үнэн л ярьсан ш дээ. хэн Булганд итгэхээргүй болчихоод байгаа юм. Элбэгдорж, Хурц мэтийн яргачин хүмүүс орчин үеийн хүнлэг нийгэмд амьдрах ёсгүй. Чимгээ буруутай ч байсан түүнийг шоронд тамлах, эрүүдэх ёсгүй. АН-ын гэгдэх луйварчид ардчилсан хүмүүс биш, Манжийн үеийн тамлагчид байж.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хамгийн ноцтой хүн нь Булган, алуурчид Зоригийг 18 хутгалж алчихаад Булганыг амьд үлдээх ямар энэрэнгүй алуурчид вэ. Сайн бод.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Захиа лж алуулах гэсэн хүн нь биш болохоор тэр !

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

МАН.гарууд угаасаа ойлгохгүй толгой нь хүрэхгүй

Зочин
Зочин

Ардчилсан намынхан бол Баттулгаас бусад нь Хятадын эрлийз хурлийзуудын нийлж нэгдсэн бүлэглэл! Энэ эрлийзүүдийн бүлэглэл монголын ард түмэнд хэрэгтэй ашигтай юм хийгээгүй, эсрэгээрээ монголыг хорлох л үйл ажиллагаа явуулж байсан даа! Одоо дэмжвэл Баттулгыг л дэмжих хэрэгтэй дээ!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зоригийг нухсан шиг яаж харин Баттулгыг нухчихаагүй юм бол, гитдын эрлийзүүд? Гэхдээ улс төрийн карьерийнх нь хувьд бол олон дахин нухсан л даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хөгшөөн Баттулгаас бусад нь гэхээ больж үз, АН-ыхан тэр чигээрээ эрлийзүүд, Женко чинь түвдийн шээс, мэдүү !!!

Зочинbulgaa
Зочинbulgaa

Яг л ард түмний таамаглаж байсныг Булган өөрийнхөө хэмжээнд хэлчихсэн шүү.

Зочин
Зочин

Айдастай хүний зориглож хэлсэн үг.

Зочин
Зочин

Юундаа сандараад байгаа юм. Бүх юм ойлгомжтой байна . Ардчиллын 13 ын нэг Нинж яг л ингэж хэлж байсан шүү дээ. Зоригийн өрөөнд Бат үүл Зоригийг зодох гэж дайрч байсан гэж . Ер нь Зориг яах гэж тусдаа нам байгуулсан юм. Эд нартай үзэл бодол таарахгүй байсан. Эд нар ардчиллаас ухарч албан тушаал өнгө мөнгөнд дуртай болсон тийм учраас Зориг тусдаа нам байгуулсан юм. Дарь Сүхбаатар ч Булганы ярьсантай ижил зүйл ярьдаг

ajkdkl;asjdopas
ajkdkl;asjdopas

yun buruu gej.harin ch 26 jil duugai yvaj baigaad jinhene aluurchidiig ilchilsen yum bish uu.

Зочин
Зочин

Булган аллагын талаар нарийн мэдээлэх боломжгүй, мөрдөн байцаалтын нууц задруулсан хэрэгт орно шүү дээ. Гэхдээ ерөнхий чиг баримжаа гаргаж ярьсан байх шиг. Харин алуурчныг харсан гэрчийн хувьд Чимгээ, Содномдоржоо хоёрыг алуурчин биш гэж нотлож өгсөн нь маш чухал мэдээлэл. Эндээс бусад зүйлийг зураглаж харах боломж хуулийханд нээлттэй болсон байхаа.

zochin
zochin

Харин ч олон жил тээсэн үнэн үгээ хэллээ ярианых нь хэв маягаар хүнийг дүгнэх бол ядмаг сэтгэлгээ

Зочин
Зочин

Элбэгээ гэж гайгаас Эх орон минь удахгүй салах цаг ирэх байхаа

Зочин
Зочин

Булган маш үнэнч мундаг элит эмэгтэй байна. Элбэгээ бол өлөн өссөн хамуутай төлөг байнада.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Элит биш ээ зүгээр хотын төвийн ... охин л байсан шүү дээ

Зочиня
Зочиня
Reply to  Зочин

Мундаг бас элит хүн шэж бдаг вмуу

Зочин
Зочин

Булган нууцын зэрэглэлтэй баримт бичигт гарын үсгээ зурсан гэдийг хүн бүхэн мэдэж байгаа.Зоригийн хэрэг бүр мөсөн нууцаас гарсан тохиолдолд үхэр буугаа тавих байх.Худлаа сонгуулийн шоу гэж улс төржөөд яахаа.Та нар бүтэн 26 жил энэ хүүхэн шиг төрийн машинд хэрчүүлж үздээ нэг хоёр жил болж чадахгүй эгүүр. мн сэтгүүлч сэтэр зүүсэн лаларуудаа...

Зочин
Зочин

Эгүүр .мн хэн Элбэгдоржийн хамсаатнууд хуцахаа л боль

Зочин
Зочин

Энэ нөхөр Элбэгдоржийн тавиул. Ард түмэн ухаантай шүү. Элбэгдоржийн гаргаж буй үйлдэл ил байдаг учраас ойлгомжтой.
Элбэгдорж, Хурцын үйлдэл ойлгомжтой ш дээ. Элбэгдорж АНУ зугтсан. Хурц 2 удаа шоронд орсон. Үнэн биз дээ

Сонин
Сонин

Энэ хүн бараг хэлээд байгаа юм биш шүү.Ард түмэн тэнгис биш шүү

Зочин
Зочин

Булган цаг үеээ олсон маш хэрэгтэй зөв мэдээллийг ард түмэндээ өгсөн гэж бодож байна

Зочин
Зочин

Булган хэлж чадах юмаа л хэлсэн. Харин үүнийг бичигч Элбэгдоржийн хамсаатан бололтой.

Үзээ
Үзээ

Жонхуутай данх дээр хэрээ гуаглана.

Tumur
Tumur

2015 онд гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж хэргийг хаасан гарууд нь элбэггай,мохоо 2 гэж л хэлсэн гуйвуулах хэрэггүй , гэхдээ хүсээд байвал хүссэнээр чинь ойлгоход нэг ч их буруу байхгүй

zochin
zochin

Булганд итгэсэн яагаад итгэхгүй байна гэж. Хүзүүгүй нухчихсан гэж ойлгосон, эмэгтэй хүнийх нь хувьд өрөвдсөн.

Зочин
Зочин

Энэ авгай мэдэж байсан юм бол гуч гаруй жил юугаа хийж чимээгүй явсан юм.Ямар үйлийн үрээр Зориг ийм хүнтэй хань ижил гэж явсан юм бол ядаж үр хүүхэд байхгүй.Сонгуультай жил Зоригийн үхлээр эрээ цээргүй бурцгаах юм.Тэр үед Оюун-Эрдэнэ хэдэн настай байсан юм бол яагаад энэ хэргийн талаар ингэж нэвт шувт цагдаагийн байгууллагаас илүү мэдээд байгаа юм.Үнэхээр тэгж мэдээд байсан юм бол өдий болтол яагаад баримт баталгаатай нь цагдаад хандаагүй юм.Энэ бүхний гаргалгаа бол монголын улс төр монголын сонгууль ямар бохир аргаар явагддаг вэ гэдгийг хэлээд байна бусуу.

Иргэнэслэлтэй
Иргэнэслэлтэй

Би Булганыг ганц гэрч байж үгээ хэлдэггүй гэж буруутгаж байсаан .Хүний нарийн зовлонг бид дотор орсон юм шиг мэдэхгүй.бас л их тэвчээр шалгуур үхдэл болсон нь үнэн шүү дээ.Яриандаа би зөвхөн ардчилсан намыг ярьлаа,.ардын намыг яриагүй гэж хэлсэн дээ. Сэтгэлийн угт цааш хэлэх зүйл байгаа гэж бодлоо.Зориг гишүүн гэж ярьдаг нь хүндэтгэлийн үг,ийм байдалд байсан хүн яаж миний хань гэж ярьж зүрхлэнэ гэж.Манайхан дэндүү муу санаатай хүнлэг биш жудаггүй гэдэг нь.

Зочин
Зочин

Ердөө буруугаар эргээгүй. Чи харин буруугаар эргэж явна аа хө. Тэнгис гэв үү нөхрөө.

Зочин
Зочин

Энэнээс илүү тодорхой ярина гэж юу бхав дээ 26жил ард түмэн таамаглаж бсан ард түмний таамаглалыг харин ч Булган бүүр батлаад өглөө шүү дээ! Элбэгдоржийн ноёрхол одоо л суларч худал хуурмаг арилж үнэн илрэх цаг дөхөж бна гэж хонгилийн үзүүрт гэрэл асах шиг болж бхад чинь.., бүүр нэг худлаа нөгөө тийш нь эргүүлэх гээд ядчих юмаа...

Зочинsongogchid
Зочинsongogchid

ene zovhon tengisiin l ug

Зочин
Зочин

Буруугаар эргэнэ гэж юу байхав дээ, тэнэг юмнууд юу ч гэж хэлж байсан тоох хэрэггүй байхаа. Угаасаа сонин хүмүүс их олон ш дээ

Зочин
Зочин

Элбэгдорж гэдэг монголчууд бидний гайг яллах хэрэгтэй.

Иргэн
Иргэн

Булган бол боловсролтой, ухаалаг аргагүй л элит бүсгүй юм байна

Tumur
Tumur

Би Булганд Итгэж байна

Зочин
Зочин

Бүтэлгүйтсэн юм байхгүй ард түмэн ойлгож байгаа

Зочин
Зочин

Ярилцлага өгснийх нь төлөө энэ хүнийг буруутгах эрхгүй, танай сайтад тааруулж ярилцлага өгөх үү тээ

Зочин
Зочин

Хэрээ Баатарын тархи угаах арга нь хуучирчээ, гялгар хүүдий цоолж элс гоожуулах нь 10 жилийн өмнө шинэ юм байжээ, одоо бол Баатар энтертаймент хоцрохын дээдээр хоцроод Женко, Данко хоёрын PR-аас цааш хэтэрхээ больжээ, хөөрхий.
Тэр нь ч бас монголчуудын логиктой сэтгэдэг хэсгийн дургүйцлийг төрүүлж бна доо !

Зочин
Зочин
Reply to  Зочин

ТИЙМЭЭЭ БОДИТ ҮНЭНГ ХЭЛЖ

Зочин
Зочин

Энэ авгай С.Зоригийг алсан хүнийг мэдэж байгаа ганц гэрч гэж хэлээд байгаа үнэн юм шиг.Чимгээ Содномдаржаа 2 алуугүйн нь тодорхой болчихсон .Олон жилийн дараа талийгч нөхөрөө (С.Зоригийг) гишүүн гэж хүндэтгэж ярьж болохгүй юу. Өнгөрсөн цаг дээр хүн яаж ч ярьж болно ш дээ
Тэгээд цорийн ганц амьд гэрч биздээ

Зочин
Зочин

Рецедив гэмт хэрэгтэн Алдаржавын авгай байсан гэхээр энэ бараг өөрөө нухцан байхаа

Tan
Tan

Tengis bolj uz humuus teneg bish .

Зочин
Зочин

Хүзүүгүй хулгайч эрх мэдэлтэй байхдаа яаж дарамталж хонгилоор чирч байсныг ярисан шүү та нар алуурчдыг өмгөөллөө гээд ямар ашиг байна худлаа мэдээнд итгэдэг хүн маш цөөхөн шүү худалдагдсан сайтууд сөнөтүгэй

Зочи
Зочи

Тэнгис гэх бичээч эзэн Элбэгдоржийнхоо өмнөөс чацага харвах нь. Гэмт хүн гэлбэлзэнэ гэж Элбэгдорж, Бат Үүл нар яаран сандран мэдэгдэл хийгээд л ёстой цус нь харвах гэж байх шигээ. Хуулийнхан нэг юмны сэжүүрээс бариад авч дээ Элбэгээ хулгайчийг яаралтай авчирч олны өмнө яллах хэрэгтэй

Зочин
Зочин

Ц. Элбэгдорж алуурчин гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Монголчууд үүнийг бүгдээрээ аль хэдийнээ ойлгосон. Одоо баталгаажуулж Элбэгдоржид ялыг нь үүрүүлэх хэрэгтэй байнаа.

Зочин
Зочин

БУЛГАНД БАЯР ХҮРГЭЕ. ЯМАРЧ БАЙСАН ШҮГЭЛ ҮЛЭЭЖ ОРХИВ. АСУУДАЛ ДӨНГӨЖ ЭХЛЭЖ БНА, ХҮМҮҮС ЭЭ. ТЭВЧЭЭРТЭЙ ХҮЛЭЭГТҮН. БАТ-ҮҮЛИЙН САНДАРЧ БАЙГААГ ЭЭ?

Зочин
Зочин

Зоригийг а лсан бүлэглэл маш аюултай, гадны оролцоотой ч байж магадгүй тул энэ бүсгүй хэрэв ам а лдвал а луулж ч мэдэх тул олон жил ам хумхиж явсан байх, одоо ч айдастай тул тодорхой юм ярихгүй байх аа?? Харин энэ удаагийн ярилцлага нь дээд албан тушаалтнуудаас шахсаны дагуу сонгуульд зориулсан хуурамч пиар төдий зүйл гэдэг нь илэрхий!!

Пэлбэг бол ноцтой холбоотон,
Пэлбэг бол ноцтой холбоотон,

Хэний ч байсан хамаагүй. Хувь хүмүүсийн сонголтыг хүндлэх хэрэгтэй. Харин ч Булганы өөрийнх нь амнаас өөрийнх нь харж байсан хүмүүс тэр биш гэдгийг л сонслоо. Энэ хангалттай. Бусад талаар нарийн ширийн юм ярих боломжгүйгээс гадна зарим юмаа мартаа биз. Элбэгдорж бол үнэхээр муухай ажилласан. Булганаар хэлүүлэлтгүй ФАКТ . Өнөөдөр шүүх хурал цагдаагийн юм ухахад баримт нь бий. Булган биш гэж хэлэхийг мэдэж байсан учраас албаар хэрэг үүсгэж хориулаад Ч.С нарын шүүх хуралд гэрчээр оруулаагүй. Үүнийг бүгд л мэдээгээр Булгантай Булгангүй харж байсан. Жирийн найз хамтрагч байсан бол Пэлбэгдороожид гэрчээ хорих, шүүх хуралд оруулахад саад хийх зүйл, ашиг сонирхол байхгүй. Гэтэл тэр хүн ийм үйлдэл хийсэн гэхээр өөрөө өөрийгөө ард түмэнд барьж өгсөн. Ярилцлага нөлөөтэй эсэхээс үл хамааран Пэлбэг бол ноцтой холбоотныг бид 2015-2016 онд өөрсдөө харсан. Шинэ зүйл Булган яриагүй. Бидний бүгдийн мэддэг зүйл ярьсан. Харин шүүгчийн өмнө хэлж чадаагүй боломж нь олдоогүй ч одоо өөрийн амаар хэлсэн нъ сайшаалтай болохоос шинэ зүйл биш. Мөн гэрчийн хувьд анхны хувилбар болох эмэгтэй нь эрэгтэйгээсээ өндөр гэдгийгээ дахин хэлж байна.

Зочин
Зочин

Тэнгис ч гэх шиг. Шалбааг л байна ш дээ. Шалбаагны сэтгэхүйгээр бичжээ.

Зочин
Зочин

Булган: Алуурчид эм нь өндөр, эр нь намхан хүн байсан гээд байхад эсрэгээр нь эр нь өндөр, эм нь намхан 2 гар олж ирчээд, алуурчид мөн гэж хэл гэж тулгаад 10 сар Төв аймгийн мөрдөнд хорино гэдэг арай л сонин байгаа юм даа. Өндөр, намыг нь ядахдаа тааруулчихгүй дээ...кк. Гүтгүүлсэн хүмүүсийн оронд өөрийгөө тавихаар зэвүү, дургүй хоёр зэрэг хүрээд байх юм...

Зочин
Зочин

Уйлсангүй ч гэж байх шиг гарууд нээрээ. 30-д жил өнгөрөхөд нулимсаа татахтайгаа болохгүй яадаг юм. Санасанаас сүрхий бас ч боловсролтой маягийн үгийн хий гаргахгүй айхтар хүүхэн байна лээ

Зочин
Зочин

Өөр өшөө илүү их гарч ирэх байх харин ч нэг ард иргэд мэдэж байсан баталгаажсан ярилцлага болсон

Зочин
Зочин

Угаасаа Булган албан ёсны аваал эхнэр нь мөн үү хамтран амьдрагч юм уу эсвэл Э.Бат-үүлийн янаг байсан байх аа тэгээд л их зүйл нууцладаг бололтой

хогын авгай
хогын авгай

ЭнэБулган авгай Зоригийг эр нөхрөө гэхгүй гишүүнё гэх шиг тавилттай жүжиг тоглочихлоо энэ авгай дээхнэ үед олон эрийн өвөр дамжсан яшка байжээ Зоригийг урхиндаа оруулсан хогын авгай л байжээ жаахан юм ойлгодог хүмүүс булганы яриа хэнд ч хэрэггүй

Зочин
Зочин

сэжигийн авгай

Сонин
Сонин

Бас тэнгис гуай ахиухан мөнгө ав тэгээд дахин элийр.хүмүүс бараг ойлгосоор ирсэн одоо бүр сайн ойлгосон

Эмээ өөрөө нийлээд хуссан юм биш үү
Эмээ өөрөө нийлээд хуссан юм биш үү

Шал.балай зөнөсөн эмээгээр юугаа хийнээ

Зочин
Зочин

Харин ийм зөнөсөн тэнэсэн яриагаар Женко,Данх хоёр PR хийж бгаа байхгүй юү доо, Херо Баатарын хир нь тэр болжээ !

Зочин
Зочин

Булган цаг үеээ олсон маш хэрэгтэй зөв мэдээллийг ард түмэндээ өгсөн гэж бодож байна

Зочин
Зочин

Хулгайчууд юу ч гэж донгоссон бид данхыг сонгоно.

Холбоотой мэдээ

Back to top button