Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны шүүх нэгэн алдарт рэпперт цаазын ял оноожээ

Ираны хувьсгалт шүүх 2022-2023 онд гарсан жагсаалтай холбоотой хэргээр Тоомаз Салехи нэртэй алдартай рэпперт цаазаар авах ял оноосон байна.

2022 онд Маса Амини нэртэй 22 настай эмэгтэй хижабаа зүй бус байдлаар өмссөн гэх шалтгаанаар баривчлагдсаныхаа дараа амь үрэгдсэн хэрэг гарч байсан. Уг хэргийн дараа Иранд олон сарын турш жагсаал гарсан юм.

Салехи өөрийн уран бүтээлдээ болсон жагсаалуудыг дэмжсэн агуулга оруулдаг байжээ. Түүнийг 2022 оны аравдугаар сард улс даяар өрнөж буй жагсаалуудыг дэмжсэн мэдэгдэл хийсний дараа баривчилсан байна.

Зургийн эх сурвалж: Bloomberg

Тэрбээр 2023 онд зургаан жил гурван сарын хорих ял сонссон юм. Тухайн үед Салехид цаазаар авах ял оноохоор зэхэж байсан ч Дээд шүүхийн шийдвэрээр хорих ял авч байжээ.

Гэвч түүний өмгөөлөгч Амир Раисиан хэлэхдээ “Исфахан хот дахь Ираны хувьсгалт шүүхийн салбар дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэлгүй Салехид ялын дээд хэмжээг оноосон” гэсэн юм.

Ираны шүүх тогтолцоо ялыг хараахан батлаагүй байгаа учир түүнд давж заалдах 20 хоногийн хугацаа байгаа. Түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button