НИЙГЭМНийгэм мэдээ

Хүүхэд хүчирхийлэгчдээ ингэж яриулсан бол шударга байх байлаа, ЦЕГ-ынхан

Цагдаагийн ерөнхий газар тэр дундаа Хэвлэл мэдээллийн төвийнхөн нь хүний эрхийн мэдрэмжгүй гэдгээрээ шүүмжлэл дагуулах болоод удаж байна. Өчигдөр ч бас мэдрэмжгүй байдлаа олон нийтэд харуулав.

Тодруулбал, өсвөр насны гурван хүүхэд авч явсан шил хагалагчаараа автобусны сандлын бүрээсийг урж, зүсэж сүйтгэсэн хэрэг гарсан. Улмаар тухайн хүүхдүүдийг олж тогтоон зогсоож байгаад гэм бурууг нь хүлээлгэж, уучлал гуйлгасан бичлэгээ цахим орчинд түгээсэн билээ.

Энэхүү бичлэг олон нийтээс шүүмжлэл хүлээв.

Учир нь, сар гаруйн өмнө 13 настай балчир охиныг цагдаагийн дөрвөн алба хаагч жилийн хугацаанд хүчирхийлсэн нь тухай мэдээлэл ил болж, хөвөрсөн. Тухайн дөрвөн алба хаагчийг зогсоож байгаад яриулж бичлэг цацах нь битгий хэл нүдийг нь далдалж, нэрийг нь чанад нууцалцгаасан. Олон нийт нэрийг нь зарлаж, хорихыг шаардсан. Харамсалтай нь одоо хэрхэн шалгаж байгаа нь ч тодорхойгүй, мартагдах нь.

Олон нийтийн өмчийг сүйтгэсэн хүүхдүүдийг өмөөрөх гэсэнгүй. Цагдаагийн байгууллага бага насны хүүхдийн эсрэг хүчингийн хэрэг үйлдсэн дөрвөн алба хаагчаас ч хүнд хэрэг үйлдсэн мэт сүржин байдал үзүүлсэнд эгдүүцэж байгаа юм. Жингийн туухай дээр тавибал аль хэрэг илүү ноцтой вэ.

Товчилбол, ямар хэрэг тарьсныг нь ил гаргах вэ, ямрыг нь олон нийтэд ил гаргахгүй хаацайлж үлдэх вэ гэдэгтээ жаахан ч атугай мэдрэмжтэй, тэнцвэртэй хандмаар байна, ЦЕГ-ынхан.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Хүмүүжилгүй хүүхэдүүдийг юунд өмөөрсөн юм хатуу шийтгэ нийтийн өмчид халдсан улаан махны хэрэг хийсэн хүмүүсийг ч ил гарга 461-д байгаа х..... мэдчихсэн байгаа бас хорихд ял эдэлж байгаа х........ мэдсэн байгаа

Зочин
Зочин

Ямар ч гэмт хэргийг олон нийтэд мэдээлэх нь ЗӨВ. Өсвөр насан дээрээ сандал зүсэж байна нас бие гүйцэхээрээ ХҮЧИНДЭГЧИД болохыг хэн ч таашгүй.

Зочин
Зочин

Хүүхэд хүчирхийлэгчдийг хамгаалдаг нь үнэн шууд нэртэй зүстэй нь ил тод гаргах ёстой

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хамгаалаагүй мал минь хохирогч нь 13 тай охин хүүхэд учраас тэгж байгаа юм

Бат инженер
Бат инженер

Цагдаа гэдэг чинь МАН-ын үүр маягийн байгууллага болсон юм биш үү. 70 жил ийм явсан даа. Одоо Хүүк+Данхын үед ахиад ийм болж байгаа юм байна.

Зочин
Зочин

Кр эь үнэн шүү цагдаагийнхаан! Дутагдалдаа дүгнэлт хийж үйл ажиллагаагаа зөв шударга явуулах цаг нэгэнт болжээ. Иргэд маш зөв өнцгөөс зөв шүүмжилжээ. Ер нь цагдаагийн алба хаанч шударга гэдгээ батлахын тулд аливаа зөрчил гаргагч болон гэмт хэрэг үйлдэгчийг мэдээлэхдээ нотлох баримтандаа үндэслээд овог нэр нүүр царайг нь ил гаргаж байх хэрэгтэй. Энэ тохиолдолд гэмт хэрэг болон зөрчил эрс багаснаа. Нууцлаад л байвал ихэсээд л байнааа.

Зочин
Зочин

Ene niigmiin omch suitegsen charlba nar ali surguuliin huuhduud ve bagsh zahiraluudn ymar nohduud baina aa

Zochin
Zochin

Uyan geg h Setgyylch nertei 4 argiin toogooch oligtoi suraagyi, mgl-roo yrij chadah eseh ni todorhoigyi nuhdyyd duugyi baival yasiin be

Хаха
Хаха

Монголд нэгл зүйлээс болж ядуу ниитээрээ амь зогоож байна нам дагасан өлөн том жижиг авилгач хулгаачууд нь хагартлаа баяждаг иргэдиин боломжииг хулгаалдаг ял гэж бараг авахгүй солонгос шиг бүх хулгаач авилгач хүчриилэгчид хатуу ял өгдөг болжээж монгол хөгжинө

зочин
зочин

тэмээ гэхээр ямаа гэдэг шиг. буруу л үйлдэл хийсэн хүүхдүүд. өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гээд хаа хамаагүй юмтай зүйрлүүлээд бүр л энэ хүүхдүүдийг эвгүй байдалд оруулаад байх юмдаа.

Зочин
Зочин

Та нар ингээд нийгмийг талцуулдаг байхгүй юу эгүүрийн сэтгүүлчээ. Одоо ийм байхаа боль нэг нь эрүүгийн хэрэг нөгөөх нь зөрчлийн хэрэг бас нийтийн эмх журам нөгөөх нь хувь хүний нууцтай холбоотой нэг хохирогч нь 13 тай амьд охин нөгөөх нь сандлын бүрээс гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг юм

zochin
zochin

Нийслэлийн Цагдаагийнхан аймаар шүү

Баяраа
Баяраа

Хахаха зүйрлэх юмаа олж зүйрлээч хүүхэд хүчиндсэн цагдаа нарыг олны өмнө гаргаад буруугий нь хүлээлгээд тавиад явуулхуу? Эсвэл буруугаа хүлээсэн гээд ялыг нь хөнгөлөхүү?

Иргэн
Иргэн

Улны иргэдийн хүүхэд гэсэн хандалагаар хандаж байгаа юм шиг санагдчихлаа

Иргэн
Иргэн

Хүүхэд алдсан бол эцэг, эх асран хамгаалагчтай нь хариуцлага тооцох байж. Цагдаа нар ажлаа хэр хийж байгаагаа өөр үр дүнгээр тодорхой хэлбэл авилга хээл хахууль, албан тушаал ашигласан гэмт хэргийн илрүүлэлт шийдлээр харуулбал зөв.

Зочин
Зочин

Цагдаагийн дарга нар хоёр нүүртэй, ёс зүйгүй хүмүүс байдаг

Bibi
Bibi

Yadgin zavaan humuujilgui huuhed gehed hetsuu hun durstei amitnaas dor sugnuudiig. hashraah yostoi

Зочин
Зочин

Одоо ард түмэн үр хүүхдүүддээ, "цагдаагаас болгоом жилж" яваарай гэж захиж хэлдэг болсон ш дээ !!!

Зочин
Зочин

хүүхдээ хүмүүжүүлэх сайн хүн болгох хэрэгтэй зөв хашраах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button