АНУ: Израил Газын зурваст олон улсын хуулийг зөрчиж байж магадгүй

АНУ-ын засгийн газрын ахлах албан тушаалтнууд Израил Газын зурваст олон улсын хуулийг зөрчиж байж магадгүй гэж бодож байна. Газын зурваст Израил Хамасын дайн эхлээд 205 өдөр өнгөрчээ.
Дайны явцад олон хүн Израилыг олон улсын хуулийг зөрчиж, дайны гэмт хэрэг үйлдэж байна гэж буруутгах болсон юм.
Тэгвэл АНУ-ын засгийн газрын зарим ахлах албан тушаалтнууд АНУ-аас нийлүүлсэн зэвсгийг олон улсын хүмүүнлэгийн хуульд зохицсон байдлаар ашиглаж байгаа гэх Израилын байр суурийг итгэл даахуйц бус гэж үзэж буйгаа Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэнд зөвлөсөн байна.
“Reuters” агентлагийн олж авсан Төрийн департаментын дотоод санамж бичигт албан тушаалтнууд ийн бодлоо илэрхийлсэн юм. Бусад алба хаагчид Израилын мэдэгдлийг дэмжиж буйгаа бичсэн байжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хоёрдугаар сард гарын үсэг зурсан Үндэсний аюулгүй байдлын санамж бичгийн дагуу Блинкен тавдугаар сарын 8-наас өмнө Блинкен Конгресст тайлан тавих ёстой.
Тус тайлан нь АНУ-ын зэвсгийг ашиглан АНУ-ын эсвэл олон улсын хуулийг зөрчөөгүй гэж мэдэгдсэн Израил итгэж болохуйц эсэх талаар юм.
АНУ-ын Төрийн департаментын долоон агентлаг Блинкенд Израилын Газын зурвас дахь ажиллагааны талаарх дүгнэлтээ илгээжээ.
Тэднээс Ардчилал Хүний эрх ба хөдөлмөрийн агентлаг , Хүн ам, дүрвэгсэд, шилжилт хөдөлгөөний агентлаг, Дэлхийн эрүүгийн эрх зүйн агентлаг, Олон улсын байгууллагын агентлаг Израилын батламжийг найдвартай, итгэж болохуйц биш гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.