СПОРТ

Холын зайн гүйгч Б.Буджаргал АНУ-д болсон 10 өдрийн гүйлтэд түрүүллээ

АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 17-27-ны өдрүүдэд болсон Шри Чинмойн нэрэмжит 10 өдрийн гүйлтийн тэмцээнд Монголын тамирчин Б.Буджаргал түрүүллээ.

Тэрбээр 10 хоногт 1315 км замыг туулсан бөгөөд хоёрдугаар байранд Итали улсын гүйгч Andrea Marcato /Дэлхийн хамгийн холын зайн гүйлт болох 3100 майл буюу 5000км -н тэмцээний 4 удаагийн аварга/, гуравдугаар байранд Тайвань улсын гүйгч Chia-Hung Wei /Тайвань улсын рекорд эзэмшигч/ тус тус оржээ.

Б.Буджаргал үүнээс өмнө буюу 2019 онд Шри Чинмойн нэрэмжит тэмцээнд 1221.8 км замыг туулан түрүүлж байжээ. Б.Буджаргал гүйлтийн спортоор 29 жил хичээллэж буй тамирчин юм. Мөн зөвхөн тамирчин гэдэг тодотгол түүнд үл зохино. Тэрбээр Монголын алдартай гүйгчээс гадна улс төрч нэгэн, МАХН-ын гишүүн. Хэд хэдэн удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн түүнийг нийгмийн сүлжээнд нэг хэсэг “Барьцаалагдсан байж болзошгүй хүн” гэж байсан удаатай. Б.Буджаргал ДАШТ-д хурд сорихдоо 2015 онд “Хөгжлөө эхлүүлье”, 2017 онд “Оффшоргүй Монгол” гэсэн уриатай гүйж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Kca
Kca
4 сар 29, 2024 14:57

Шон гэдэг амьтан мах зууж ирээд өгсөн, тэрүүгээр нь хоол хийж идсэн гэдэг з�##�уу мөн үү?

icheechee
icheechee
5 сар 2, 2024 05:47

emee owoo nariin temtseend orood turuulsen huniig sur bolgoj bichdegee bolioch ene medeellin saituud

Холбоотой мэдээ

Back to top button