“Хуримтлалын санд 500 тэрбумыг төвлөрүүлснээр 10 мянган айл өрхийн ипотекийн зээлийг санхүүжүүлэх боллоо”
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай ЗГ-ыгн тогтоолыг хэлэлцэн баталсан байна.
Энэ талаар Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сүүлийн 20-иод жилийн туршид Монголын ард түмэн баялагтаа эзэн болох цаг мөч анх удаа үүгээр эхэлж байна. Саяхан УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Үүнтэй холбогдуулж, хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.
Үндэсний баялгийн сан гурван сангаас бүрдэнэ.
Нэгдүгээрт, Ирээдүйн өв сан. Норвегийн сантай ижил концепцтой. Ирээдүй хойч үедээ зориулж хөрөнгөө хадгална.
Хоёрдугаарт, Хуримтлалын сан. Сингапурын хөгжлийн концепцтой төстэй, ирээдүйд биш өнөөгийн цаг үедээ зарцуулна. Эрүүл мэнд, боловсрол, орон сууц гэсэн гурван чиглэлд зарцуулна.
Гуравдугаарт, Хөгжлийн сан. Ирээдүйд хийх хөрөнгө оруулалт буюу дунд хугацааны томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Төсөв ашигтай гарах үед Тогтворжуулалтын сангийн 50 хувийг үүнд төвлөрүүлнэ.
Өнөөдрийн тогтоолоор Хуримтлалын сан дээр онцлог зохицуулалт хийлээ. 2023 онд хэмжээнд, төрийн өмчийн уул уурхайн компаниудын 34 хувьд ноогдох ашиг буюу 500 тэрбум төгрөг хүртэлх төгрөгийг уг санд харимтлуулж, тэр даруйд орон сууцны хөтөлбөрийг эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхээ боллоо.
2021-2022 онуудад 750 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж байсан. Энэ нь хамгийн өндөр дүн байсан. Харин энэ жил 500 тэрбум хүртэлх төгрөгийг Хуримтлалын сангаас, харин эргэн төлөлтөөс болон банкнуудын эх үүсвэрээс нийт 1.2 их наядын эх үүсвэр бүрдэнэ.
Энэ бол өмнө нь хэзээ ч хуримтлагдаж байгаагүй хэмжээний ипотекийн эх үүсвэр.
Жилд 5-6 мянган ипотекийн зээл гардаг. Өнөөдрийн байдлаар 17 мянган иргэний хүсэлт банкнууд дээр ирсэн судлагдаж байна.
Дээрх эх үүсвэрээр энэхүү 17 мянган иргэнээс, банкны шаардлагыг хангаж хүсэлтээ өгсөн 10 мянгынх нь зээлийг санхүүжүүлэх боломжтой.
Мөн Хуримтлалын сангийн данс нээгдсэн байгаа. Ирэх даваа гарагаас эхэлж, Монголбанк өөрөө удирдаж, хуваарилалтыг хийнэ” гэлээ.
Цаашлаад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нэмэлт мэдээлэл өгөхдөө,
“Урьд өмнө ипотекийн зээлийн эх үүсвэр хангалттай биш, иймд квоттой олгож байсан. Харин Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг ийн нэмэгдэж орсноор квот арилна гэж ойлгож болно.
Мөн ирэх долоо хоногоос иргэн бүрд Хуримтлалын нэгдсэн сангийн данс нээгдэх боломж бий боллоо. E-Mongolia дээр цэс нэмэх үүрэг чиглэл өгсөн. Үүгээр иргэд өөрийн нэр дээрх хуримтлалын нэгдсэн сангийн дансанд нь бэлэн бусаар зарцуулагдах мөнгө ил харагддаг болно.
Хуримтлалын санд энэ жил төвлөрүүлж буй эх үүсвэр голчилж “Эрдэнэс Монгол” нэгдлээс ирнэ.
- ЭТТ ХК 200 тэрбум
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 273 тэрбум
- Дарханы төмөрлөгийн үйлдвэр 14 тэрбум
- Монголросцветмет 8.6 тэрбум
- Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр 3.5 тэрбум
- “Эрдэнэс Оюу толгой” 356 сая төгрөг тус тус төвлөрүүлүж байна.
Цаашид жил ирэх бүр Хуримтлалын нэгдсэн санд төвлөрөх хөрөнгө тогтмол өсөх төсөөлөлтэй байна” гэлээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баялгийн сан хуулийнхаа дагуу ажиллахгүй ЗГ нэг өдөр тогтоол гаргаад л өөрчлөөд, зарцуулаад хулгайлаад байх юм бол өмнөх сангуудаас ялгаа гарах юмуу. Санд одоо хуримтлагдаад байх ногдол ашиг тарааж байгаа компани байхгүй биз дээ. Ирээдүд орж ирэхээ урьдчилж яриад байна уу. Кккк
10000n busad ni yahuu tegeed ajaa mamaa
Пээээ баахан санал аваад ман ялчлаааааааа ураааааа