Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд долоон орон сууц тутмын нэг нь эзэнгүй болжээ

Судалгаагаар Японд эзэнгүй үлдсэн орон сууцны тоо 2023 онд 9 саяд хүрж, 2018 оны хэмжээнээс 510 мянгаар нэмэгдсэн байна. Харин нийт орон сууцны тоо 2.61 саяар нэмэгдэж, 65.02 саяд хүрчээ.

Мягмар гарагт /2024.04.30/ тус улсын засгийн газраас нийтэлсэн тоо баримтаас харвал Япон дахь нийт орон сууцны 13.8 хувь буюу долоон орон сууцны нэг нь эзэнгүй болов.

Эзэнгүй үлдэх орон сууцны тоо нэмэгдэж байгаа нь ганцаараа амьдардаг өндөр настай хүмүүс амьсгал хураах эсвэл асрах газарт амьдардаг болж байгаатай холбоотой юм.

Өндөр настнууд амьсгал хураахдаа орон сууцаа өвлүүлж үлддэг ч гэсэн өвлөж авсан хүмүүс тухтай газар амьдрах сонирхолтой байдаг гэж Японы дотоод хэргийн яам мэдээлжээ.

Эзэнгүй орхигдсон орон сууцуудын тоо нэмэгдэхийн зэрэгцээ засгийн газраас ямар нэгэн арга хэмжээ авах шаардлага нэмэгдэж буй. Учир нь иргэд дунд тэдгээр хуучин барилга байгууламжууд нь нурж, олон нийтийн аюулгүй байдалд эрсдэл учруулж магадгүй гэх болгоомжлол үүсээд байгаа юм.

Эзэмшигч нь хэн гэдгийг тогтоох ажил хүндрэлтэй учир эзэнгүй орхигдсон барилгуудыг нураах ажил удааширчээ.

9 сая гаруй эзэнгүй орон сууцны 4.43 сая нь түрээслүүлэх зар, 330 мянга нь худалдаалах зар тавьсан байна. Харин үлдсэн 3.85 сая байр статус тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Asr
Asr
5 сар 2, 2024 08:45

Yoponii hun am 2023 ond 800 000 aar horogdson. Torolt tend tiim baga baigaa araas n Omnod solongos ba Hyatad hurdtai dagaj baigaa.

Холбоотой мэдээ

Back to top button