Цагдан хоригдоод 21 хонож буй Х.Базарааг өмгөөлөгч нь суллуулах хүсэлт гаргажээ

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн, "Баян" хэмээх Р.Базараагийн өмгөөлөгч түүнд шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр /2024.05.07/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
Хэргийг сануулахад, “Алтайн хүдэр” ХХК-ийн Р.Базараа, гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнэ нарын хүмүүсийг ЭЦА-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд баривчилж, 48 цагийн хугацаатайгаар ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. Улмаар 30 хоног саатуулахаар шийдвэрлэсэн.
Түүнийг сонгуулийн санхүүжилт олгосон байж болзошгүй гэх шалтгаанаар уг баривчилгааг Эрүүгийн цагдаагийн албанаас хийсэн гэж эх сурвалжууд мэдээлж байв. Мөн хамаарал бүхий "Тээвэр хөгжлийн банк", "Алтайн хүдэр", "Бүрдэл майнинг" зэрэг компаниудад нь нэгжлэг хийсэн.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ахиулаад хориод өгөх хэрэгтэй
"Баян" биш "Бузар Базараа" гэсэн нэр таарах хүн дээ
Цөвүүн цагийн өнгө шүү!!! Сайн цагт үзэгдэхгүй сүнс юм шүү дээ!!! Тиймээс зүхэлгүй зүгээр маань уншицгаа!!! Төгсөглөа төсөөлөөгүй төөрч яваа Сүнс