Андуурч хэрэглэсэн гээд ч М.Бадарч ялсангүй, түүний эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэр хэвээр үлдлээ

Монголын үндэсний ба олон улын спортын арбитрын давж заалдах комисс өнөөдөр М.Бадарчийн гомдлыг хэлэлцлээ.
Өмнөх хуралдаанаар М.Бадарчийн допинг хэрэглэсэн нь үнэн болохыг тогтоож, улмаар,
- Өөрөө шууд хүлээн зөвшөөрөх
- Эсвэл хэзээ, хэнээс допингийн бодис авснаа хүлээн зөвшөөрөх хоёр сонголт өгсөн.
Аль нэгийг сонговол барилдах эрхийг хассан дөрвөн жилийн хугацааг хөнгөлөх боломжтой талаар Давж заалдах комисс мэдэгдэж байв. Хариу мэдэгдэл долоон хоногийн хугацаа өгсөн.
Тэгвэл, өчигдөр 17.00 цагт нэрээ нууцалсан гэх гэрч мэдүүлэг өгснөөр хуралдаан дахин боллоо.
Тухайн гэрч Турк улсаас метенолин бодис агуулсан эм уудаг байсан. М.Бадарчтай тааралдахдаа панангинтэй андуурч, үүнээсээ 10-аад ширхгийг өгсөн гэж мэдүүлэв. Харин М.Бадарч панангин дууссан байсан тул түүнээс эм асууж авснаа, мэдэлгүй ууснаа хүлээн зөвшөөрсөн.
Гэвч,
- Гэрчийн нэр, нүүрээ нууцалсан байдал
- М.Бадарчтай онцын холбоогүй гэх мөртлөө эмнээсээ 10-аадыг өгсөн нь
- Харагдал байдлаар ч ялгаатай хоёр эмийг андуурсан гэдэг нь
- М.Бадарч ч мэдэлгүй уусан гэдэг нь
- Энэ бүх хугацааны дараа, хариу мэдэгдэх долоо хоногийн сүүлээр гэнэт гарч ирсэн нь
- М.Бадарчаас эм биш тариагаар илэрдэг бодис илэрсэн зэрэг нь эргэлзээ төрүүлж байв.
Харин шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд, үүнийг үндэслэлгүй гэж үзлээ. Улмаар М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХОГИЙН ЛАРЫН ТАНТАНГАА ЖАНГАА ӨӨРСДӨӨ ЗУУРЦГААГААРАЙ
Зөв шийджээ амжилт
Шударга байлдаа
Shudraga bldaa hmmmm
БАДАРЧ БАДАРЧ МИНЬ ОДОО ЭНҮҮГЭЭРЭЭ ДУУС БЭЛТГЭЛЭЭ ХАЯЖ БОЛОХГҮЙ 4 ЖИЛИЙН ДАРАА Л ҮЛДЛЭЭ ХАЙРАН 4 ЖИЛ ГЭХДЭЭ ХАРАМСААЛ ЯАХ ВЭ
Бяр байхад ухаан хэрэггүй
Толгой гэж олгой
Эр хүн шиг байхгүй дээ. Нохой зан гаргах гээд чадахгүй, өөрийгөө ямар ш�##�чигар амьтан гэдгээ харууллаа