Ойрын тав хоногт дулаарах ч, ихэнх нутгаар цас, бороо орно
2024 оны 05 сарын 12-ноос 2024 оны 05 сарын 16-ныг хүртэлх цаг агаарын тав хоногийн урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.
12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 13-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
12-нд ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +11..+16 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ жил ч ээ мөн сайхан зун болох нь дээ ! 5 сарын бороо гэдэг мөн ч сайхан бөгөөд тун чиг ховор юм шүү дээ, энэ жил мөн элбэгхэн байнаа, яамай ш дээ.
Нээрээ 5 сарын бороо ч м �##�, хүн хоёрыг тансаглуул даг ид шидтэй юм гэсэн шүү !