УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ойрд "үзэгдээгүй" хоёр

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.05.16/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар нийт 69 хуулийн төслийг эцэслэн батлахаар товлоод байгаа юм.

Чуулганы хуралдаан эхэлчихсэн, хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтын үеэр хэд хэдэн УИХ-ын гишүүн орж ирэв. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Баярсайхан. Тэрбээр Төрийн ордонд үзэгдэж харагдахгүй удаж, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд гэсэн хоёрдугаар тойргоо услаад ирсэн. Тойрог услалтаас болж түүний даргалдаг БСШУСБХ-ны хуралдаан хоёр ч удаа тасалдсан тухай бид мэдээлж байв.

Б.Баярсайхан гишүүнийг чуулганы танхимд орж ирэх үед УИХ-ын дарга Г.Занданшатар "Балжиннямын Баярсайхан гишүүн ээ, сайн байна уу. Өнөөдөр нэг цаг хоцорсон тухай асуудал биш. Ойрын хэдэн сар чуулганд "үзэгдээгүй" болохоор чинь асууж байгаа юм" хэмээн шоглож, УИХ-ын гишүүд инээлдэв.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар "Жамбын Батсуурь гишүүн, сайн явж ирэв үү та. Ойрд уулзаагүй юм байна" хэмээн мэндэллээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ ХОЁР ХҮН ЮУ ХИЙДГИЙН ЗАСГИЙН ОРДНЫ ЦАЙНЫ ГАЗАР АЖИЛЛАДАГ ЗӨӨГЧ БАРМЕНУУД ЮМ УУ?

Зочин
Зочин

Neg n lav Sukhbaatar aimgiin ezen bh shig bna

Zochin
Zochin

Bugahanuud minn kk

д.чимэдцэрэн
д.чимэдцэрэн

энэ хоёр цуг явж бал сараа тэмдэглэж хайнаь арал дээр нүцгэн хэвтэж байгаа зураг ил гарч ирлээ.

Холбоотой мэдээ

Back to top button