Гадаад мэдээДЭЛХИЙ

Австралийн хамгийн чинээлэг эмэгтэйн хачирхалтай хөрөг зураг

Австралийн нийслэл Канберрад байрлах галерейд тус улсад хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийн шог хөрөг зургуудыг байрлуулжээ.

Тэнд II Чарльз хаан, 2000 оны Сиднейн олимпоос алт авсан Кэти Фримэн, Ерөнхий сайд асан Скотт Моррисон, хатан хаан агсан II Элизабет гэх мэт эрхмүүдийн хөрөг байсан юм.

Харин нэг хөрөг бусдынхаас илүү анхаарал татаад байгаа аж. Тэр нь Австралийн хамгийн чинээлэг эмэгтэй болох Жина Райнхартын хөрөг.

Уул уурхайн томоохон компанийн өв залгамжлагч тэрбээр өөрийнхөө хөрөгт сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Австралийн Үндэсний Галерейд (NGA) хандаж өөрийнхөө болон өөрийг нь зурсан зураачийн өөр нэгэн урласан хөргийг үзүүлэнгээс хасахыг хүссэн байна.

Тэдгээр хөргийг зурсан Винсент Наматжира харин “Австралид бид эрх тэгш, ямар удамтай, хаанаас ирсэн чинь хамаагүй. Бид бүгд Австрали хүн” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
5 сар 19, 2024 07:40

Хүнии хөрөгииг тэгж дураараа матарлаж блохгүй бхаа..ялангуяа үзэсгэлэнд ил тавьдаг нь хүнии эрх зөрчсөн юм бшүү..Нэг бл тэгж шоглуулах паянтай авгай блолтой..

Холбоотой мэдээ

Back to top button