СПОРТ

ДАШТ: Л. Энхрийлэн шагналт V байрт шалгарлаа

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-нд эхэлсэн. Тэмцээн 24-ний өдөр хүртэл тав хоног үргэлжилнэ.

Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас 18 тамирчин эх орноо өрсөлдөж байгаа юм. Тэгвэл өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 57, 66, 73 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монголын зургаан бөх хүч үзнэ. Тодруулбал, 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Л.Анхзаяа нар барилдаж байна.

Манай тамирчин Л.Энхрийлэн “Ташкент-2022” ДАШТ, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалж хүрэл медаль хүртсэн. Харин энэ жилийн хувьд дахин хүрэл медалийн төлөө барилдаж шагналт V байрт шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button