Ж.Эрдэнэбаяр худал мэдээлэл түгээсэн хэмээн гомдол гаргасан ч уучлалт гуйж, ойлголцсоноор хэргийг хаажээ

Соёлын сайд Ч.Номингийн зөвлөх, "Apprentice" шоуны оролцогч Ж.Эрдэнэбаярт холбогдох мэдээлэл амралтын өдрүүдэд олны анхаарлыг татав.
Тодруулбал, уржигдар буюу тавдугаар сарын 25-ны өдөр, иргэн Б.Цолмонг Ж.Эрдэнэбаяр нь сүрдүүлж, заналхийлсэн гэх мэдээлэл түгсэн. Энэ талаар Б.Цолмон өөрийн нүүр хуудаст мэдээлсэн юм.
Б.Цолмон нь "Чимээтэй номын сан"-гийн захирал. Тиймд олон тооны ном зөөдөг ажилтай аж. Энэ хүрээнд, номыг тэргэн дээр тавьж, түрдэг юм байна. Харин тухайн өдөр тэргэнцрийн замыг G Class маркийн автомашин хааж зогссож байжээ. Иймд Б.Цолмон өөрийн машиныг араас нь байрлуулж, номоо зөөсөн байна. Удалгүй G Class маркийн автомашины жолооч буюу Ж.Эрдэнэбаяр холбогджээ.
Тэрбээр "Машинаа холдуул" хэмээн уурласанд Б.Цолмон учир явдлыг тайлбарлахад "Наад лаазаа холдуул" зэргээр маргаж, улмаар "Ална" хэмээн сүрдүүлж, машины нь цонхыг удаа дараа цохисон гэх мэдээлэл бий.
Б.Цолмон цагдаад хандсан.
Ж.Эрдэнэбаярт холбогдох энэ мэдээлэл олны дургүйцлийг хүргэсэн юм.
Ж.Эрдэнэбаяр: Хийгээгүйг хийсэн болгож бичсэн байсан тул гомдол гаргасан
Энэ хүрээнд байр суурийг тэнцвэржүүлэхээр Ж.Эрдэнэбаяртай холбогдсон юм.
Тэрбээр "Би ч мөн худал мэдээлэл түгээсэн үндэслэлээр гомдол гаргасан байсан. Бид маргаан үүсгэсэн нь үнэн. Гэхдээ "Лаазаа аваад холд" гэж огт хэлээгүй, ална гэж заналхийлээгүй. Мөн цонх руу нь ч цохиогүй. Үл ялиг маргалдаад, салсан. Гэтэл огт хэлээгүй үг, хийгээгүй үйлдлийг хийсэн мэт бичсэн байсан. Иймд гомдол гаргасан байсан. Харин өнөө орой цагдаагийн газарт түүнтэй уулзлаа. Ингээд ойлголцолд хүрсэн. Тэр хүн постоо устгахаар болсон. Би ч уучлалт гуйсан" гэлээ.
Мөн дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцахаас татгалзахгүйгээ илэрхийлэв.
Б.Цолмон: Одоо нэмж юм ярихгүй
Харин дараа нь иргэн Б.Цолмонгоос мэдээлэл авлаа.
Ингэхэд Б.Цолмон цагдаагийн байгууллагад эхний мэдүүлгээ өгсөн гэдгийг хэлэв. Түүнчлэн, Ж.Эрдэнэбаярын хамт цагдаагийн газарт уулзаж, ярилцсан нь үнэн байна. Ж.Эрдэнэбаяр уучлалт гуйж, хэргийг хаажээ.
Б.Цолмон "Би өөрөө амар тайван байхыг л хүсэж байгаа. Иймд нэгэнт надаас уучлалт хүсэж, тохиролцсон тул постоо устгахаар шийдсэн. Тиймээс одоо дахиж юм ярих тохиромжгүй байна" гэлээ.
Ж.Эрдэнэбаяр гэж хэн бэ?
Ж.Эрдэнэбаяр Австралид боловсрол эзэмшсэн, "Apprentice" шоунд оролцсоноор олны танил.
Харин Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлын албаны даргаар ажилладаг. Энэ хүрээнд Nas Daily зэрэг нөлөөлөгчдийг Монголд авчрах ажлыг голчлон зохион байгуулдаг.
Мөн Соёлын сайд Ч.Номингийн зөвлөх юм.
Түүнийг албан тушаалд нь холбогдуулж, ёс зүй алдсан үйлдэлдээ хариуцлага хүлээх учиртай гэх хэсэг бий. Мөн ийм үйлдэл хийх хүн биш, дэгсдүүлсэн мэдээлэл түгээсэн байж болзошгүй тул хоёр талын байр суурийг сонсох учиртай гэцгээх хүмүүс ч байв.
Б.Цолмон нь "Чимээтэй номын сан"-гийн захирал
Анх контейнертэй явуулын номын сан бүхий "Magic box" төслийг санаачилсан Б.Цолмон нь өдгөө "Чимээтэй номын сан"-г үүсгэн байгуулаад буй нэгэн.
Номын сан байгалийн чимээтэй бөгөөд унтаж, хонож үйлчлүүлэх боломжтой, чөлөөтэй гэдгээр онцлог. Сүүлийн 3-4 жилд номтой холбоотой ажил хийж яваа хүн юм.
Ийнхүү болсон явдалд хоёр талын байр суурийг авч, хүргэлээ. Тэдний маргаан цааш үргэлжлэхгүй бөгөөд цагдаагийн байгууллагад ч ийн хэрэг үүсээгүй байна.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь тэгээ л өөрийгөө хэн гэдгийг чи танилцуулчихсандаа! Дараа нь уучлал гуйгаад тохиролцох хамгийн амархан мэдээж цаад хүн нь уужуу бол. Дипломтой боловсролгүй иймэрхүү хүмүүс ч шалаар нэг болждээ. Anger management-д эртхэн суралцаарай!
Ж.ЭРДЭНЭБАЯР ЭРХ МЭДЭЛД ДУРТАЙ САГСУУ ДЭЭРЭНГҮЙ НЬ ҮНЭН!
ooriigoo taniulsan l bna. ingeed chinii carrier duusaj bgaa gesen ug. benz gedeg unaag gantshan chi unadaggui shuu
хоосон толгойтнууд л ийм бдг юм
мөнгө өгөөл нам болгожээ
угаасаа сагсуу онгироо бацаан л даа
Sagsuu batsaan avgai shig amnaasaa boloo biz.
Цолмон хүүг айлган сүрдүүлж дээ. Дахиж ам ангайвал яана гэсэн бол доо. Болгоомжтой байгаарай Цолмон хүү.
ТВ-р гарчихаараа мундаг од боллоо гээд боддог юм байх даа. Тэнэг бацаан
Хөгийн таарсан сданууд. Нэг нь яасан ч өлөн юм бэ, нөгөө нь ч их бэлтэй юм. Далчигар наримгар Номин ер нь хэрэггүй гар юм байна.
Atsni saidiin tuslah we mashind n ugaartuulaad alchmaar g###g bna
zugeer l turiin albanaas zailuul setgeciin emgegtei bacaan
Мөнгөөр зодоод л хэрэг хаагджээ гэж ....
Ene er n appr.tis deee ch gesen ovilgogui tavitargui yoszuigui zaluu bsan sh de. Amidral medehgui patsaanuudad alban tishaal buu ugch bai. Alban tushaal yoszuigui nuhurt taarahgui novsh gej
Erdenebayar hulgaich urd zugiin gitad hujaa garaltai gedgee batalsaan
oivorgon zantai nohoin g###g
beltreg
huajaa gited hun omog ihtei zurh muutai aimhai shuu Mongol hun omog baga zurh ihtei zorimog
Мөнгө өгөөд амыг нь хааж сүрдүүлсэн байх аа
Ёстой жинхэнэ мал байна. Эрдэнэбаяр гэдэг залуугийн карьер ингээд дууслаа.
Дуугүй болтол нь мөнгө өгждээ зайлуул одоо лаазаа машин болго доо
Эрхэм баян - эрдэм ном, адгийн баян- эд хөрөнгө 2 хоорондоо тулжээ.
Хүн болоогүй диплом худалдан авагсдаар Төрийн ажил хийлгэж болохгүй ээ зайлуул
сонгууль ч эхэллээ дээ, Номин сайд руу шидсэн чулуу л гэж харсан. доор нь бөөн бөөнөөрөө дайрцгаагаад л байсан