Байден Америк зэвсгээр ОХУ-д цохилт өгөх зөвшөөрлийг эцэст нь Украинд олгов

Орос Украины дайн эхэлснээс хойш АНУ Украиныг ОХУ-ын газар нутагт цохилт өгөх, тэр тусмаа АНУ-аас нийлүүлсэн зэвсгээр цохилт өгөхийг эрс эсэргүүцэж ирсэн.
Харин барууны орнуудын удирдагч нар сүүлийн үед Украин баруунаас нийлүүлсэн зэвсгээр Оросын газар нутагт агаарын цохилт өгөхийг дэмжиж эхэлсэн юм.
Үүний улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд Украинд зөвшөөрөл олгох шахалт ирэх болсон байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Олаф Шольц нар мягмар гарагт /2024.05.28/ Украин агаарын цохилт өгөх эрхтэй гэж хэлсний дараа Байден пүрэв гарагт /2024.05.30/ Украинд зөвшөөрөл өгчээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ийнхүү хүсэн хүлээсэн зөвшөөрлөө Байденаас авав. Гэхдээ Байден зөвхөн Харьков мужтай ойролцоох Оросын хил давж л цохилт өгч болно гэсэн байна.
ОХУ-ын зэвсэгт хүчин энэ сарын эхээр Харьков мужид гэнэтийн довтолгоо явуулж, дайнд дахин нэг фронт нэмсэн билээ. Гэнэтийн довтолгоо эхлүүлснээсээ хойш Оросын арми Харьковын хэд хэдэн тосгоныг эзэлж аваад байгаа юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ өвгөнөөс болж дэлхийн шинэ дайн эхлэх нь....энэ америкчууд гэж жинхэнэ " сатанууд" юм. Утсан хүүхэлдэй болох тэр Зелинский энэ өвгөний гар хөл болж эх орноо сүйрүүлж байгаагаа ойлгодоггүй ээээээээ
Тэнэг зөнөг өвгөн өгсөн зэвсэг нь устгагдаагүй байхаар тийм шийдвэр гаргаж дээ.Сонгуулиар �######�аасай билээ. Унадаг дугуйндаа орооцолдож үхээсэй.Дайнаар америк л хөлждөг.Америк л олон улсад түрэмгийлэл үйлддэг.АНУ Вьетнамд түрэмгийлж байхад бид веьтнамчуудад туслаж агт морьд өгч байж билээ.Америкчууд веьтнамчуудад ялагдахад монголчууд өчүүхэн боловч тус болсон доо бахархаж байдаг.