Дугуйтай аялагч Б.Очирваань дараагийн холын аялалдаа гарлаа

Дугуйгаар аялагч Б.Очирваань өнгөрсөн жилийн тавдугаар сард Улаанбаатараас Англи улс руу унадаг дугуйтай аялал эхлүүлсэн билээ. Тэрбээр 11 сарын турш унадаг дугуйтай дэлхийн 20 орон, 14 мянган км замыг туулж зорьсон газраа очсон юм.
Түүний хувьд хөлбөмбөгийн хорхойтон бас тамирчин бөгөөд өөрийн мөрөөдлийн төлөө эх нутгаасаа гарч Английн Premier league - Manchester United багийн тамирчидтай уулзахаар хөдөлсөн байдаг. Ингээд тэр мөрөөдөлдөө хүрч чадсан.
Тэгвэл түүний мөрөөдөл одоог хэр нь үргэлжилсээр байна. Учир нь Б.Очирваань Манчестер Юнайтедын цэнгэлдэхэд хөл бөмбөг тоглохоор уригдаж тоглосон билээ.
Харин түүний дараагийн холын аялал бол энэ жил Герман улсад болох UERO-2024 Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтыг үзэх байв. Ийн тэрбээр их холын замд дугуйтайгаа гарч байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Түүний хувьд Манчестар хотоос Герман хүртэл 800 гаруй км замын дахин туулах болсон нь энэ юм.
Тус тэмцээн нь энэ сарын 14-өөс долоодугаар сарын 14-ний хооронд болох бөгөөд хасагдах шатны тоглолтууд 6-р сарын 29-нд эхлэх аж.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг тэвчээртэй, хөдөлмөрч з�##�уу юм даа. Амжилт!