Top StoriesНийгэм ярилцлага

Гүзээ, сархинагийн цай үйлдвэрлэж буй О.Отгонжаргал: Энэ бол Монголд анхдагч төдийгүй дэлхийд цор ганц бүтээгдэхүүн

“Санжайн хишиг” компани 2017 онд байгуулагдсан бөгөөд гүзээ, сархинагийн буюу чихрийн шижингийн цай, айраг өвсний буюу элэгний цай, өөрсдийн тарьж ургуулсан хар сармисаар зүрх судасны бэлдмэл болон ханд, бөөрний болон хордлого тайлах цай гээд эх орныхоо үнэт ховор түүхий эдээр эрүүл мэндэд ашиг тустай 12 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Эдний гүзээ, сархинагаар үйлдвэрлэсэн цай чихрийн шижинг 50.4 хувиар бууруулж чаджээ. Тэдний цаашдын зорилго бол дэлгүүрийн лангуун дээрх сахарын агууламж ихтэй бүтээгдэхүүний оронд эх орныхоо түүхий эдээр үйлдвэрлэсэн эрүүл эко сонголтыг хийх боломжийг бүрдүүлэх юм.

Тус үндэсний нандин үйлдвэрийг хөл дээрээ босоход ХААН Банк ихээхэн дэмжлэг үзүүлжээ. Энэ удаад “Санжайн хишиг” компанийг үүсгэн байгуулагч О.Отгонжаргалтай ярилцлаа.

-“Санжайн хишиг” гэдэг ямар учир утгатай нэр вэ?

-Төвдөөр бурхны хишиг гэсэн утгатай. Бид байгаль дэлхий дээр байгаа бэлгийг хэрэглэгчдэдээ түгээхийн тулд энэ нэрийг бодож олсон. “Санжайн хишиг” компанийн үүссэн түүх нь их сонирхолтой. Манай нэг найз чихрийн шижинтэй болчихоод, бид туслах гээд юу хэрэгтэй, юу сайн гэснийг л сураглаж, судаллаа. Тэгж явахдаа сахарын өвчнөө гүзээ, сархинаг идэж эдгээсэн малчин ахын түүхийг сонссон. Гүзээ, сархинагийг хаячихдаг л байсан үе дээ. Тэгээд ийм сайхан үр дүн гардаг юм бол, бүтээгдэхүүн хийвэл ямар вэ гэж ярилцаад судалж, ажлаа эхэлсэн. Эм судлалын хүрээлэнд шинжилгээнд өгтөл сахарын хэмжээг 50.4 хувиар бууруулсан өндөр үр дүн гарсан учраас бүтээгдэхүүн болгож зах зээлд нэвтрүүлж эхэлсэн.

-Найздаа туслах гэсэн сэтгэл тань өнөөдөр энэ олон ашиг тустай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлэх сэдэл болжээ?

-Эхний бүтээгдэхүүнээ гаргаад чадах юм байна гэдэг итгэлийг авсан. Хамгийн анхны бүтээгдэхүүн болох гүзээ, сархинагийн цай бол Монголд төдийгүй дэлхийд анх удаа гэж нэрлэж болохоор шинэлэг бүтээгдэхүүн болсон. Тухайн үедээ том зорилго тавьж, төлөвлөөгүй. Найздаа туслах юм сан гэсэн чин хүсэл байсан. Тэр үед чихрийн шижин өвчин эрчимтэй нэмэгдэж, арван хүний хоёр нь сахартай гэсэн судалгаа гарсан. Тэгээд найздаа туслах хүслээ өргөжүүлж эхэлсэн. Яваандаа зорилго маань өөрчлөгдсөн. Дэлгүүрт ороод хүүхдүүддээ, ээж аавдаа хэрэгтэй сайн бүтээгдэхүүн авъя гэхээр маш их сахарын агууламжтай бүтээгдэхүүн, эсвэл гадаадаас орж ирсэн амттанууд л байдаг. Монголынхоо гоё онцлог шинжийг агуулсан, эрүүл, амттай, шимтэй, ашиг тустай цай, хүнсийг тэнд өрж, иргэдэд сонголт бий болгож яагаад байж болохгүй гэж бодсоор бага багаар ахиж явна даа. Монгол Улс өнөөдөр хорт хавдрын тохиолдлоороо дэлхийд номер нэг болчихлоо. Бид үнэндээ амааар орж байгаа идэж, уух зүйлээсээ хордоод байгаа. Үүн дээр л эрүүл хүнс гэдэг сонголтыг оруулж өгье гээд, компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлээд явж байна даа.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ. Бүтээгдэхүүний онцлог, ашиг тусын тухайд?

-Чихрийн шижингийн цай, элэгний цай, бөөрний цай, уушгины цай, зөгийн балтай хар сармис, хар сармисны бэлдмэл, уушги цэвэрлэх, хордлого тайлах, хар сармисны гурван төрлийн ундаа нийтдээ 12 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хар сармисаа бид Хэнтийн Мөрөн суманд өөрсдөө тариалж, монгол цэвэр зөгийн балаа хийдэг. Сармиснаасаа гарсан түүхий эдээр зүрх судасны “Хар дусал” бэлдмэлээ бүтээсэн. Энэ бүгд хүнс, онцлог нь эрүүл мэндэд ашиг тустай. Монгол орны хөрсөнд ургадаг ургамлуудыг ашигладаг гэдгээрээ давуу талтай онцлогтой.

-Түүхий эдийн гарал үүсэл, найрлагын тухайд бас давуу талтай байх нь ээ?

-Тийм ээ. Эхлээд гүзээгээр, дараа нь гишүүнэ буюу бидний мэддэгээр айраг өвсөөр элэгний цай хийсэн. Элэгний вирусийн идэвхжил, алат асатыг маш хурдан бууруулдаг үр дүн үзүүлсэн. Бид бүтээгдэхүүнээ маш бардам зардаг. Та 3 сар уучхаад шинжилгээгээ өгөөд үз, алат асат тань буураагүй байвал эргэж холбогдоорой гэж хэлдэг. Дараа нь ганга өвсөөр уушгины цай гэх мэтээр нэмээд л яваа. Түүхий эд боловсруулалтын хувьд  Монгол оронд ургадаггүй зарим төрлийн ховор нандин ургамлыг бид өөрсдөө тарималжуулж байна. Жишээ нь, милк тэсли гээд Монголд огт ургадаггүй ургамлын сортыг гаднаас авчраад Хэнтийн Мөрөн суманд тариалсан. Сүүт азаргана гээд элгэнд маш сайн ургамал юм. Мөн хар сармисыг Хэнтийн Мөрөн суманд, артишокийг Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ суманд тариалж байна. Бүгдийг нь өөрсдөө тарьж  хураах хүндрэлтэй учир малчид, тариаланч, хоршоодтой хамтран ажиллаж, малчдаасаа гүзээ сархинагийг нь авч, тариаланчдад захиалгаа өгдөг. Ингэхдээ ХАА-н зохистой дадлыг хэрэгжүүлсэн хоршоодтой хамтран ажилладаг. Ямар нэгэн химийн бордоо ашигладаггүй гэсэн баталгаа юм.

-Үйлдвэрлэх явц болон чанартай, хяналттай эрүүл хүнсийг хэрхэн гаргадаг вэ?

-Үйлдвэрлэл гэдэг хүнд бас том ажил. Гадаадын улс орнуудад үйлдвэрлэл, борлуулалт бүгд тусдаа явдаг. Жижиг дунд бизнес учраас бүгдийг нь бид өөрсдөө хийгээд л явна. Эхлээд ургамлаа стандартын дагуу тарималжуулж, 8-10 сарыг ургац хураах, түүхий эдээ бэлтгэхэд зориулна. Үүний дараа уургийн агууламжийг хамгийн өндөр барих солонгос технологиор задралыг үүсгэхгүйгээр хамгийн бага темпаратурт хатааж боловсруулснаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд бэлэн боллоо гэсэн үг. Хэдийгээр бид уламжлалт анагаах ухааны судар ном ашиглаж бүтээгдэхүүнээ хийдэг ч гэсэн бүтээгдэхүүнээ шинжилгээ, судалгаанд хамруулж үйл ажиллагаагаа явуулахыг хичээдэг. Жил болгон мэргэжлийн хяналтын лабораторид бүтээгдэхүүнээ шинжлүүлдэг.

-Нөгөө талаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хөл дээрээ босоход олон асуудал тулгардаг байх?

-Жижиг дунд үйлдвэрлэгчид ихэвчлэн зээлээс зээлийн хооронд л амьдардаг. Нөгөө талаас хүний нөөц бол бидний мөнхийн асуудал байдаг. Үүнээсээ болоод компани томорч чадахгүй, зээлийн төлөлтөө хийж чадахгүй олон асуудал тулгардаг. Миний хувьд гэр бүлийн хүнтэйгээ энэ бизнесийг эхэлсэн. Нөхөр маркетингийн чиглэлээр, би компанийн ерөнхий үйл ажиллагаа, бүх зүйлээ хариуцна. Нягтлан, менежер гээд хийхгүй юм байхгүйгээр тодорхой хугацаа өнгөрсөн. Тухайн үедээ болоод байгаа юм. Зардал мөнгөө хэмнээд, цалингаа хэмнэсэн зардлаараа түүхий эд, тоног төхөөрөмжөө аваад явж байсан ч энэ чигээрээ байх нь үсрэлт, хөгжил дэвшилд хүрдэггүй юм билээ. Тиймээс алсаа хараад, үнэхээр хүнд хэрэгтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэвэл өргөжих шаардлага бий болсон. Тиймээс гурван жилийн өмнө ЖДҮ-ийг дэмжих гурван хувийн зээл авсан.

-ХААН Банк хамтын үнэ цэнэ, хамтын өсөлтийг бий болгохоор ЖДБ-үүдийг маш сайн дэмждэг-

Зээл авсан түүх маань ч бас их сонирхолтой. Маш зузаан материал тэврээд нэгэн арилжааны банканд очсон. Тэгтэл материал дутуу байна гээд буцаачихсан. “Ийм их материал тэврээд ирж байхад дутуу байна гэнэ ээ” хэмээн, лифт дотор зургаа дараад цахим орчинд тавьсан. Үүний дараа сайт, телевизүүд ярилцлага өгөөч гээд холбогдлоо. Мөн ХААН Банкны зээлийн менежер бүсгүй “Материалууд чинь бэлэн бол хурдан түргэн зээлийг чинь судлаад өгье” гэж холбогдсон. Тэгж ХААН Банктай  холбогдож, анхны зээлээ авч чадсан түүхтэй. Түүнээс хойш ХААН Банкны бүх төрлийн сургалт үйлчилгээнд хамрагдаад явж байна. ХААН Банк өөрөө хамтын үнэ цэнэ, хамтын өсөлт төгөлдөр уриатайгаар жижиг дунд бизнесийг сайн дэмждэг. Би бас Жижиг дунд бизнесийг дэмждэг хөтөлбөрийн шилдэг оролцогч болж Али бабагийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах эрхээр шагнуулсан. Үүний дараа борлуулалтын сургалтаар шагнуулсан гэх мэтээр маш олон төрлийн дэмжлэг аваад явж байна. Гурван хувийн зээлээрээ шингэн хүнс буюу ундаа үйлдвэрлэх тоног төхөөрөмжөө авч эрүүл мэндийн ундаа үйлдвэрлэж эхэлсэн. Тэгээд үүний дараа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл авч, эргэлтийн хөрөнгө болгож, ундаан дээрээ хөгжүүлэлт хийх, маркетингийн ажлууд хийх зэргээр бизнесээ өргөжүүлээд явж байна.

-Зээл авснаар та ямар асуудлуудаа шийдэж чадсан бэ?

-Олон бүтээгдэхүүнтэй болоод ирэхээр нэг хүн хаанаа ч хүрэхгүй. За тэгээд ах дүүс ойр дотныхноо авч ажилуулдаг. Яваандаа нөгөө хүмүүс маань ч хүрэлцэхээ болиод үүнтэй зэрэгцээд өөрийгөө ч хөгжүүлэх ёстой юм байна гэдгээ ойлгосон. Компани байгуулчхаад өөрөө гал унтраах ажилтайгаа зууралдаад яваад байхаар өсөлтөд хүргэх төслүүд, стратегийн ажлууд орхигдоод байсан учир энэ дээр ямар нэгэн шийдэл байх хэрэгтэй юм байна гэдгийг анзаарсан. Тэгээд би өөрөө хөгжиж байж компаниа хөгжүүлэх юм байна гээд гадуур ямар сургалтууд байна, хайж эхэлсэн. Энэ үед таньж мэддэг, бизнес эрхэлдэг эгч нар ХААН Банкны сургалт санал болгож, тэдний жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт зориулсан сургалтуудад сууж эхэлсэн. Улмаар ХААН Банкаас хөрөнгө оруулалтын зээл, тоног төхөөрөмжийг зээл гэх мэт 3-4 төрлийн зээл авч ер нь бол асуудлаа шийдэж чадсан. Өнөөдөр арав гаруй ажилтантай, өдөрт 300 хайрцаг цай, 1200 ширхэг ундаа хийх хүчин чадал бүхий үйлдвэртээ 12 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ томоохон сүлжээ дэлгүүрийн 300 салбараар мөн 21 аймагт гэрээт цэг нээгээд ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 4, 2024 16:12

Хаана зардаг бол

Зочин
Зочин
6 сар 4, 2024 22:46
Reply to  Зочин

Номин,Имарт,Оргил,Сансар, М март ,Миний дэлгүүр сүлжээ дэлгүүрүүдэд органик бүтээгдэхүүн тасаг дээр борлуулдаг шүү

Санжайн хишиг ХХК
Санжайн хишиг ХХК
6 сар 4, 2024 22:27
Reply to  Зочин

Номин Сансар Имарт Оргил Миниий дэлгүүр эрүүл мэндийн тасаг. Мөн 8090-4440 дугаарт захи�##�ж болно.

Алтай
Алтай
6 сар 4, 2024 19:52

Амжилт сайн бүтээгдэхүүн хийдэг юм байна дэмждэг ХААН банкиндаа т�##�архая

Зочин
Зочин
6 сар 4, 2024 23:15

Амжилт

Зочин
Зочин
6 сар 4, 2024 23:43

Үнээ бууруул. Монгол зоипани л гэвэл шун�##�аар цэнэглээд хэргэлж чхддаггүй юм

Зочин
Зочин
6 сар 5, 2024 01:08

Амжилт хөөрхөн бүсгүй минь

Зочин
Зочин
6 сар 5, 2024 07:29

Монголчууд яахаараа ийм Төвд нэрэнд дуртай байдаг юм бэ монгол үгийн сан тийм ядмаг юмуу

Зочин
Зочин
6 сар 5, 2024 16:32

Манай монголчууд үнэхээр з�##�хуу арчаагүй дээр үед сархинаг гүзээгээ борц хийгээд хавар зун намар хоол хийдэг байлаа гэтэл одоо хумсыг чинээ гүзээ хатааж машинаар нүдэж элдэв янзын химийн үнэр амт Оруулагч хийгээд тэнгэрт тулсан үнээр зарахаар нь хаана байна авья гэж солиорох юмаа үнэн үхэр монгол эргүү дагзнууд юмаа тэгээд л шошго дээр нь элдэв янзын худлаа юм бичээд тэнгэрт тулт�##� нь магтаад өгнө тэрийг нь авья гээд дайрчихна өмбүүнүүд нь

Зочин
Зочин
6 сар 6, 2024 22:38

Ажлын амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button