Тасралтгүй 13 удаа оролцсон олимпоо эрэгтэй боксчид өнжиж, эмэгтэй 2 тамирчин эрх авсанд холбоо буруутай юу

Mонголчууд 1964 оноос хойшхи зуны олимпын бүх наадамд оролцсон. Энэ түүхт 60 жилийн хугацаанд нийт хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл буюу нийт 30 медалийг эх орондоо авчирчээ. Үүнээс жүдочид 11, чөлөөтийнхөн 10, буудлагаар хоёр, боксоор долоон медаль хүртсэн байна. Ингээд харвал монголчууд олимпод дээрх дөрвөн төрлөөр голлох амжилтыг тогтмол үзүүлж буй гэж харж болно.
Тэгвэл 2028 оноос эхэлж боксыг олимпын төрлөөс хасна гэгдэж буй. Хэрэв энэ шийдвэр эцэслэгдэн батлагдвал энэ зуны Парисын олимпоос өөр боломж босксынхонд үлдээгүй гэсэн үг. Тэгвэл манай улсын боксын шигшээ багаас хоёр тамирчин буюу О.Есүгэн, М.Энхжаргал нар олимпод оролцохоор болж, бусад бүх тамирчин өнжихөөр болов.
Эргэн санавал, өмнөх олимпод Монгол Улсаас Ахлах дасгалжуулагч ОУХМ Ж.Энхтөр, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч А.Гантулга нар баг тамирчдаа дасгалжуулж оролцсон. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг жинд үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 63 кг жинд ҮШБ, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо болон Капитрон банкны тамирчин, ОУХМ Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг жинд ҮШБ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал нар эх орноо төлөөлсөн юм. Өөрөөр хэлбэл "Токио 2020" олимпод манай улсаас эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр тамирчин эрх авч оролцсон гэсэн үг.
Харин энэ удаагийн Парисын олимпод эрэгтэй боксчид оролцох эрх авч чадсангүй.
Эл үйл явдал спорт сонирхогчдыг гонсойлгов. Манай боксчдод хоёр ч боломж байсан. Эхний тэмцээнээсээ эрх авч чадаагүй бол дараагийн тэмцээнээсээ эрх авах боломжтой байсан гэсэн үг. Гэсэн ч Монголын боксын холбооны удирдлагуудын хариуцлагагүй үйлдэл баг тамирчдыг бүхлээр нь олимпын эрх олгох эхний тэмцээнд оролцох боломжгүй болгосон юм. Тус тэмцээн гуравдугаар сарын 06-нд Италийн Буста Ацизо хотод эхэлсэн.
-Монголын боксчид Олимпын эрх олгох эхний тэмцээнд яагаад оролцоогүй вэ-
Эх сурвалжийн хэлснээр Монголын боксын холбооны дээрх асуудал удирдлагуудтай нь шууд холбоотой гэгдсэн. Тодруулбал, уг холбооны ерөнхийлөгчөөр У.Баатар гэх эрхэм ажилладаг байсан бол ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Батнасан ажилладаг. Гол будлианы эзэн бол холбооны генсек Ц.Батнасан. Түүний хувьд боксын үндэсний шигшээ багийн оролцох байсан олимпын эрх олгох анхны тэмцээний мэдүүлгийг нэгдүгээр сарын 19-нд багтааж зохион байгуулагчдад хүргэх байсан ч хариуцлага алдаж хүргүүлээгүй аж. Товчхондоо энэ шалтгаанаар манай боксчид тус тэмцээнд оролцоогүй.
Эргэн хараад, цаг хугацааны хувьд тооцоолоод үзвэл тэмцээн эхлэхээс хоёр сарын өмнө манай тамирчид дээрх чухал тэмцээнд оролцох үгүй нь шийдэгдчихсэн байсныг анзаарч болно. Харин яагаад баг тамирчид огт мэдэлгүйгээр тэмцээнд оролцох улсдаа газардсаныхаа дараа ийм мэдээ сонсов гэдэг анхаарал татна. Тэгвэл тус холбооны генсек мэдүүлэг хүргүүлэх чухал үед ажилдаа хэд хоног ирэлгүй, архидан согтуурч, холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн гэх.
Ингээд түүнээс мэдүүлэг хоцроосон гэдгийг мэдсэн ч аль хэдийнэ оройтож, боломжгүй гэдэг хариу сонссон байдаг.
-Боксчид сүүлийн боломжоо ашиглаж нэг эрхтэй ирэв-
Манай боксчдод олимпод оролцох эрх авах нэг л тэмцээн үлдээд байсан. Энэ тэмцээн тавдугаар сарын 24-нд Тайландын Бангкок хотноо эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин эх орноо төлөөлсөн юм. Тэд бол
Эрэгтэй:
- 51 кг - Г.Ган-Эрдэнэ
- 57кг - Х.Энх-амар
- 63.5 кг - Э.Цэндбаатар
- 71 кг - О.Бямба-Эрдэнэ
- 80 кг - Г.Далай
- 92 кг - Н.Отгонболд
- +92 кг - Х.Бекнур
Эмэгтэй:
- 54 кг - М.Энхжаргал
- 57 кг - Т.Болортуул
- 60 кг - М.Намуун
- 66 кг - Г.Бадмаараг
- 75 кг - Э.Эрдэнэтуяа нар. Тэмцээнд 132 орны 578 боксчин оролцож, 33 улсын 51 тамирчин олимпод оролцох эрхээ өвөртөлсөн. Харин 99 орон тус тэмцээнээс эрх авч чадаагүй юм.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 54 кг жинд М.Энхжаргал гурван тулаан хийж олимпын эрхээ авсан. Тэрбээр 12 тамирчнаас ганцаараа олимпод оролцох болсон нь энэ. Харин эрэгтэй боксчид нэг ч эрх аваагүй учир уг төрлөөр олимпод тасралтгүй оролцсон амжилт ийн тасрахад хүрэв. Тодруулбал, манай эрэгтэй боксчид 1972 оны олимпоос хойш тасралтгүй зуны олимпын наадамд оролцсон түүхтэй. Бид энэ төрлөөр олимп, дэлхийн медальтай. Харин энэ удаа өнжихөөр болж байна.
Үүнд тамирчид голлох нөлөөтэй ч анхны тэмцээнээс эрх авах боломж байсан уу гэвэл байсан. Харин холбооны хариуцлагагүй үйлдэл баг тамирчдаа ийн хөтөлсөн байж болох. Өөрөөр хэлбэл, олимпын эрх олгох эхний тэмцээнд бид оролцсон бол үүнээс илүү амжилт гаргах боломж байсан. Харамсалтай нь тэмцээндээ оролцохоор очоод таагүй мэдээ сонссон. Энэ үр дүнд хүргэсэн холбооны удирдлагууд, тэр дундаа генсек нь одоог хүртэл хариуцлага хүлээгээгүй. Эхний тэмцээн өнжсөний дараа тэр өөрийн биеэр очиж тамричдаасаа боломж гуйж, байр сууриа авч үлдсэн. Гэсэн ч үр дүн гарсангүй. Эрэгтэй боксчид зуны олимпод оролцох боломжгүй болсон энэ үйл явдал зөвхөн боксын холбооны биш Монгол Улсын нэр хүндийн асуудал билээ.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уих гишүүн асан хотын дарга Нямбаатар одоо ч боксын холбоог удирдаж байгааг яагаад ярихгүй бна гэрчилгээн дээр ч байгаа
Боксын шигшээ баг бүрэн бүрэлдхүүнээрээ Европод цуврал хамтарсан бэлтгэлд хамрагдсан Италид очсон бүх зардал 500 сая төгрөгийг Баатар Батнасан 2 буцааж төлөх ёстой.
хотыг маань боксын холбоо шиг болгочих вий
Энэ холбоо гэгч юмыг мөнгө гэж хардаг нохдоос болж тамирчид мөнч их хохирох юм даа бас Бат-Эрдэнэ сайд нь биздээ хариуцлага тооцоочээ. Энэ спортод бүх зүйлээ зориулсан /залуу нас, эрч хүч ажил амьдралаа/ сэтгэлтэй хүнд өгөөч
Монгол Улс 1984 оны АНУ-ын Лос-Анжелесийн олимпод оролцоогүй
ЦЭНДБААТАР МУУ НУСГАЙГ ИХ ДЭМЖИЖ БАЙСАН ОЧИЖ ОЧИЖ НЭГ МУУ ГАБРОВТ НАМ ЧААЛГААД ГУАЛИН БОЛЧИХ ЮМ ЗАЯА НЬ ХАЯЦЫН МУУСАЙН НУСГАЙЧУУД ОДОО ЗОДГОО ТАЙЛААД ХӨДӨӨ СУМАНД ТАМИРЫН БАГШААР ОЧИЖ МАЛЧИН БОЛЦГОО АЦНУУДАА
Боксын холбооны нарийн бичгийн дарга нь архидаж хүүхэндээ байгаад Италид болох тэмцээний мэдүүлгийг хоцроож өгөөгүй байсан гэсэн?
Huzuugui Elbegdorj buruutai shuu enend
Одоо байгаагаасаа дахиад доош унах ёроол байхгүй байгаасай гэж найдахаас.