"Google translate"-аар махчилсан орчуулга хийхээ хэзээ болих вэ

Гадаад үгийг зөв бичиж, хэрэглэх явдал манай улсад дутмаг байдгийн тод жишээг олон нийтийн газар дахь заавар болон тэмдэг тэмдэглэгээний нэршлүүдийг бичигдсэн байдлаас харж болно. XXI зууны соёлжсон нийгэмд "Google translate"-ын хатуу, махчилсан, оновчгүй буруу орчуулгаар албан байршил, оноогдсон нэр томьёог орчуулдаггүй байх юм сан.
Энгийн нэршил дээр гаргадаг хамгийн тод жишээг дурдъя.
Уг нь Fire extinguisher /гал унтраагуур/ гэж бичих нь зөв. Гэтэл манай улсад орчуулагчийн чадал муутай хэллэгээр Fire poisen /галын хор/ гэж махчилж, энд тэнд наах нь их.
Бүр тодорхой хэлбэл, албан байгууллага, үйлчилгээний газрын гадаад үгээр бичсэн нэр хаяг утга, санааны хувьд алдаатай байдаг эдгээр үгс, нэршлийг засаж, залруулдаг байх хэрэгтэй. Бид л анзаардаггүй байсан болохоос гаднынхны нүдэнд утгын алдаатай харагддаг англиар бичсэн нэр, хаяг олон болчихсон гэсэн үг.
Улс орон хөгжиж, өөрчлөгдөхийн хэрээр бид ч мөн боловсорч адаглаад "Google translate"-ын эв дүйгүй аман орчуулгаас салж, албан ёсны нэршлүүдийг нь нэрлэх сэн.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэвшсэн хэллэгээр орчуулсан байшд. Орчуулагчийн чад�##� муутайсаад байх юм �##�га л байна