Гадаад мэдээДЭЛХИЙ

Данийн ерөнхий сайд руу халджээ

Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен баасан гарагт /2024.06.07/ Копенхаген хотод байхдаа нэгэн этгээдийн халдлагад өртсөн талаар түүний ажлын алба мэдээлжээ.

Ерөнхий сайдын алба мэдэгдэл хийхдээ “Ерөнхий сайд Метте Фредериксен баасан гарагийн орой Копенхаген хотын Кулворветт талбайд байхдаа нэгэн эрэгтэйд цохиулсан. Уг явдлын дараа тэр эрэгтэйг баривчилсан” гэсэн юм.a

Тэрхүү мэдэгдэлд Фредериксен болсон явдалд цочирдсон хэмээж түүнийг бэртсэн эсэх дээр нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.

Данийн Байгаль орчны сайд Магнус Хейнике халдлага болсны дараа үндэсний эв нэгдлийг уриалж, улс төрийн санал зөрөлдөөн болон сонгуулийн кампанит ажлаас үл хамаарч хүн болгон бие биеэ харж хандах үүрэгтэй хэмээсэн юм.

Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен тэрхүү халдлагыг буруушааж “Европ дахь бидний итгэж, тэмцдэг бүх зүйлд харшлах жигшүүрт үйл” гэжээ.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин1111
Зочин1111

эмэгтэй хүнийг цохиж л байдаг. Бас өндөр хөгжилтэй орон гээд байгаа юмаа. Хар хөрөнгөтнүүд.

BEE
BEE

Бие хамгаалагч нь зүгээр хараад зогсож байсан юм байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button