Нийгэм мэдээТанд хэрэгтэй

Сэрэмжлүүлэг: Утсаа шалгах, нарны тос түрхэх зуур хүүхэд усанд живэх эрсдэлтэй

Усанд живэх нь хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Утсаа шалгах, нарны тос түрхэх хугацаанд ч хүүхэд эсвэл сул сэлэгч усанд живэх боломжтой. Зөвхөн далай, гол, нуур гэлтгүй гэрийн бассейн, ванн зэрэгт живэх тохиолдлууд байдаг. Усны ойролцоо байхдаа дараах зүйлсийг анхаараарай гэж НЭМҮТ-өөс сэрэмжлүүлж байна.

  • Өөрийн хязгаараа мэддэг байх
  • Ганцаараа сэлэхгүй байх
  • Аврах хантааз ашиглах
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үед сэлэхгүй байх
  • Өөрийн байгаа орчны онцлогийг мэддэг байх (голын урсгал, усны температур, гүехэн тунгалаг бус ус, усан доорх ургамал болон амьтад)
  • Хүүхэд болон сул сэлэгч нараа анхаарах
  • Хүн живж байх үеийн шинж тэмдгүүдийг мэддэг байх
  • Амилуулах суурь тусламж болон анхны тусламж үзүүлэх чадвартай байх

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button