Сонгогчдын боловсролд #1: Хоёр тусдаа хэсэгтэй саналын хуудсыг хэрхэн бөглөх вэ

Сурталчилгаа 16 хоногийн турш үргэлжлэн өчигдөр хаагдлаа. Улмаар зургадугаар сарын 28-нд Монгол орон даяар санал хураах үйл явц эхлэх юм.
Харин энэ жилийн сонгууль холимог тогтолцоогоор явагдах онцлогтой. Тухайлбал, нэр дэвшигч ба нам сонгоно. Нэр дэвшигч нь таны тойрогт өрсөлдөж буй. Харин нам улс орон даяар өрсөлдөнө.
Намууд авсан саналын хувьд үндэслэн, жагсаалтад багтаасан кандидатуудаа парламентад илгээнэ.
Үүнтэй холбогдуулан, сонгуулийн саналын хуудсын загвар өөрчлөгдсөн. Мөн багашаар том товхимол шиг нэлээд олон хуудастай хэвлэгдэхээр байгаа. Иймд урьдчилан, саналын хуудсыг бөглөх талаар мэдээлэлтэй болох нь зүй.

Энэ бол саналын хуудсын эхний хэсэг. Энд таны тойрогт намаас болон бие даан нэр дэвшиж буй кандидатуудын нэрс байна. Тэднээс, тойрог хэдэн мандаттай вэ, тухайн тооны нэр дэвшигчийг дугуйлах ёстой. Дугуйлахдаа нэрийн өмнөх дугуй дүрсийг дүүргэж, хар бэхээр будах юм.

Харин саналын хуудсын хоёр дахь хэсэг пропорциональ тогтолцоонд хамаатай. Энд 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй бүх нам, эвслийн нэр бичээтэй байна. Үүнээс нэгийг л сонгож, дугуйлна.
Ард түмнээс олон санал авсан намын жагсаалтаас олон хүн УИХ-д сууна гэсэн үг.
Ийм учраас та тойрогтоо нэр дэвшиж буй кандидатад найдахаас гадна, тухайн намын мөрийн хөтөлбөр, жагсаалтад багтаасан улстөрчдийн нэрсээс шалтгаалан энэ хэсэгт дахин сонголт хийх боломжтой юм.
Жагсаалтад төдийлөн олонд танигдаагүй, тойрогт өрсөлдвөл санал авах боломж бага улстөрчид багтах нь элбэг. Тийм учраас илүү боловсролтой, улстөрийн туршлага бага, шинэ залуу бөгөөд сөрөг хүчний кандидатыг сонгоё гэвэл энэ хэсэгт анхаарах нь зүйтэй юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛЧУУДАА ЭНЭ ЛААРАХ ИДСЭН СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ БАЙЖ БОЛНО БИЗ ДЭЭ? ОРОЛЦОХГҮЙ БОЛОХООР ХЭДЭН ЖИЛИЙН ЯЛТАЙ ЮМ БОЛ БИ Л ЛАВ ХЭЗЭЭ Ч СОНГУУЛЬ ӨГЧ ҮЗЭЭГҮЙ ХӨӨН НАМАЙГ ДЭЛХИЙ МЭДНЭ ЗА