СПОРТ

Байт харвааны олимпын эрхийн сүүлчийн тэмцээн энэ сарын 18-нд эхэлнэ

Туркийн Анталья хотод байт харвааны дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-нд эхэлнэ.

Парисын Олимпын сүүлчийн эрх олгох тус тэмцээнд дасгалжуулагч Ю.Ганзориг, Ч.Мөнхцэцэг нарын удирдлага дор найман тамирчин цэц сорих юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс, Б.Отгонболд, М.Гэгээн, Д.Дашнамжил нар цэц сорих бол эмэгтэйчүүдээс Б.Буянтүшиг, Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Н.Ариунбилэг нар өрсөлдөнө.

Монголын харваачдаас олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд ганцаараа эрх авсан бөгөөд дээрх тэмцээнээс дахин 1-2 эрх авах зорилготой аж.

Дашрамд дурдахад, энэхүү тэмцээн нь Монголын шигшээ багийн хувьд Олимпын эрхээ нэмэгдүүлэх сүүлчийн боломж юм. Одоогоор манай улс 30 эрхтэй байгаа бөгөөд усанд сэлэлтийн төрөлд тивийн квотоор 1-2 эрх нэмэх боломжтой байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button