ОХУ-ын байлдааны хөлөг, шумбагч онгоц АНУ-д ойртож ирэв

ОХУ-ын байлдааны хөлөг онгоцны флот Куб улсын Хавана хотын буланд хүрэлцэн иржээ. Өөрөөр хэлбэл ОХУ-ын тэнгисийн хүчний флот АНУ-тай маш ойртож ирсэн байна.
Тодруулбал цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц Казан, Адмирал Горшков зэрэг дөрвөн хөлөг лхагва гарагт /2024.06.12/ Хавана хотын эрэг дээр ирсэн юм. Тэдгээр онгоцнууд Ла Кабанья цайзын тулааны дурсгалд зориулж 21 бууны ёслол хийжээ.
Энэ заншил нь тэнгисийн цэргээс уламжлалтай үүссэн байна. Байлдааны хөлөг онгоц бүх сумаа дуустал далай руу буудаж, ямар нэгэн дайсагнасан зорилго агуулаагүй гэдгээ илэрхийлдэг ёслол юм.
ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлснээр Куб руу зорчих замдаа Горшков, Казан хоёр Атлантын далайд пуужингийн сургуулилт хийжээ. Тэд 600 км зайд байрлах объектуудад нарийвчлалтай пуужингийн цохилт өгөх туршилт явуулсан байна.
Оросын тэнгисийн цэргийн онгоцнууд Хаванад ирнэ гэдгийг Куб улсын албан тушаалтнууд өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан. Кубын эрх баригчид нөхөрсөг орнуудаас ийм айлчлал хийх нь энгийн үзэгдэл, Казан шумбагч ямар нэгэн цөмийн зэвсэг тээвэрлэхгүй хэмээсэн юм.
Гэхдээ Украины дайны асуудлаар баруун болон ОХУ-ын хооронд үүсээд буй хурцадмал байдал даамжирсан үед Оросын байлдааны онгоцнууд АНУ-д ойртож ирж буй нь анхаарал татав.
Сүүлийн үед барууны орнууд Украиныг барууны зэвсэг ашиглан ОХУ-ын нутаг дэвсгэрт агаарын цохилт өгөхийг зөвшөөрөх болсон. Тэдний нэг нь АНУ байсан юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайн өдөөгч фашист Путин одоо бүр 1962 оны Карибы н тэнгисийн хямарлыг дахин өдөөх нь ээ, ясны хулгайч гэгчээр ясны цуст дарангуйлагч юмаа !
Путин харин фашистуудыг ичээнд нь нам авсан оросыг монголчууд муу хэлэх эрхгүй шүү чи хужаагын шээс үү
Оросоор хамга�##�уулж. Байж. Өдйй хүрсэн шүү гэдгийг мэдэх үү
Хужаагийн шээс минь амаа тат түүгээр яваа гайг өөр дээрээ битгий дуудаад бай. Дайн болвол чамайг Америк Англи ах руугаа очиж амжаагүй байхад Монгол улс байхгүй болсон байна
Чиний тэр өмөөрөөд байдаг АМЕРИК , АНГЛИ чинь хамгийн их дайн өдөөсөн байдаг шүү
Европ эрчим хүчний хямр�##�д орж Америкийн өндөр үнэтэй газ хэрэглээд б�##�арч байна. Үүнийг буруу бид хямд эрчим хүч авах ёстой гэж хэлэх зоригтой аавын хүүхэд хөгшин Европод байхгүй. Өөрөөр хэлбэл зоригт хүлэг баатрууд нь үхсэн. Хүний эрх гэж ч�##�чсан гомонууд үлдэж. Байд�##� ямар байгааг эрүүл ухаанаар хараад хэдхэн мэдээлэл хооронд нь харьцуулаад үнэнийг нь тодорхойлох боловсрол Монголчуудад харин нь байгаа юм шүү.
Дандаа дайн өдөөж байдаг АНУ-г бүрмөсөн устгачихв�##� дэлхий амар тайван болно доо
Төрсөн нутаг төрөлх хэлгүй улс шүү энэ АНУ
Яасан сайхан хэл вэ та дайн өдөөн турхирагч новшийн орон
Путин чөгөр
Mash zov ali hediin engeh baisan yum Oros tcomiin zevsegee bur moson Kubad bairluulah heregtei