Явцын шинжилгээ авахаас "татгалзсаар" буй Ц.Магалжав нар наадмаар БНХАУ-ын лабораторитой хамтаръя гэж хүсжээ

Ямартай ч шударга ёс бийг бататгаж, М.Бадарчийн цолыг хураалаа. М.Бадарчид өвдөг шороодсон таван бөх ч цолоо нөхөж авлаа. Тэд өчигдрөөс наадмын бэлтгэлдээ гарч буй.
Харин үнэнчээр барилдсан ч допинг хэрэглэсэн бөхөд унаж, жил тойрон боломж, хөдөлмөрөө “хулгай”-д алдсан бөхчүүд явцын шинжилгээ авахгүй байгааг нэгэн дуугаар шүүмжилж байна.
Намар, хавар допинг хэрэглээд наамын өмнө туудаг
Ноднин заалны барилдаануудад явцын шинжилгээ авч байсан. Энэ жил тэгээгүй. 2024 он гарснаас хойш цөөнгүй тооны барилдаан болсон. Эдгээр нь Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны урьдач сорил, бэлтгэл ч болж өгдөг.
Хэд хэдэн эх сурвалжууд өдгөө бөхчүүдийн допингийн хэрэглээ бузгай өндөр буйг онцолсоор байгаа юм. Харин допингийн төрлийн бодисыг бөхчүүд намар, хаварт голчлон курсээр хэрэглэдэг байна. Ингэж биеэ задалж, хүч тамираа сэргээшийн тусламжтай нэмж, бэлтгэдэг. Харин наадмын барилдааны өмнөх саруудад хэрэглэсэн сэргээшээ туух, саармагжуулах тарилга хийлгэчихдэг аж.
Хэрэв цаг хугацаагаа зөв тооцвол жил тойрон сэргээш хэрэглэсэн бөхчүүд наадмын шинжилгээнд бүдрэхгүй гэсэн үг. Тийм учраас явцын шинжилгээ нь хамгийн оновчтой бөгөөд үр дүнтэй.
Гэхдээ явцын шинжилгээ авах үүрэг хуулиар МОНАДА буюу Допингийн эсрэг үндэсний төвд байхгүй. Монголын Үндэсний бөхийн холбоо хүсэлт тавьж, шинжлүүлэх ёстой. Тэгж ч ирсэн. Харин энэ жил МҮБХ-ны зүгээс явцын шинжилгээ авах хүсэлт ер гаргаагүй байна.
М.Бадарч арбитрт хандсанаар эхэлсэн бүртгэлийн маргаан
Тэр ч бүү хэл, энэ жилийн наадмын шинжилгээг Допингийн эсрэг үндэсний төвөөр хийлгэхгүй байх байр суурийг ч далд битүү илэрхийлээд эхэлжээ.
Эргэн сануулбал, М.Бадарч арбитрын шүүхэд хандсантай зэрэгцэн Допингийн эсрэг үндэсний төвийг хүчин төгөлдөр бус статустай болгох ажиллагаа явагдсан. 2017 онд Удирдах зөвлөлийн гишүүн Н.Цогтсайханы гарын үсгийг хуурамчаар зурж, шийдвэр гаргасан гэх үндэслэл тавьсан. Улмаар 2017 оноос хойших Допингийн эсрэг үндэсний төвийн бүх үйл ажиллагаа хуулийн хувьд хүчин төгөлдөр бус хэмээн маргаж эхлэв. Шинжилгээний хариутай, лабораторитай биш. Байгууллагатай нь.
Авчиг, Допингийн эсрэг үндэсний төв хамгийн анх 2007 онд үүсгэн байгуулагдсан. Тэр үед УЗ-ийн долоон гишүүн, нэг Гүйцэтгэх захирал гээд найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдав. Н.Цогтсайхан Гүйцэтгэх захирал болсон. Гэвч өөрийгөө “Үүсгэн байгуулагчдын нэг” хэмээн анкет нэмж бүртгүүлсэн гэх асуудал бий. Дүрэмдээ “Үүсгэн байгуулагч нь Удирдах зөвлөлийн гишүүн байна” гэж заасан. Үүгээр Н.Цогтсайхан бүртгэлийн хувьд Гүйцэтгэх захирал, дам утгаар УЗ-ийн ч гишүүн болчихсон гэж тайлбарлагддаг.
Тийм учраас анхнаасаа Удирдах зөвлөлийн гишүүн биш хүний гарын үсгийн асуудал бүртгэлд нөлөөлөх учиргүй.
Улмаар Допингийн эсрэг үндэсний төв Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм.
Шүүх урьдчилсан хэлэлцүүлгээ Допингийн эсрэг үндэсний төвийн бүртгэлийг сэргээжээ
Одоогоор тус байгууллагын улсын бүртгэлийг буцаагаад зассан. Шүүхэд хандахаас өмнө улсын бүртгэлийн нэг байцаагчийн гомдлын дагуу, Допингийн эсрэг үндэсний төвийг хүчин төгөлдөр бус статустай болгочихсон байв.
Харин бүртгэлийг буцааж зассан нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх захирамж гаргасных. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр байцаагчийн гомдлоор байгууллагын бүртгэлд ийн өөрчлөлт оруулсныг хууль бус гэж үзжээ.
Үүний дараа гарын үсгийг нь хуурамчаар зурсан гэх Н.Цогтсайхан шүүх хуралдаанд гуравдагч тал болон оролцох хүсэлт гаргасан байна. Хүсэлтийг хангах эсэх шийдвэрлэгдсэний дараа, анхан шатны шүүх хуралдаан болох юм байна.
Гэвч энэ үндэслэлээр, “Допингийн эсрэг үндэсний төв хуулийн дагуу хүчин төгөлдөр байгууллага биш ээ. Шүүхийн шийдвэр ч эцэслэн гараагүй байна. Иймд наадмын шинжилгээг өөр газраар хийлгэе” гэж Баяр наадам зохион байгуулах комисст нэр бүхий хүмүүс хандаж яваа аж.
Ингэхдээ БНХАУ-ын лабораторитой хамтарч ажиллая гэж хэд хэдэн удаа аман байдлаар хүсэлт тавьсан байна.
Гэхдээ Баяр наадам зохион байгуулах комисс хүлээж аваагүй. Допингийн эсрэг үндэсний төвтэй дахин хамтарч ажиллахаар шийджээ.
Энэ нь ч зөв юм.
"Ц.Магалжав, Н.Цогтсайхан нар наадмын шинжилгээг БНХАУ-д хийлгэх хүсэлтэй юу"
Олон улсын дүрмээрээ Монголд допингийн шинжилгээ авах цор ганц хүчин төгөлдө байгууллага бий нь МОНАДА буюу Допингийн эсрэг үндэсний төв юм. Энэ байгууллагын урьд хугацаан дахь эрх ашгийн зөрчил, хагарал маргалдааны асуудал ил тод хэлэлцэгддэг байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд Засгийн газрын хэмжээнд допинг дээр анхаарсан. Парисын олимпод “Цагаан туг” дор оролцох эрсдэл үүссэнээр бүр ч тусгайлан анхаарсан. Өөрөөр хэлбэл, одоо Допингийн эсрэг үндэсний төв бүрэн Монгол Улсыг төлөөлөн үйл ажиллагаа явуулж байгаа.
Харин нэр бүхий бөхчүүд болон зарим эрх ашгийн төлөөлөл одоо ч ДЭҮТ рүү дайрч байна. М.Бадарчаас анх эхэлсэн. Тэр ер шинжилгээний хариутай маргаагүй. Харин эхлээд “Шинжилгээ авсан АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан баг мэргэжлийн сургалтад суугаагүй” гэж, дараа нь “Шээс сольсон” гэж, сүүлд нь улмаар “ДЭҮТ өөрөө хүчин төгөлдөр байгууллага биш” гэж тус тус маргаж эхэлсэн юм. Дээр дурдсанчлан, М.Бадарч арбитрт хандсан, ДЭҮТ-ийн улсын бүртгэлийг “оролдож” эхэлсэн цаг хугацаа давхацдаг юм.
Одоо М.Бадарч гүрийсээр. ДЭҮТ-ийг харлуулах оролдлого ч явагдсаар байна.
Эх сурвалжийн мэдээллээр, энэ жил явцын шинжилгээ авах хүсэлт гаргаагүй МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав өөрөө Баяр наадам зохион байгуулах комисст “БНХАУ-тай хамтарч шинжлүүлье, ДЭҮТ хүчин төгөлдөр байгууллага биш юм биш үү” хэмээн ярьж яваа сурагтай.
Мөн "Миний гарын үсгийг хуурамчаар зурсан" гэж маргадаг Н.Цогтсайхан ноднин Монголд болсон Зүүн Азийн Залуучуудын наадмын шинжилгээг БНХАУ-д хийлгэхэд тодорхой нөлөөтэй оролцсон гэх. Энэ шугамаар, Ц.Магалжавтай нэг байр суурьтай гэж тайлбарлаж байна.
ДЭҮТ-ын сорьц шинжлүүлдэг БНСУ-ын KIST лаборатори бол тус улсын шинжлэх ухаан, технологийн төв юм. Азийн хамгийн том лаб, жилдээ 12 мянган шинжилгээ хийдэг. 2016 оны олимпод шинжилгээний 20-40 хувийг дангаар хийсэн. 596 эрдэм шинжилгээний ажилтантай том бүтэц юм байна.
Олон улсад хүлээн зөвшөөрдөг нь, “Цагаан туг” дор олимпод оролцох эрсдэлээс гарахын тулд WADA-тай нягт хамтран ажилласан нь ч тус байгууллага.
Өдгөө наадмын шинжилгээг үндэсний байгууллагаасаа татгалзаж, БНХАУ-тай хамтарч хийнэ, хүчин төгөлдөр бус гээд яриад эхэлбэл WADA ч “гайхна”. Наадмын дараа олимп бий!
Яв явсаар энэ бүхний цаана ямар ашиг сонирхол байгаа нь анхаарал татаж эхэллээ. Шударга ёс бийг М.Бадарч дээр авсан арга хэмжээ, өрнөсөн үйл явц бол харуулчихлаа. Одоо арай ч наадмын өмнө ДЭҮТ-өөс буцах шийдвэр гаргахгүй байлгүй. Гэхдээ л энэ жил явцын шинжилгээ аваагүй мөртлөө наадмаар өөр лабораторитай хамтарч ажиллая гэж яваа хүмүүс улсаа хорлох вий.
М.ТЭНГИС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Допинг чинь дэлхийн хэмжээнд анхаарал татдаг зүйл болгоомжтой л байхгүй бол
ПАНАНГИН ХЭРЭГЛЭЭД ЭХЛЭХЭЭР БИЕ МАХБОДЬ ЦААНААСАА НЭХЭЭД ХЭРЭГЛЭХГҮЙ БОЛОХООР ОР ХӨНЖЛИЙН АЖЛАА Ч БАРАХГҮЙ БОЛДОГ !
Үхсэн ацных нь шударга ёс өв соёлоо устгаж байгаа хулгайчууд удахгүй хятад хүн түрүүлэхээр та нар ингээд шударга ёс гээд хуцаад байж байгаарай эргүү эрлийзүүд
Одоо допингийнхоо асуудлыг бүтэн жил тойрч биш 4 5 хоногтоо л шийддэг болмоор байна аа. Хэрэглээд давсан нь ч эвгүй байдал унасан нь ч эвгүй байдал ороод таараад байх юм
Одоо хурдан хариуг нь гаргадаг болгомоор байна аа
Бадарч ёстой нүүр хийх газаргүй л боллоо
Наадмаар допингийн асуудал гарч ирээд л сайхан ёс жудгыг баллах юмдааа
Магалжав худлаа гардөө
яамаар ч юмбдээ энэ сайхан соёлоо баллуулмааргүй байдаг
Жил бүр асуудал гарч байх юм. Олимп гээд дэлхийн тэмцээн арга хэмжээ авч чадаж байгаа юм чинь манайх ч гэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах л хэрэгтэй
Допингийн эсрэг байгууллага ажлаа хийж чаддагиймуу
жижигхээн хувийн ашиг сонирхолоосоо болж улсаа муухай харагдуулж байна энэ хүмүүс ичих хэрэгтэй
Допинг нь яахавээ . Даваа наймаалцаж цол авдагаа болио . Зурагтаар Оюунболд бацаан 3 хуруу гозоолгоод сууж байхад нь , түүнийг нь харсаар сонссоор сууж байсан хөлийн цэцийнхэн ч тэр хүүхээ бушуул гээд хээв нэг хэлж байсныг хараад үнэн хүч үзлээ энэ тэр ёс жудагч гэж юу байх вээдээ бөх юмуу эргүү буханцарууд уу хахаха
Бас газар хусна
Одоо наад допинг хая зүгээр хэдэн бөх нь барилдаг төрөөс цол олгодог оо зогсоочих бөхийн холбоо нь зохион байгуулаад цолоо өгөөд яваг.
Энэ Магалжав сда бөхийн мэх хийх гээд байх юм. 1 бол допингтой, 1 бол допинггүй. Гүйцээ
ЭНЭ МАГАЛЖАВЫН АРД НЯМДОРЖ БАЙГАА НАЙДВАРТАЙ БНХАУ н ЛАБОРТОРИД ШИНЖИЛГЭЭ ӨГВӨЛ ЖИНХЭНЭ ГОШНОГОНЫ АЦ БОЛНО ЭНЭ МАГАЛЖАВ ЧИНЬ ХЯТАДЫН ШҮТЭН БИШРИГЧ ЮМ БАЙНА.СОНГОС НАР ШИНЖЛЭЭД ӨГЧИЙ Л ГЭЖ БАЙНАШТ ТЭГЖ ЯРИВАЛ НҮҮДЛИЙН ЛАБОРТОРИ АВЧИРЧ НААДМЫХАА ТАЛБАЙД БАЙРЛУУЛААД ТЭНЭГ МАНГАР БӨХЧҮҮДЭЭ ӨГЛӨӨ АЛЦАГА АЛЦАГ ГЭЭД ДАРХАН АВАРГЫН БУУРЬ ЗААГААД ИРЭНГҮҮТ НЬ ШИНЖИЛГЭЭ АВААД ТЭР ДОР НЬ ХАРИУГ НЬ ӨГДӨГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ.СОЛОНГОСЫН ЛАБОРТОРИ ЭНЭ ТАЛААР АСУУДАЛГҮЙ БИ ЯРИАД ӨГӨХ ЮМ УУ? ӨГЛӨӨ 6 ЦАГТ ШИНЖИЛГЭЭ АВААД 20 МИНУТЫН ДАРАА ГАРЧИХНА ТОХИРОХ УУ? МАГАЛЖАВАА МУУ БАЦААНАА ЧИ АЯТАЙХАН БАЙГААРАЙ
Хххх тэнэг гар вэ,,, дэргэд нь очиод хэлээч гөлгөө
допинг хэрэглэснээ өөрөө мэдэгдсээр байсан Н.Батсуурь яахаараа Даян аврага цол авдаг бусад хэрэглээгүй хэрнээ цолоо хасуулдаг ямар гээчийн хууль журам үйлчлээд байна вэ. Ижил тэгш шүүж брорхгүй байгаа шалтгааныг бид ингэж үзэж байна- 1-рт Увс аймгийнхан сүүлийн үед заргаа шууд авдаг боллоо Хүрэлсүх Ерөнхийлөгч Увсын хүргэн, Батсуурийн авга ах Даваасамбуугийн охинтой гэрлэсэн, эхнэрийн нөлөөнд автдаг 2-рт Магалжав Увсын томчуудтай хамтарч бизнес хийдэг.Увсын томчуудаас айж гүнзгий стрессэд орсон. 3-рт асуудлыг шийддэг бүх шатанд Увсын төлөөлөл давамгайлдаг. Үүнээс гарах арга бий юү гэвэл байхгүй гсэн байна.