Израилын Ерөнхий сайд дайны засгийн газраа огцрууллаа

Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Газын зурвасын дайн эхэлсний дараа үүсгэсэн засгийн газраа тараасан байна.
Энэ шийдвэрийг Нетаньяху дайны засгийн газрын гол сайдуудын нэг болох сөрөг хүчний удирдагч Бенни Гаанц албан тушаалаа өгч буйгаа мэдэгдсэнээс долоо хоногийн дараа гаргалаа.
Ийм учраас дайнтай холбоо бүхий шийдвэрийг засгийн газрын батлан хамгаалахын үндсэн кабинет гаргана гэж Нетаньяху хэлсэн байна.
Гэхдээ чухал асуудал дээр жижиг хэмжээний уулзалт зохион байгуулна гэж тэрбээр нэмж хэлсэн юм.
Израилын дайны засгийн газар таван гишүүнтэй байжээ. Ерөнхий сайд Нетаньяху, Батлан хамгаалахын сайд Йоав Галлант, сөрөг хүчний удирдагч Бенни Гаанц болон ажиглагчийн үүрэг гүйцэтгэсэн Рон Дермер, Гади Эйсэнкот нар.
Гэвч Гаанц Нетаньяхуг Газын зурвасын дайнд зориулсан стратеги болон мөргөлдөөн дууссаны дараа тус нутгийг хэрхэх тал дээр төлөвлөгөө гаргаж чадаагүй хэмээн ажлаа хүлээлгэн өгсөн юм.
Тэрбээр Нетаньяхуг Газын зурваст дайн дууссаны дараа баримтлах төлөвлөгөөнөөс илүү өөрийн хувийн улс төрийн ашиг сонирхлоо чухалчилсан гэж буруутгасан байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.