Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Япончууд засгийн газраа болзооны апп гаргахыг дэмжив

“Asahi Shimbun” сайтын явуулсан санал асуулгаар япончуудын дийлэнх нь гэрлэлт болон төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд засгийн газраас болзооны апп гаргахыг дэмжсэн байна.

Өнгөрсөн бямба гарагаас /2024.06.15/ ням гарагийн /2024.06.16/ хооронд явуулсан санал асуулгад оролцсон хүмүүсийн 54 хувь нь дэмжиж, 36 хувь нь эсэргүүцсэн байр суурь илэрхийлжээ.

Токио хотын захиргаа хиймэл оюун ухаан дээр суурилсан болзооны апп гаргана гэдгээ саяхан мэдэгдэж байсан юм.

Санал асуулгаас харвал япончууд тэрхүү аппыг дэмжих бололтой. Токио хотын албан тушаалтнууд засгийн газраас гаргаж буй апп нь найдвартай, аюулгүй байдлыг хангах давуу талтай гэдгийг онцолжээ.

Судалгаанд оролцсон хүмүүсийн насны бүлгээс хамаарч дэмжлэг нь өөр байв. Тухайлбал залуу үеийнхэн буюу 18-29 насны иргэдийн 64 хувь, 30-аад насныхны 74 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

“Asahi Shimbun” 30-ээс дээш насны эмэгтэйчүүд хамгийн их буюу 80 хувь нь дэмжсэн гэдгийг онцолжээ.

Оролцогчдоос арга хэмжээ ямар үр дүн үзүүлнэ гэх хүлээлттэй байгаа талаар асуухад 57 хувь нь үйлчилнэ гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button