Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Голууд үерийн түвшинг 5-30 см давжээ

Өнөөдөр /2024.06.19/-ийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Хөгшин Орхон, өврийн Онги, Байдраг, Шар ус, Яруу, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Алтай нуруунаас эхтэй Буянт, Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, Буянт, Ховд, Хөгшин Орхон, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшнийг 5-30 см даван үерлэж байна.

Тиймээс голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button