Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ: Украин Крымд цохилт өгсний хариуг АНУ-д барина

Украины зэвсэгт хүчин ням гарагт /2024.06.23/ Крымын хойгт агаарын цохилт өгсний улмаас таван хүн амь үрэгдсэн.

ОХУ-ын Батлан хамгаалах яам АНУ-аас нийлүүлсэн ATACMS пуужинг ашиглан халдлагыг үйлдсэн гэж мэдэгдсэн юм. Мөн ATACMS пуужинг ашиглахын тулд АНУ-аас тагнуулын хиймэл дагуулын мэдээлэл өгөх ёстой тул тус халдлагад АНУ шууд буруутай гэж ОХУ үзжээ.

Ийм учраас Москва үүнд хариу арга эмжээ авна гэж АНУ-ын элчин сайдад албан ёсоор анхааруулсан байна.

Тодруулбал ОХУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын Элчин сайд Лин Трейсиг дуудаж, Вашингтон Оросын эсрэг эрлийз дайн явуулж мөргөлдөөнд оролцогч тал болсон гэжээ.

Трейси энгийн иргэд амь үрэгдсэнд Вашингтон харамсаж байгааг илэрхийлсэн байна. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер Украинд Крым зэрэг тусгаар тогтносон газар нутгаа хамгаалахад нь туслахын тулд Вашингтон зэвсэг нийлүүлсэн гэсэн юм.

Дээрээс нь Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрийн Песков “Европ дахь мэргэжил нэгт нөхөд, тэр дундаа Вашингтон дахь хэвлэлийн нарийн бичгийн дарга нараас яагаад засгийн газар нь Орос хүүхдүүдийг хөнөөж байгааг асуух хэрэгтэй” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 25, 2024 13:07

Орос орон согтуу чекист-фашистаар удирдуулаад хавь ойрынхоо ах дүүтэй мууд�##�цаад,дээрэлхээд, дайтаад байснаа одоо хаа холын д�##�айн цаадах улс орны "хам рыг сөргөөд" эхэллээ, харж л байя даа !

Алтай
Алтай
6 сар 25, 2024 18:03
Reply to  Зочин

Юм ойлгохгүй байж бичээд юүхэв дэ .

Зочин
Зочин
6 сар 25, 2024 14:07

Оросуудаа наад украйны киев хотод тактикийн цөмийн зэвсгээ хаяачээ. Наад зеленский тэнэг чинь америкийн зөнөг өвгөн Буйдентай нийлэжд г�##�зуурч байна шдээ. Иймд наад эрлийзийн хцрлийз дайндаа өөрт байгаа бүх зэвсгээ хэрэглээчээ Оросууд аа!!

Зочин
Зочин
6 сар 25, 2024 14:53
Reply to  Зочин

Цөмийн зэвсгийн дайнд ялагч байдаггүй гэсээн! Битгий муу эр дайнд хөөрнө гэгчээр хөөргөөд бай!

Зочин
Зочин
6 сар 25, 2024 15:41

АНУ-г л газрын хөрстэй нь тэгшилчихвэл дэлхий даяараа дайн дажингүй амар тайван болно доо

Алтай
Алтай
6 сар 25, 2024 18:02

Юм ойлгохгүй байж бичээд яахав дэ

Холбоотой мэдээ

Back to top button