Сонгууль-2024Улс төрийн мэдээ

#Сонгууль2024| Нэг дороос, орон нутаг: Сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 1,143,172 иргэнээс 765,788 нь саналаа өглөө

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр (2024.06.28) орон даяар 07:00-22:00 цаг хүртэлх 15 цагийн турш үргэлжлэн явагдах юм. Eguur News редакц өнөөдрийн үйл явдлыг "Нэг дороос" зарчмаар, нэг линк дор хураан мэдээлж байна. Ингэхдээ орон нутаг ба Нийслэл гэсэн хоёр тусдаа линк үүсгэх юм.

Яг одоо та "Орон нутаг" агуулгад зочилж байна. Нийслэлийн сонгуулийн явцын талаарх редакцын нэгтгэсэн агуулгыг ЭНДЭЭС уншаарай.


Нэмэлт. 22:00 цагт

Орон нутаг дахь сонгуулийн ирцийн шинэчлэгдсэн мэдээллийг 22.00 цагийн байдлаар хүргэе.

  1. Говь-Алтай: 68.8 хувь буюу 25,549 иргэн
  2. Сүхбаатар: 73,3 хувь буюу 30,333 иргэн
  3. Завхан: 73.7 хувь буюу 34,332 иргэн
  4. Дундговь 70 хувь буюу 20,594 иргэн
  5. Дорноговь: 67.6 хувь 26,847 иргэн
  6. Хэнтий: 68 хувь буюу 34,079 иргэн
  7. Баянхонгор: 70.2 хувь буюу 38,787 иргэн
  8. Өвөрхангай: 66.4 хувь буюу 48,458 иргэн
  9. Говьсүмбэр: 72.6 хувь буюу 7,567 иргэн
  10. Өмнөговь: 65.7 хувь буюу 31,573 иргэн
  11. Увс: 73.5 хувь буюу 39,317 иргэн
  12. Төв: 67.5 хувь буюу 40,957 иргэн
  13. Ховд: 72.8 хувь буюу 39,968 иргэн
  14. Хөвсгөл: 65.7хувь буюу 56,550 иргэн
  15. Булган: 67.2 хувь буюу 26,407 иргэн
  16. Архангай: 65.4 хувь буюу 38,925 иргэн
  17. Дорнод: 64.6 хувь буюу 33,523 иргэн
  18. Сэлэнгэ: 65.7 хувь буюу 44,508 иргэн
  19. Дархан-Уул: 65.9 хувь буюу 42,860 иргэн
  20. Орхон: 67 хувь буюу 45,233 иргэн
  21. Баян-Өлгий: 73.4 хувь буюу 46,111 иргэн саналаа өгснөөр УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөлөө.

Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,224,233 иргэн саналаа өгөх бөгөөд 1,143,172 нь орон нутагт, 1.081,061 нь нийслэлийнх юм. Тэгвэл орон нутгийн 1,143,172 сонгогчоос 765,788 иргэн саналаа өгчээ. Харин сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 377,384 иргэн саналаа өгөөгүй байна.


Нэмэлт. 20:00 цагт

Найман аймгийн ирц 60 хувьд хүрсэнгүй

Орон нутаг дахь сонгуулийн ирцийн шинэчлэгдсэн мэдээллийг 20.00 цагийн байдлаар хүргэе.

  1. Говь-Алтай: 65.4 хувь буюу 24,277 иргэн
  2. Сүхбаатар: 66.9 хувь буюу 27,668 иргэн
  3. Завхан: 68.6 хувь буюу 31,921 иргэн
  4. Дундговь 64.1 хувь буюу 18,857 иргэн
  5. Дорноговь: 60.8 хувь 26,793 иргэн
  6. Хэнтий: 62.3 хувь буюу 31,201 иргэн
  7. Баянхонгор: 64.8 хувь буюу 35,747 иргэн
  8. Өвөрхангай: 61.6 хувь буюу 44,947 иргэн
  9. Говьсүмбэр: 63.6 хувь буюу 6,613 иргэн
  10. Өмнөговь: 58.5 хувь буюу 28,075 иргэн
  11. Увс: 66.4 хувь буюу 35,496 иргэн
  12. Төв: 61.1 хувь буюу 37,025 иргэн
  13. Ховд: 65.8 хувь буюу 36,052 иргэн
  14. Хөвсгөл: 59.7 хувь буюу 51,353 иргэн
  15. Булган: 59.4 хувь буюу 23,334 иргэн
  16. Архангай: 59.7 хувь буюу 35,518 иргэн
  17. Дорнод: 56.7 хувь буюу 29,405 иргэн
  18. Сэлэнгэ: 56.8 хувь буюу 38,391 иргэн
  19. Дархан-Уул: 57.1 хувь буюу 37,074 иргэн
  20. Орхон: 57.3 хувь буюу 38,599 иргэн
  21. Баян-Өлгий: 63.9 хувь буюу 39,967 иргэн саналаа өгөөд байна

Харьцуулалт: 19:00 цагийн нөхцөл байдалтай харьцуулахад 12 аймаг 60 хувьд хүрсэн байна. Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудын ирц 4-5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар сонгуульд оролцогчдын ирцээр Завхан аймаг тэргүүлж, Дорнод аймаг хамгийн бага ирцээр сүүл мушгиж байна.


Нэмэлт. 19:00 цагт

21 аймгийн сонгогчдын ирц 50 хувь давлаа

Орон нутаг дахь сонгуулийн ирцийн шинэчлэгдсэн мэдээллийг 19.00 цагийн байдлаар хүргэе.

  1. Говь-Алтай: 62.9 хувь буюу 23,339 иргэн
  2. Сүхбаатар: 63 хувь буюу 26,053 иргэн
  3. Завхан: 64.6 хувь буюу 30,053 иргэн
  4. Дундговь 60.9 хувь буюу 17,906 иргэн
  5. Дорноговь: 56.2 хувь 24,745 иргэн
  6. Хэнтий: 58.7 хувь буюу 29,395 иргэн
  7. Баянхонгор: 61.2 хувь буюу 33,774 иргэн
  8. Өвөрхангай: 58.2 хувь буюу 42,392 иргэн
  9. Говьсүмбэр: 58.5 хувь буюу 6,081 иргэн
  10. Өмнөговь: 54.4 хувь буюу 26,085 иргэн
  11. Увс: 61.9 хувь буюу 33,063 иргэн
  12. Төв: 57 хувь буюу 34,524 иргэн
  13. Ховд: 61.2 хувь буюу 33,530 иргэн
  14. Хөвсгөл: 56 хувь буюу 48,143 иргэн
  15. Булган: 54.7 хувь буюу 21,493 иргэн
  16. Архангай: 56.7 хувь буюу 33,691 иргэн
  17. Дорнод: 52.5 хувь буюу 27,217 иргэн
  18. Сэлэнгэ: 52 хувь буюу 35,152 иргэн
  19. Дархан-Уул: 52 хувь буюу 33,695 иргэн
  20. Орхон: 52.4 хувь буюу 35,243 иргэн
  21. Баян-Өлгий: 57.7 хувь буюу 36,014 иргэн саналаа өгөөд байна

Харьцуулалт: Орон нутгийн сонгуулийн саналын ирцийг 17:00 цагтай харьцуулахад 10 орчим хувийн өсөлттэй байна. Оройн 17:00 цагт 11 аймгийн сонгогчдыг ирц 50 хувь давсан байсан бол 19:00 цагийн байдлаар 21 аймгийн сонгогчдын ирц 50 хувиа давсан үзүүлэлттэй байна. Завхан аймгийн ирц сүүлийн хэдэн цаг хурдацтай өссөн. Одоогийн байдлаар хамгийн бага сонгогчын ирцтэй аймгаар Сэлэнгэ аймаг тодорч байна.


Нэмэлт. 16:55 цагт

Сонгогчдын ирц 50 хувь давсан 11 аймаг байна

Орон нутаг дахь сонгуулийн ирцийн шинэчлэгдсэн мэдээллийг 17.00 цагийн байдлаар хүргэе.

  1. Говь-Алтай: 57.7 хувь буюу 21,392 иргэн
  2. Сүхбаатар: 55.1 хувь буюу 22,810 иргэн
  3. Завхан: 56.9 хувь буюу 26,490 иргэн
  4. Дундговь 53.3 хувь буюу 15,661 иргэн
  5. Дорноговь: 48.7 хувь 21,419 иргэн
  6. Хэнтий: 52.7 хувь буюу 26,329 иргэн
  7. Баянхонгор: 53.6 хувь буюу 29,563 иргэн
  8. Өвөрхангай: 51 хувь буюу 37,141 иргэн
  9. Говьсүмбэр: 50.4 хувь буюу 5,222 иргэн
  10. Өмнөговь: 47.5 хувь буюу 22,780 иргэн
  11. Увс: 52. 7 хувь буюу 28,147 иргэн
  12. Төв: 49.1 хувь буюу 29,735 иргэн
  13. Ховд: 52.3 хувь буюу 28,653 иргэн
  14. Хөвсгөл: 49.4 хувь буюу 42,417 иргэн
  15. Булган: 47.5 хувь буюу 18,659 иргэн
  16. Архангай: 50.8 хувь буюу 30,173 иргэн
  17. Дорнод: 45.4 хувь буюу 23,538 иргэн
  18. Сэлэнгэ: 44.2 хувь буюу 29,798 иргэн
  19. Дархан-Уул: 43.6 хувь буюу 28,166 иргэн
  20. Орхон: 44 хувь буюу 29,583 иргэн
  21. Баян-Өлгий: 46 хувь буюу 28,575 иргэн саналаа өгөөд байна.

Харьцуулалт: Орон нутгийн сонгуулийн саналын ирцийг 15:00 цагтай харьцуулахад өсөлт 7-13 хувьтай байна. Өдрийн 15:00 цагт ихэнх аймгуудын ирц 35-43 хувьд хүрээд байсан бол 17:00 цагт 11 аймгийн ирц 50 хувь давсан үзүүлэлттэй байна. Саналын ирцээр Говь-Алтай, Завхан, Дундговь зэрэг аймгууд тэргүүлж байгаа бол олон хүн ам бүхий Орхон аймгийн ирц 44 хувьтай байгаа нь анхаарал татаж байгаа юм.


Нэмэлт. 15:05 цагт

Хүн ам олонтой Эрдэнэт хотын ирц муу , Баян-Өлгий эрчимтэй өсч байна

Орон нутаг дахь сонгуулийн ирцийн шинэчлэгдсэн мэдээллийг 14.00 цагийн байдлаар хүргэе.

  1. Говь-Алтай: 49.7 хувь буюу 18417 иргэн
  2. Сүхбаатар: 45.5 хувь буюу 18843 иргэн
  3. Завхан: 46.1 хувь буюу 21432 иргэн
  4. Дундговь 43.8 хувь буюу 12850 иргэн
  5. Дорноговь: 41.4 хувь 18165 иргэн
  6. Хэнтий: 44.2 хувь буюу 22074 иргэн
  7. Баянхонгор: 43.6 хувь буюу 24017 иргэн
  8. Өвөрхангай: 41.9 хувь буюу 30479 иргэн
  9. Говьсүмбэр: 41 хувь буюу 4239 иргэн
  10. Өмнөговь: 39.6 хувь буюу 18972 иргэн
  11. Увс: 41.9 хувь буюу 22347 иргэн
  12. Төв: 39.3 хувь буюу 23797 иргэн
  13. Ховд: 41.8 хувь буюу 22872 иргэн
  14. Хөвсгөл: 40.2 хувь буюу 34499 иргэн
  15. Булган: 39 хувь буюу 15295 иргэн
  16. Архангай: 40.7 хувь буюу 24168 иргэн
  17. Дорнод: 36.9 хувь буюу 19103 иргэн
  18. Сэлэнгэ: 35.5 хувь буюу 23928 иргэн
  19. Дархан-Уул: 30.4 хувь буюу 19616 иргэн
  20. Орхон: 35.1 хувь буюу 23571 иргэн
  21. Баян-Өлгий: 32 хувь буюу 18812 иргэн саналаа өгөөд байна.

Нэмэлт. 14:15 цагт

Өвөрхангайд 26 мянган иргэн саналаа өгч, сүүл мушгиж байсан Баян-Өлгийн ирц 15-д хүрч нэмэгдлээ

Харьцуулалт: Орон нутгийн 13:00 цагийн ирцийг 14:00 цагтай харьцуулахад үнэмлэхүй нэмэгдсэн чигтэй байна. Аймгуудын ирц дундаж байдлаар 5 хувь орчим нэмэгдсэнээр сонгогчдын тоо зарим аймагт 20 мянга даваад байна.

Орон нутаг дахь сонгуулийн ирцийн шинэчлэгдсэн мэдээллийг 14.00 цагийн байдлаар хүргэе.

  1. Говь-Алтай: 43 хувь буюу 16185 иргэн
  2. Сүхбаатар: 40 хувь буюу 1550 иргэн
  3. Завхан: 39.6 хувь буюу 18425 иргэн
  4. Дундговь 37.8 хувь буюу 11109 иргэн
  5. Дорноговь: 36.3 хувь 15931 иргэн
  6. Хэнтий: 39 увь буюу 19459 иргэн
  7. Баянхонгор: 37.5 хувь буюу 20615 иргэн
  8. Өвөрхангай: 36.4 хувь буюу 26450 иргэн
  9. Говьсүмбэр: 35.9 хувь буюу 3713 иргэн
  10. Өмнөговь: 35 хувь буюу 16765 иргэн
  11. Увс: 36 хувь буюу 19180 иргэн
  12. Төв: 34 хувь буюу 20601 иргэн
  13. Ховд: 35.3 хувь буюу 19326 иргэн
  14. Хөвсгөл: 28 хувь буюу 23977 иргэн
  15. Булган: 33.2 хувь буюу 13041 иргэн
  16. Архангай: 34.6 хувь буюу 20544 иргэн
  17. Дорнод: 32.2 хувь буюу 16683 иргэн
  18. Сэлэнгэ: 30.9 хувь буюу 20819 иргэн
  19. Дархан-Уул: 30.4 хувь буюу 19616 иргэн
  20. Орхон: 30.4 хувь буюу 20397 иргэн
  21. Баян-Өлгий: 25.1 хувь буюу 15560 иргэн саналаа өгөөд байна.

Нэмэлт. 13:05 цагт

Аймгуудын иргэдийн санал өгөлт дундажаар 13-20 мянгад хүрээд байна

Орон нутаг дахь сонгуулийн ирцийн шинэчлэгдсэн мэдээллийг 13.00 цагийн байдлаар хүргэе.

  1. Говь-Алтай: 36 хувь буюу 13344 иргэн
  2. Сүхбаатар: 33.6 хувь буюу 13695 иргэн
  3. Завхан: 32.2 хувь буюу 14954 иргэн
  4. Дундговь 31.7 хувь буюу 9305 иргэн
  5. Дорноговь: 31.4 хувь 13729 иргэн
  6. Хэнтий: 31.2 хувь буюу 15556 иргэн
  7. Баянхонгор: 30.3 хувь буюу 16648 иргэн
  8. Өвөрхангай: 30.2 хувь буюу 21946 иргэн
  9. Говьсүмбэр: 30 хувь буюу 3098 иргэн
  10. Өмнөговь: 29.6 хувь буюу 14155 иргэн
  11. Увс: 28.8 хувь буюу 15368 иргэн
  12. Төв: 28.2 хувь буюу 17054 иргэн
  13. Ховд: 28.2 хувь буюу 15391 иргэн
  14. Хөвсгөл: 28 хувь буюу 23977 иргэн
  15. Булган: 27.3 хувь буюу 10707 иргэн
  16. Архангай: 27.1 хувь буюу 16070 иргэн
  17. Дорнод: 25.9 хувь буюу 13408 иргэн
  18. Сэлэнгэ: 25.8 хувь буюу 17312 иргэн
  19. Дархан-Уул: 25.5 хувь буюу 16420 иргэн
  20. Орхон: 25.5 хувь буюу 17038 иргэн
  21. Баян-Өлгий: 18.4 хувь буюу 11366 иргэн саналаа өгөөд байна.

Нэмэлт. 12:20 цагт

Орон нутагт сонгогчдын ирцээр Говь-Алтай тэргүүлж, Баян-Өлгий сүүл мушгиж байна

Орон нутаг дахь сонгуулийн ирцийн шинэчлэгдсэн мэдээллийг 12.00 цагийн байдлаар хүргэе.

Говь-Алтай аймгийн ирц 30 хувьд хүрсэн бөгөөд тэргүүлсэн хэвээр байна. Мөн Баян-Өлгий, Архангай аймаг ирцээр сүүл мушгиж буй нь өөрчлөгдсөнгүй. Төв, баруун бүсийн зарим аймгийн ирц тодорхой хэмжээнд сайжирч байгаа нь 10.00 цагийн байдлаарх мэдээлэлтэй харьцуулахад ажиглагдаж байна.


Нэмэлт: 10.00 цаг

-Говь-Алтай хамгийн сайн, Баян-Өлгий хамгийн муу ирцтэй байна-

10.00 цагийн байдлаарх ирцийн мэдээллээр Говь-Алтай аймаг 15.8 хувиар тэргүүлж байна. Дорноговь, Сүхбаатар аймаг удаалж байгаа юм.

Харин Баян-Өлгий аймаг 6.1 хувиар хамгийн сүүлд бичигдэж байна. Сүүлээсээ хоёрт Архангай аймаг 9.8 хувийн ирцээр жагсжээ.

Доорх инфографикт аймаг тус бүрийн ирцийн хувийг 10.00 цагийн байдлаар үзүүлэв.


Нэмэлт: 09.10 цаг

-Дархан-Уул, Говь-Алтай аймагт санал хураалт хэвийн явагдаж байна-

"Төвийн бүс, 5 дугаар тойргийн Дархан-Уул аймгийн сонгогчид өглөө эртлэн босож, УИХ-ын сонгуульдаа идэвхтэй оролцож байна" хэмээн DBS телевизээс мэдээлжээ.

07:00 цагаас санал хураах үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд одоогоор хэвийн үргэлжилж байна. Жишээ дурдахад, Дархан-Уул аймгийн 12 дугаар дунд сургуульд байрлах 5-2-1-13 дугаар хэсгийн хороонд 2,000 гаруй сонгогч санал өгөхөөр бүртгэлтэй байгаа бол 08:00 цагийн байдлаар 80 гаруй сонгогч саналаа өгсөн аж.

Тэгвэл, Говь-Алтай аймагт ч мөн санал хураалт хэвийн явагдаж буй талаар МОНЦАМЭ агентлаг мэдээлсэн байна.

Говь-Алтай аймгийн хэмжээнд 89 хэсгийн хороо, санал авах байр ажиллаж байгаа бөгөөд тус хэсгийн хороодод нийт 1147 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд тус аймгийн хэмжээнд 37688 сонгогч саналаа өгөх тухай мэдээллийг Аймгийн сонгуулийн хорооноос өгчээ.


Эхлэл: 07:50 цаг

-07.00 цагаас санал авах хэсгийн хороод нээгдлээ-

Санал хураалт 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. Орон нутгаас УИХ-ын 54 гишүүн сонгогдож, парламентад төлөөллийн эрх хэрэгжүүлэх юм.

2024 оны УИХ-ын сонгуулиар Монгол Улс анх удаа 126 гишүүн сонгох бөгөөд холимог тогтолцоогоор зохион байгуулна. Ингэхдээ, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаас буюу хувь тэнцүүлэх зарчмаар сонгоно.

Орон нутгийн хэмжээнд нийт 1386 санал авах байр ажиллана.

Сонгогч та саналын хуудсын хоёр хэсэгт сонголт хийнэ. Эхнийх нь тойрогтоо нэр дэвшиж буй кандидатууд дундаас, мандатын тоогоор сонгож, дугуйлна. Хоёр дахь нь, нам эвслүүдийн нэр дундаас нэгийг сонгоно. Сонголтод нам эвсэл давхцах албагүй бөгөөд өөр өөр нам, эвслээс хольж дугуйлах боломжтой.

Та өөрийн тойрогт болон нам, эвслүүдийн жагсаалтад нэр дэвшигчидтэй доорх линкээр танилцана уу.

Сэтгүүлч:
М.ТЭНГИС
Б.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 28, 2024 12:28

Энэ жил сонгуулийн ирц сайн байна аа. З�##�уучууд идэвхтэй оролцоорой

Bat
Bat
6 сар 28, 2024 12:38

Баян-Өлгий яагаа вэ.

Zochin
Zochin
6 сар 28, 2024 12:39

хөдөө орон нутагт ирц өмнөх үеүдээ бодвол сайн байна шүү

Зочин
Зочин
6 сар 28, 2024 12:42

За тэгээл өнөө оройноос эхлээл баярласан, гомдсон, уурласан, лайвдсан нэр дэвшигчдийн цуваа айсуй????

Зочин
Зочин
6 сар 28, 2024 12:44

Түмэн олон идэвхтэй сонгуульдаа оролцож байна, төр түвшин сайхан байх нь ээ

Зочин
Зочин
6 сар 28, 2024 12:48

Өлгийнхөн нэр дэвшигчид нь та�##�агдахгүй байна уу, иргэний үнэмлэхний зураг чинь та�##�агдахгүй байна уу?

Зочин
Зочин
6 сар 28, 2024 12:56

Бензинд очерлож зам дээр түгжирмээргүй байгаа бол ганц өдөр дугаарлаад сан�##�аа л өгчих

Зочин
Зочин
6 сар 28, 2024 13:30

Алтайхан идэвхтэй байна даа. Сонголь мэргэн байг

Зочин
Зочин
6 сар 28, 2024 14:36

Энэ эрчээрээ өгөөд удахгүй байв�##� 50 хувьдаа хүрлээ

Зочин
Зочин
6 сар 28, 2024 17:19

Сан�##�аа өгөхөд 5 цаг үлдсэн байна. З�##�уучуудаа энэ идэвхиэ битгий �##�даарай

Зочин
Зочин
6 сар 28, 2024 19:55

З�##�уучууд одоо ирцээ 50 дээш гаргачихв�##� сайхан аа

Зочин
Зочин
6 сар 28, 2024 20:00

аая хоцрох нь дээ

Зочин
Зочин
6 сар 28, 2024 20:03

Арай л давчуу байна шүү цаг нь

Зочин
Зочин
6 сар 28, 2024 20:04

Угаасаа МАН л гарна дөө

Зочин
Зочин
6 сар 28, 2024 20:04

Манайхан сан�##�аа өгөөрэй

Зочин
Зочин
6 сар 28, 2024 20:05

За �##�ь тойрог нь хамгийн идэвхитэй байна

Зочин
Зочин
6 сар 28, 2024 20:05

Маргааш амрах юм чинь гээд бүгдээрээ лагерлуу явцгаасаан бараг нүүцгээж байна лээ

Зочин
Зочин
6 сар 28, 2024 20:06

Ирээдүйгээ шийдэх гэж байж ийм хариуцлагагүй байж болохгүй ш дээ

Зочин
Зочин
6 сар 28, 2024 20:10

Хүмүүсээ мөнгө тараахыг хүлээгээд байгаа Юм уу

Зочин
Зочин
6 сар 28, 2024 20:12

Хариуцлагатай байгаарай

Зочин
Зочин
6 сар 28, 2024 20:13

Уг нь ямар сайхан эрчимтэй явж байлаа үдээс хойшоо л жаахан тиймхэн болчихлоо

Зочин
Зочин
6 сар 28, 2024 20:13

Өө тэгээд ирц нь дутаад дахин сонгууль нтр гэж заваарч өгөх юм байна лдаа

Зочин
Зочин
6 сар 28, 2024 20:14

Ирц нь хүрсэнгүй гээд сонгууль хойшлоод энэ хэд ч ажлаа хийхгүй гацаад сүйрэхвий дээ

Зочин
Зочин
6 сар 28, 2024 20:15

Ирц яагаад бүрдэхгүй байна хөдөө орон нутгийнхан уг нь идэвхитэйдээ

Зочин
Зочин
6 сар 28, 2024 20:15

За хичээгээрэй манайхан

Зочин
Зочин
6 сар 28, 2024 22:21

Орон нутгийн ирц жигд сайн байлаа

Холбоотой мэдээ

Back to top button