Сонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээ

#Сонгууль2024 | Нэг дороос, нийслэл: Сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 1,081,061 иргэнээс 678,927 нь саналаа өглөө

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр |2024.06.28| орон даяар 07:00-22:00 цаг хүртэлх 15 цагийн турш үргэлжлэн явагдах юм. Eguur News редакц өнөөдрийн үйл явдлыг "Нэг дороос" зарчмаар, нэг линк дор хураан мэдээлж байна.

Ингэхдээ орон нутаг ба Нийслэл гэсэн хоёр тусдаа линк үүсгэх юм. Яг одоо та "Хот" агуулгад зочилж байна. Орон нутгийн сонгуулийн явцын талаарх редакцын нэгтгэсэн агуулгыг ЭНДЭЭС уншаарай.


НЭМЭЛТ: 22.00 цаг

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 22.00 цагт хаагдаж, СЕХ-ноос ирцийн нэгдсэн мэдээлэл өгч байна.

Эндээс нийслэлийн иргэдийн саналын ирцийг 22.00 цагийн байдлаар дэлгэрүүлэн хүргэе.

  • Багахангай 73.7 хувь буюу 2041 сонгогч
  • Хан-Уул 73.3 хувь буюу 115.435 сонгогч
  • Баянгол 71.6 хувь буюу 104,457 сонгогч
  • Сүхбаатар 70.6 хувь буюу 64,340 сонгогч
  • Баянзүрх 69.2 хувь буюу 172,606 сонгогч
  • Налайх 69.7 хувь буюу 17,340 сонгогч
  • Сонгинохайрхан 68.2 хувь буюу 128,617 сонгогч
  • Багануур 66.5 хувь буюу 12,129 сонгогч
  • Чингэлтэй 67.4 хувь буюу 61,962 сонгогч саналаа өгсөн ирцтэйгээр энэ удаагийн сонгуулийн санал хураах хугацаа дуусгавар болж байна.

Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,224,233 иргэн саналаа өгөх бөгөөд 1,143,172 нь орон нутагт, 1.081,061 нь нийслэлийнх юм. Тэгвэл нийслэлийн 1,081,061 сонгогчоос 678,927 иргэн саналаа өгч, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. Харин сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 402,134 иргэн саналаа өгсөнгүй.


НЭМЭЛТ: 20.00 цаг

-20.00 цагийн байдлаар БЗД, СХД-ээс хамгийн олон хүн санал өгч, гурван дүүргийн ирц 60 хувьд хүрээгүй байна-

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт хаахад хоёр цаг үлдлээ.

20.00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг шинэчлэн хүргэе. Нийт ирц 61.9 хувьд хүрсэн бөгөөд 1,291,174 сонгогч саналаа өгөөд байна.

Үүнээс Нийслэлийн ирц 62.3 хувьд хүрчээ. Дүүрэг, дүүргээр ангилбал,

  • Багахангай 67.7 хувь буюу 1876 сонгогч
  • Хан-Уул 66.5 хувь буюу 104,442 сонгогч
  • Баянгол 65.4 хувь буюу 95,077 сонгогч
  • Сүхбаатар 62.9 хувь буюу 57,231 сонгогч
  • Баянзүрх 61.6 хувь буюу 153,395 сонгогч
  • Налайх 60 хувь буюу 14,854 сонгогч
  • Сонгинохайрхан 59.6 хувь буюу 121,182 сонгогч
  • Багануур 59.2 хувь буюу 10,787 сонгогч
  • Чингэлтэй 58.9 хувь буюу 54,028 сонгогч санал өгсөн ирцтэй байна.

Багахангай дүүрэг санал хураалт эхэлснээс хойш ирцээр тэргүүлсэн хэвээр байна. Гэхдээ хүн ам багатай дүүрэг. Нийт санал өгсөн сонгогчийн тоогоор гэж харвал 153,395 хүн санал өгснөөр Баянзүрх илүү идэвхтэй, үр дүнд нөлөөтэй байна.

НЭМЭЛТ: 19.00 цаг

-Бүх дүүргийн ирц 50 хувиа давж, зарим нь 63 хувьд хүрлээ -

СЕХ-ноос сонгогчдын ирцийн 19.00 цагийн нэгдсэн мэдээллээр нийт сонгогчдын 57.3 буюу хувь буюу 1,194,209 иргэн саналаа өгчээ.

Харьцуулалт: 17 цагийн байдлаар дүүргүүдийн санал хураалтын ирц 45-53 хувьтай байсан бол 19.00 цагийн байдлаар бүх дүүрэг 50 хувиа давж, зарим нь 63 хувьд хүрлээ. Хамгийн өндөр ирцтэй дүүргээр Багахангай 63.5 хувьтай байна. Баганхангай, Налайх, Багануур дүүргийн санал хураалт 300-2000-ын хооронд нэмэгдсэн ажээ.

  • Багахангай: 63.5 хувь буюу 1,758 иргэн
  • Багануур: 54.3 хувь буюу 9,878 иргэн
  • Баянгол: 60,6 хувь буюу 88,058 иргэн
  • Хан-Уул: 61,4 хувь буюу 96,326 иргэн
  • Сүхбаатар: 58,2 хувь буюу 52,885 иргэн
  • Баянзүрх: 56,6 хувь буюу 140,622 иргэн
  • Сонгинохайрхан: 54,4 хувь буюу 110,462 иргэн
  • Налайх: 54 хувь буюу 13,355 иргэн
  • Чингэлтэй: 54 хувь буюу 49,458 иргэн саналаа өгөөд байна.

НЭМЭЛТ: 17.00 цаг

-17.00 цагийн байдлаар дүүргүүдийн ирц 45-53 хувьтай байна-

СЕХ-ноос сонгогчдын ирцийн 17.00 цагийн нэгдсэн мэдээллээр нийт сонгогчдын 49.2 буюу хувь буюу 1,022,429 иргэн саналаа өгчээ.

Харьцуулалт: Одоогоор нийслэлийн хэмжээнд гурван дүүргийн ирц 50 хувь даваад байна. Энэ нь 15:00 цагийн ирцтэй харьцуулахад 10 гаруй хувиар дүүргүүдийн ирц ахисан үзүүлэлт юм. Хамгийн олон сонгогч бүхий СХД, БЗД-үүдийн саналын ирц 45-48 хувьд хүрч, санал өгөгчдийн тоо нь 92-118 мянгад хүрээд байна.

Нийслэлийн иргэдийн саналын ирцийг 17.00 цагийн байдлаар дэлгэрүүлэн хүргэе.

  • Багахангай: 53.7 хувь буюу 1461 иргэн
  • Багануур: 46.9 хувь буюу 8519 иргэн
  • Баянгол: 51,9 хувь буюу 75,117 иргэн
  • Хан-Уул: 52,4 хувь буюу 81,635 иргэн
  • Сүхбаатар: 49,6 хувь буюу 44,984 иргэн
  • Баянзүрх: 48 хувь буюу 118,787 иргэн
  • Сонгинохайрхан: 45,9 хувь буюу 92,912 иргэн
  • Налайх: 45 хувь буюу 11,104 иргэн
  • Чингэлтэй: 45.5 хувь буюу 41,575 иргэн саналаа өгөөд байна.

НЭМЭЛТ: 15.00 цаг

-Жижиг дүүргүүдийн санал хураалт 172-1,141-ээр нэмэгджээ-

Гэрэл зургийг Б.Мягмарбаяр| Байршил: Нэгдүгээр сургуулийн санал авах байр

СЕХ-ноос сонгогчдын ирцийн 15.00 цагийн нэгдсэн мэдээллээр нийт сонгогчдын 39,7 хувь буюу 827,862 иргэн саналаа өгчээ.

Харьцуулалт: 14.00 цагийн ирцийн мэдээлэлтэй харьцуулахад нийслэлийн жижиг алслагдсан дүүргүүд буюу Налайх 1,141 саналаар, Багануур 780 саналаар, Багахангай 172 саналаар л нэмэгджээ. Гэхдээ Багахангай дүүргийн санал 50 хувьдаа хүрэх дөхөж байна. Харин томоохон дүүргүүдийнх буюу Сонгинохайрханых 9,454 саналаар, Баянзүрхийнх 12,521 саналаар, Баянголынх 7,857 саналаар нэмэгджээ.

  • Багахангай: 44.6 хувь буюу 1,228 иргэн
  • Багануур: 39.2 хувь буюу 7,098 иргэн
  • Баянгол: 41.9 хувь буюу 60,352 иргэн
  • Хан-Уул: 42 хувь буюу 65,273 иргэн
  • Сүхбаатар: 39.8 хувь буюу 35,927 иргэн
  • Баянзүрх: 38.4 хувь буюу 94,774 иргэн
  • Сонгинохайрхан: 37.4 хувь буюу 75,544 иргэн
  • Налайх: 36.5 хувь буюу 8,989 иргэн
  • Чингэлтэй: 33.267 хувь буюу 33,267 иргэн саналаа өгөөд байна.

НЭМЭЛТ: 14.00 цаг

-14.00 цагийн байдлаар том дүүргүүдийн санал хураалт 10-20 мянгаар нэмэгджээ-

СЕХ-ноос сонгогчдын ирцийн 14.00 цагийн нэгдсэн мэдээллээр нийт сонгогчдын 34,4 хувь буюу 712,578 иргэн саналаа өгчээ.

Харьцуулалт: 13.00 цагийн ирцийн мэдээлэлтэй харьцуулахад нийслэлийн томоохон дүүргүүд болох Сонгинохайрхан 10 гаруй мянга, Баянзүрх 20 гаруй мянгаар нэмэгдсэн байна. Харин нийслэлийн жижиг дүүргүүд болох Багахангай 300 , Багануур 900, Налайх 1300 хүний саналаар өсжээ.

Нийслэлийн иргэдийн саналын ирцийг 14.00 цагийн байдлаар дэлгэрүүлэн хүргэе.

  • Багахангай: 38.4 хувь буюу 1,056 иргэн
  • Багануур: 34.9 хувь буюу 6,318 иргэн
  • Баянгол: 36.5 хувь буюу 52,495 иргэн
  • Хан-Уул: 36.3 хувь буюу 56.363 иргэн
  • Сүхбаатар: 34.2 хувь буюу 30,785 иргэн
  • Баянзүрх: 33.4 хувь буюу 82,253 иргэн
  • Сонгинохайрхан: 32.8 хувь буюу 66,090 иргэн
  • Налайх: 31.9 хувь буюу 7,848 иргэн
  • Чингэлтэй: 31.7 хувь буюу 28,813 иргэн саналаа өгөөд байна.

НЭМЭЛТ 13.00 цагт

-13:00 цагийн байдлаар СБД-т 25,351, БЗД-т 60,356 иргэн саналаа өгөөд байна-

СЕХ-ноос сонгогчдын ирцийн мэдээллийг 13.00 цагт нэгдсэн байдлаар мэдээлэхдээ нийт сонгогчдын 28,3 хувь буюу 586,570 иргэн саналаа өгсөн гэж онцоллоо.

Нийслэлийн иргэдийн саналын ирцийг 13.00 цагийн байдлаар дэлгэрүүлэн хүргэе.

  • Багахангай: 32.2 хувь буюу 882 иргэн
  • Багануур: 30.0 хувь буюу 5404 иргэн
  • Баянгол: 30.2 хувь буюу 43.383 иргэн
  • Хан-Уул: 30.1 хувь буюу 46.513 иргэн
  • Сүхбаатар: 28.2 хувь буюу 25,351 иргэн
  • Баянзүрх: 27.8 хувь буюу 60,356 иргэн
  • Сонгинохайрхан: 27.6 хувь буюу 55,540 иргэн
  • Налайх: 26.5 хувь буюу 6512 иргэн
  • Чингэлтэй: 26.3 хувь буюу 23,901 иргэн саналаа өгөөд байна.

НЭМЭЛТ. 11.55 цагт

-Нэг цагийн дотор томоохон дүүргүүд 1 мянга орчмоор, жижиг хэсгүүдэд 20-100 иргэний саналаар ирц нэмэгдэж байна-

СЕХ-ноос сонгогчдын ирцийн мэдээллийг 11.40 цагт нэгдсэн байдлаар мэдээлэхдээ нийт сонгогчдын 20 хувь буюу 412.148 иргэн саналаа өгсөн гэж онцоллоо. Уг эрчээрээ тогтмол үргэлжилбэл 15 цагт үргэлжлэх саналын ирц 60 хувь хүрэхээр байна.

Харьцуулалт: Нийслэлийн иргэдийн санал өгөлт дүүрэг бүр дээр 1 цагт Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй-Сүхбаатар зэрэг томоохон дүүргүүдэд 1000 мянга орчмоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сонгогчдын тоо харьцангуй бага Багахангай, Багануур, Налайх дүүргүүдэд 20-100 иргэнээр нэмэгджээ.

Нийслэлийн иргэдийн саналын ирцийг 12.00 цагийн байдлаар дэлгэрүүлэн хүргэе.

  • Багахангай: 25.3 хувь буюу 691 иргэн
  • Багануур: 24.5 хувь буюу 4,441 иргэн
  • Баянгол: 24.3 хувь буюу 34,812 иргэн
  • Хан-Уул: 23.9 хувь буюу 36,947 иргэн
  • Сүхбаатар: 22.7 хувь буюу 20,382 иргэн
  • Баянзүрх: 22.4 хувь буюу 54,921 иргэн
  • Сонгинохайрхан: 22.2 хувь буюу 44,534 иргэн
  • Налайх: 21.6 хувь буюу 5,294 иргэн
  • Чингэлтэй: 21.3 хувь буюу 19,343 иргэн саналаа өгөөд байна.

Нийслэлийн иргэдийн санал өгөлтийн 12:00 цагийн ирцийг 11:00 цагтай харьцуулахад

  • Багахангай: 24.8 хувь буюу 677 иргэн
  • Багануур: 24.1 хувь буюу 4348 иргэн
  • Баянгол: 23.8 хувь буюу 34.136 иргэн
  • Хан-Уул: 23.5хувь буюу 36.282 иргэн
  • Сүхбаатар: 22.3 хувь буюу 19992 иргэн
  • Баянзүрх: 22 хувь буюу 53969 иргэн
  • Сонгинохайрхан: 21.7 хувь буюу 43721 иргэн
  • Налайх: 21.3 хувь буюу 5213 иргэн
  • Чингэлтэй: 21 хувь буюу 18995 иргэн саналаа өгсөн байна.

НЭМЭЛТ: 10.30 цаг

Иргэд: “Болохгүй, бүтэхгүй байна” гэхийн оронд эрт босоод ирж саналаа өгөөрэй

Бичлэг:

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог Чингэлтэй, Сүхбаатарын 10-2-1-3 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өгсөн иргэдийн байр суурийг хүргэж байна.

Ц.Хандсүрэн: 20 гаруйтайгаасаа л сонгуульд саналаа өгсөн. Манайх энэ урд талын байранд байдаг. Радио, телевизээр хаяг байршлын мэдээллээ хангалттай сайн авсан. Ойлгомжтой, тодорхой байсан. Төрийн бодлогыг ахмадууд бүгдээрээ дэмжинэ.

Б.Идэрчулуун: Уг нь би өөр газар руу нүүчихсэн юм. Тэндээ 7.00 гэж очсон. Тэгсэн чинь намайг энд саналаа өгнө гэсний дагуу ирлээ. 7 цагаас хойш хүлээж байгаа саналаа өглөө. Өмнө нь гадаадад байхдаа саналаа өгч чадаагүй. Энэ удаад өглөө. Хүмүүс мэдэж байгаа юм алга. Харанхуй л бөглөөд байх шиг байна. Би бага зэрэг судалгаа хийсэн.

П.Төмөртогтох: Өглөө эрт ирэхгүй бол бороо орно, хүн их цуглана. Нэгэнт саналаа өгөхөөс хойш эрт л ирэх хэрэгтэй. Нас ахисан улсууд эртэч л дээ. Зарим хүмүүс жаахан удаж байна. Нэрсийн жагсаалт хараад тэгж байгаа байх л даа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 126 гишүүнтэй болох гэж байна. Сонгогдсон хүмүүс хариуцлагатай байхыг ард түмэн нэхэх байх.

З.Чимэд-Осор: Энэ удаагийн сонгуулийн зохион байгуулалт өндөр хэмжээнд явагдаж байх шиг байна. Хүмүүсийн идэвх ч сайн байна. 6 цаг өнгөрөөд ирэхэд оочер дугаар үүсчихсэн байсан. Ахмад настнууд их идэвхтэй байна. Залуучууд саналаа ирж өгөөрэй.

Г.Уртнасан: “Бид болохгүй, бүтэхгүй, онцгүй амьдарч байна” гэхийн оронд эрт босоод ирж саналаа өгөөрэй. Үр хүүхдийнхээ төлөө идэвхтэй оролцоорой. Энэ чинь бидний ирээдүй шүү дээ. Зохион байгуулалт дажгүй сайн байна.

“Том том зурагт самбартай сурталчилгаа болдог байсан. Энэ жилийнх цэвэрхэн боллоо. Их сурталчилгаа ч залхаадаг шүү дээ.

Сурталчилгааны самбар дээр бүх нэр дэвшигчид бөөнөөрөө байх нь ашигтай юм байна. Тэндээс харьцуулж хараад сонголтоо хийчихэж байна.

Намуудыг харахад ч аль нь хүчирхэг байна гэдгийг хараад байгаа юм.

н.Цэрэндэжид: Зохион байгуулалт эмх цэгцтэй явагдаж байна.Эртлэн ирээд иргэнийхээ үүргийг биелүүлээд саналаа өгье гэж бодсон.

Б.Хишигтэн: Сонгуульд саналаа өгөх гэсэн иргэдийн оочер их байна. Гэхдээ хоёр хоёроор нь оруулж байна. Хүмүүс саналаа тайван өгөөд л гарцгааж байна даа. Хүн болгон сонголтоо хариуцлагатай хийгээсэй. Иргэдийн сонгосон 126 гишүүн улс, эх орныхоо төлөө их зүйл хийгээсэй. Иргэд зөв хүнээ сонгож байгаа гэж бодож байна


Нэмэлт. 10:00 цагт

-Нийслэлийн ирцийг Багахангай, Багануур дүүрэг тэргүүлж байна-

10.00 цагийн байдлаар Улаанбаатар хотод саналаа өгсөн сонгогчдын хувь 12.1 байна. Энэ нь 116,140 хүн саналаа өгсөн гэсэн үг юм.

Харин улсын хэмжээнд 248,791 хүн саналаа өгсөн буюу ирц мөн 12.1 хувьтай байна.

Доорх инфографикт Нийслэлийн дүүрэг тус бүрийн сонгогчдын ирцийн хувийг 10.00 цагийн байдлаар үзүүлэв.


Нэмэлт. 07:20 цагт

-Иргэдийн саналаа өгч, замын түгжрэлгүй өглөөг эхлүүллээ-

Өглөөний 07.20 цагийн байдлаар сонгуулийн санал хураах байрыг сурвалжлахаар Eguur News агентлаг нийслэлийн Сүхбаатарт дүүрэгт байрлах Монгол гуравдугаар сургуульд ажиллалаа.

Сурвалжлах баг шууд дамжуулалтыг 25 минутын турш нээж, иргэдийн санал өгөх явцыг ажигллахад ялангуяа ахмад настан болон дунд эргэм насныхны идэвх өндөр байна. Мөн эртлэн босоод зориод ирсэн залуучууд ч олон байгаа нь анзаарагдав.

Шууд дамжуулалт:


Эхлэл. 07:00 цагт

-Хотоос 24 гишүүнд мандатаар УИХ-д сууна-

2024 оны УИХ-ын сонгуулиар Монгол Улс анх удаа 126 гишүүн сонгох бөгөөд холимог тогтолцоогоор зохион байгуулна. Ингэхдээ, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаас буюу хувь тэнцүүлэх зарчмаар сонгоно.

Хотын мандат 24 бөгөөд иргэдийн төлөөллөөр УИХ-д энэ тооны гишүүн суух юм. Хотын мандат 9-13-р тойргийг хамарч буй.

Сонгогч та саналын хуудсын хоёр хэсэгт сонголт хийнэ. Эхнийх нь тойрогтоо нэр дэвшиж буй кандидатууд дундаас, мандатын тоогоор сонгож, дугуйлна. Хоёр дахь нь, нам эвслүүдийн нэр дундаас нэгийг сонгоно. Сонголтод нам эвсэл давхцах албагүй бөгөөд өөр өөр нам, эвслээс хольж дугуйлах боломжтой.

Сэтгүүлч:
Б.ОТГОНБАЯР
М.ТЭНГИС
П.УРНАА

Шууд дамжуулалт, бичлэгийг:
Б.ЭРДЭНЭБАЯР
Б.МЯГМАРБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
6 сар 28, 2024 09:50

Сэтгүүлчээ иргэнээс яриа авч байгаа бол микрофоноо аятайхан зөв бариад ярьчихаач ээ.

Zochin
Zochin
6 сар 28, 2024 12:40
Reply to  Иргэн

тэр яахуэ сан�##�аа өгсөн үү хө

Зочин
Зочин
6 сар 28, 2024 12:32

Төр түвшин түмэн олны сонголт мэргэн байг

Зочин
Зочин
6 сар 28, 2024 12:41

З�##�уучууд маань хөөрхөн сан�##�аа өгөөд байна шүү. Сонголт мэргэн байг ээ

Зочин
Зочин
6 сар 28, 2024 12:41

Иргэн бүр бодолтой сонголтоо хийж, ирээдүйгээ бүтээгээсэй

Зочин
Зочин
6 сар 28, 2024 12:45

Чингэлтэй, Бөянзүрхийнхэн идэвхтэй сонуульдаа ороцоно уу

Зочин
Зочин
6 сар 28, 2024 13:10

З�##�уучууд шөнөжин бав�##�цаад өдөржин унтаад орой 20 цагаас хойш л сан�##�аа өгөх байх.

Зочин
Зочин
6 сар 28, 2024 13:10

Сан�##� авах хэсэг бүр дээр дуга�##�ан зогсож байгаа иргэдээ харах бахархам сайхан байна аа

Зочин
Зочин
6 сар 28, 2024 13:32

Тэгш жигд идэвхтэй харагдаж байна.

Зочин
Зочин
6 сар 28, 2024 14:41

Өндөр ирцтэйгээр төрд төлөөллөө сонгоцгооё

Зочин
Зочин
6 сар 28, 2024 17:20

Сонгуулийн ирцийг түүхэнд байгаагүйгээр өндөр өгье з�##�уучуудаа

Зочин
Зочин
6 сар 28, 2024 20:38

Очоод сан�##�аа өгчихөд юу нь болдгүй юм бол

Зочин
Зочин
6 сар 28, 2024 22:16

Ханг�##�ттай сайн оролцоотой байлаа

Зочин
Зочин
6 сар 28, 2024 22:25

Одоо үр дүнгээ харах л үлдлээ дээ

Холбоотой мэдээ

Back to top button