Сонгууль-2024Улс төрийн мэдээ
Энэ эрчээр тогтмол үргэлжилбэл сонгууль 60 хувийн ирцтэй явагдана

Нийт сонгогчдын 20 хувь нь 11.30 цагийн байдлаар саналаа өглөө. Энэ нь 412,148 сонгогч гэсэн үг.
Өнөөдөр /2024.06.28/ 07.00 цагаас санал хураалт эхэлсэн. Тэгэхээр дөрвөн цаг, 30 минутын дотор ирц 20 хувьд хүрсэн байна. Одоо санал хураалт дуусахад 10 цаг 30 минут үлдсэн. Энэ эрчээр тогтмол ирц нэмэгдэнэ гэж тооцвол 2024 оны УИХ-ын сонгуулийн нийт ирц 60 хувьтай байх нь.
Гэхдээ үдээс хойш ирц огцом нэмэгддэг тул 70-80 хувийн ирц үзүүлнэ гэж хүлээж болох юм.
Одоогийн байдлаар Говийн бүсийн сонгогчид хамгийн сайн ирцтэй. Аймгуудаас Говь-Алтай, Нийслэлийн дүүргүүдээс Багахангай хамгийн өндөр ирцтэй сонгуульдаа оролцож байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ирц хүрдэг байгаа даа
Энэ жил ирц хүрэхгүйн зовлон байхгүй юм шиг байна аа
Бараг 100 хувь өгнө гээд улсууд яриад бна.