Сонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Урьдчилсан байдлаар | Шинээр бүрдэх парламентын 126 гишүүн

Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэв. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгов.

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар УИХ-ын 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритар) аргаар; 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорциональ) аргаар сонголоо.

Гэхдээ доорх мэдээлэл бол урьдчилсан дүн. Одоо улс орон даяар гараар тоолох ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд эцэслэн дуусаагүй байна.

Жагсаалтаас: МАН 18, АН 16, ХҮН нам 6, ИЗНН 4, Үндэсний эвсэл 4 суудал тус бүр авлаа.

Тойргоос: Нийт 13 тойргийн 78 суудлаас МАН 50, АН 26, ХҮН нам 2 суудал авлаа.

Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг |1-р тойрог|-т МАН-аас Б.Батцэцэг, Г.Тэмүүлэн, АН-аас С.Ганбаатар, Д.Ганбат, П.Мөнхтулга, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан, О.Алтангэрэл, Д.Цогтбаатар нар ялалт байгууллаа.


Завхан, Ховд, Увс, Говь-Алтай аймаг |2-р тойрог|-т МАН-аас Д.Амарбаясгалан,Э.Болормаа, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Б.Заяабал, З.Мэндсайхан нар, АН-аас О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Б.Түвшин, нар ялалт байгууллаа.


Баян-Өлгий аймаг |3-р тойрог|-т МАН-аас Т.Аубакир, Х.Жангабыл, АН-аас Б.Бейсен нар ялалт байгууллаа.


Хөвсгөл, Орхон, Булган аймаг |4-р тойрог|-т МАН-аас Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Д.Үүрийнтуяа нар, АН-аас Х.Баттулга ялалт байгууллаа.


Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг |5-р тойрог|-т МАН-аас Б.Жавхлан, Ч.Ундрам, Ж.Энхбаяр, Г.Дамдинням, Ж.Батжаргал, Б.Тулга, С.Лүндэг нар АН-аас Ц.Туваан, С.Эрдэнэболд, Д.Батбаяр нар ялалт байгууллаа.


Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг |6-р тойрог|-т МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, М.Ганхүлэг нар, АН-аас Ш.Бямбасүрэн нар ялалт байгууллаа.


Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймаг |7-р тойрог|-т МАН-аас Б.Дэлгэрсайхан, Н.Наранбаатар, АН-аас Р.Сэддорж, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхбат, Р.Эрдэнэбүрэн Г.Ганбаатар нар ялалт байгууллаа.


Баянзүрх дүүрэг |8-р тойрог|-т МАН-аас Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, ХҮН намаас П.Наранбаяр нар ялалт байгууллаа.


Баянгол дүүрэг |9-р тойрог|-т МАН-аас Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, ХҮН-аас Ж.Золжаргал нар ялалт байгууллаа.


Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг |10-р тойрог|-т МАН-аас Н.Учрал, О.Батнайрамдал, Д.Цогтбаатар, Н.Батсүмбэрэл, АН-аас Х.Болормаа, Ц.Баатархүү нар ялалт байгууллаа.


Сонгинохайрхан дүүрэг |11-р тойрог|-т МАН-аас Э.Батшугар, Н.Алтаншагай, П.Сайнзориг, Ч.Номин, АН-аас Н.Алтанхуяг нар ялалт байгууллаа.


Хан-Уул дүүрэг |12-р тойрог|-т МАН-аас Т.Мөнхсайхан, Ж.Алдаржавхлан, АН-аас Ч.Лодойсамбуу нар ялалт байгууллаа.


Багахангай, Багануур дүүрэг |13-р тойрог|-т С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар ялалт байгууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин.
Зочин.
6 сар 29, 2024 14:43

Нийслэлийнхэн УЛААНААРАА ЭРГЭЛДЖЭЭ. утаа түгжрэлдээ дуртай гэдэг нь... Уул нүхлэх, метро тавих гэх мэтэд угаагдаад л ...

Холбоотой мэдээ

Back to top button