СДМЗХ-г Ерөнхий сайдын хүнд биш Ерөнхийлөгчийн хүргэнд өгөх чигтэй байна

Социал демократ Монголын Залуучуудын холбоо /хуучнаар НАМЗХ/-ны Ерөнхийлөгчийн асуудал яригдаж эхлээд байна.
Тодруулбал, тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал дүрэмд заасан насны босго нь тулсан. Иймд Ерөнхий нарийн бичгийн дарга, Хяналтын ерөнхий хорооны дарга нарын асуудлыг хэлэлцэх үеэр СДМЗХ-ны ерөнхийлөгчийн асуудлыг хамтад нь санал оруулж шийдвэрлэх магадлалтай байгаа аж.
Одоогоор яригдаж буй нэрс дундаас хамгийн өндөр магадлалтай нь МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, СДМЗХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Пүрэвдагва. Мөн УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн нэр дуулдаж буй юм.
Б.Пүрэвдагвын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүргэн гэдгээр нь олон нийт мэднэ. Түүнийг СДМЗХ-ны гишүүд намын генсекээр оруулах илүү сонирхолтой ч, дээрээс Я.Содбаатарыг түр тавиад байгаа юм. Харин М.Ганхүлэг бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүн бөгөөд түүний татаасаар өдий хүрч ирсэн билээ.
Ямартай ч тус холбооны Ерөнххийлөгч ирэх долоо хоногт тодрох чигтэй байна.
СДМЗХ /НАМЗХ/-ноос МАН-ын ирээдүйн том албан тушаалтнууд төрөн гарах хөл нь болдог. Хамгийн сүүлд тус холбооны Ерөнхийлөгч Н.Учрал ЗГХЭГ-ын даргаар томилогдохоор яригдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
З�##�уучууд шудрагаар өрсөлдөөч. Хүрэлсүх дандаа оролцож байхын
УЛААН ХАМГААЛАГЧ ЗАЛУУ Монголын з�##�уусыг төлөөлж харагдаач
Ерөнхийлөгчийн хүргэн биш шүүү. Өөр эхнэртэй
Шударгаар өрсөлдүүлчих. Пүрэвдагва бол Намын генсекийг ч өлхөн хийчих хэмжээний чадвартай з�##�уу