Тойм: Томчууд суудлаа, гишүүд өрөөгөө, намууд ашиг сонирхлоо нэгтгэж, В.Путинд Ерөнхийлөгч эрс хариулав

-УИХ-ын 126 гишүүн тангараг өргөв-
Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцооны үр дүнгээр парламентад нэг эвсэл дөрвөн намын төлөөллийн 126 гишүүнтэй болов. Шинээр сонгогдсон 126 гишүүн тангараг өргөж, сандал ширээгээ олж, өрөөтэй болж учраа олох гэж хэсэг бужигнацгаав.
Эрх баригч МАН дотор эрх мэдлийн эвтэй, найртай хуваарилалт явагдав.
- УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан сонгогдож,
- Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ улирч,
- ЕТГ-ын даргаар Г.Занданшатар сууж,
- УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нар сууж,
- Л.Мөнхбаатар МАН-ын бүлгийн, О.Цогтгэрэл АН-ын бүлгийн даргаар улирав.
- МАН-ын генсекээр Я.Содбаатар суулаа.
Өөрөөр хэлбэл МАН-ын томчууд суудлаа олж сууцгаав.
-Хамтарсан Засгийн газар байгуулагдахаар болов-
Эрх баригч МАН хамтарсан Засгийн газар байгуулах саналаа АН болон ХҮН намын удирдлагуудад хүргүүлсэн.
АН 2024.07.04-ний орой Төрийн ордонд хуралдаж байгаад хүлээгээд авчихсан. Тус намд 6-7 сайдын суудал өгөх тохироотой. Л.Гантөмөр шадар сайд болох тодорхой байгаа юм. Харин ХҮН намын Төлөөлөх зөвлөл Засгийн газарт хамтрах МАН-ын саналыг өчигдөр шөнө хүлээгээд авчихсан. Тус намд өгөх сайдын нэг суудлыг Т.Доржханд эдэлж, Эдийн засаг, хөгжлийн сайд болно гэх мэдээлэл хөвөрч байгаа.
Ямартай ч энэ амралтын өдрүүдэд МАН, АН, ХҮН намаас хэн, хэн сайд болох тохироо хийгдэнэ. Ирэх даваа гарагаас буюу наадмаас өмнө Засгийн газар эмхлэн байгуулагдах юм.
-В.Путин атомын ЦС барьж өгөхөөр амласан ч манай улс ажиглагчаар үлдэнэ гэдгээ илэрхийлэв-
Казахстан улсын Астана хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Тус хуралдаанд манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон.
Казахстанд манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсаныг онцлох үйл явдал байв. Товчхондоо, В.Путин атомын ЦС барьж өгөхөөр амласан ч манай улс ажиглагчаар үлдэнэ гэдгээ ойлгомжтой илэрхийлсэн явдал. Үүнээс хойд хөрш өөрсдийн гадаад бодлогыг бидэнд тодорхой хөшүүргээр тулгаж буйг харж болох юм. Өөрөөр хэлбэл, атомын цахилгаан станц барих санал тавьж, гол нээнтгээ болгож ирсэн шатахууны асуудалд санаа зоволтгүй гэж хэлэнгээ ШХАБ дахь статусыг хөндсөн хэрэг. Энэ нь ойрын хугацаанд "Бодож үзээрэй" гэсэн мессеж болж ойлгогдсон.
ШХАБ-ын уулзалтад оролцохдоо түнш орнуудтай хоёр болон олон талт форматын хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тасралтгүй хийж ирснийг тэмдэглэж өгсөн. Мөн цаашид ч ШХАБ-ын оролцогч нийт улс оронтой худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр ложистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгаа хэмээн мэдэгдсэн юм. Энэ нь манай улс байр сууриа ШХАБ-ын өмнө хамгаалсан явдал.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгүүлч хүн өөрийн хувийн үзэл бодлоо ингэж илэрхийлэх нь хоёр улсын хоорондор дипломат харилцаанд сэв суулгаж байгаа хэрэг. Монгол Улс төвийг сахиж байгаа улсын хувьд ШХАБ-д элсэхийг азнах нь зөв хэрэг. Ерөнхийлөгч Хүрэлсүх байр сууриа зөв илэрхийлсэн. Яг үнэндээ бол ШХАБ-д элсэхэд буруудаад байх зүйл байхгүй. Энд зөвхөн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай л яригдаж байгаа. ШХАБ бол НАТО биш. ОХУ, БНХАУ гэсэн хоёрхон хөрштэй, экспорт импортын хамгийн их харилцаатай улсын хувьд ШХАБ-д элссэнээр эдийн засгаа өсгөх боломж нээгдэх юм.
Илжиг минь битгий худлаа орлиод бай ! ШХАБ-д элсэх нь хамгийн буруу, чи муу юу ч мэдэхгүй байж......Батту лгын бууны нохой минь, бүү хуцаарай !!!
bitgii huts uls torch bish setguulch hun ingej bichiheer yadiin zaaval chamd taalagdah yostoi yu gazarzuin bahind havchuulagdsan Mongoliig SHHABd elsuulehenuu oros hitad manaid sanaa zovood dahin2 daramtlahuu ted buurai ulsiig mini ulam baritsaa changaruulj oor tunshgui zovhon 2 biyeneesee hamaaraltai bolgono manai 20r zuunii tuuh uuniig gerchilne
Терроризмаар халхалсан улс төрийн том бүлэглэл үүссэн байгааг хардаггүй тэнэг мал юмаа чи
Гуц өө гуц, өмхий Дүнзэн гуай! К кк
Улс орноо төлөөлөх улс хоорондын асуудлыг дүгнэх эрх чамд байхгүй солиорсон сэтгүүлч нэртэй ямарч мэдлэг чадваргүй новшнууд болиорой.Бүү гай болоорой.????
Францыг гаргах Путины бодлого Манай гар хөл бологчид элдэв үхсэн хурга энэ тэр бариад л гүйгээд байгаа Тэр ТЕГ гэгч нь юу хийж баыгаа өол
Тэртээ нэгэн улиран одсон 50,60аад жилийн өмнө Оросын нэг сайд дандаа Монгол руу юмаа зөөх нь тээврийн зардал мэт нэмэгдээд асар их алдагдалтай байна. Өөрсдөөр нь хийлгүүлж сургая, үйлдвэр бариад өгчихье гэсэн санаачлага гаргажээ. Тэгсэн хэсэг эрдэмтэн судлаачид монголчууд дэндүү хариуцлагагүй хэнэггүй улсууд химийн үйлдвэр бариад өглөө гэхэд нэг нөхөр нь тамхи татаж байгаад дэлбэлчихнэ хэрэггүй гээд л болиулсан байдаг. Тэр эрдэмтэн үнэхээр зөв дүгнэсэн байгаа биз. Үхэр монгол малнууд одоо 21р зуун гарчихаад байхад гудамжиндаа өмхий ялгадсаа ил хаялж, нус цэрээ хаялаад л тамхиа татаж, архины шил саваа хаялаад тэрийгээ ардчилал гэж хуцаад байгаа юм даа. Монгол ул хөгжье гэвэл гудамжинд шүлс нус цэр, ялгадсаа хаялдаг малнуудыг газар дээр нь буудаж алах хэрэгтэй. Тэр малнуудад хэдэн зуун удаа хэлээд ч ойлгохгүй бас хүлээж авахгүй.
УИХд тэрбум тэрбум мөнгө зараад Тэрбумтангууд орж ирлээ дээ Ман нам маш их мөнгөтэй тэрбумтан олонтой нам 1 байтугай хэдэн том ЦС хэдэн том зам тавьчих хэдэн зуун тэрбум төгийг сонгууль нэрээр идчих юм Тэрбумтан олонтоо Тэгсэн атлаа Тог цахилгаан бензинээ гаднаас алгаа тосоод гуйна Алсын хараа юу
Монголд яг одоогоор цөмийн ЦС барих цаг нь болоогүй дээ. Одоохондоо нүүрстэйгээ ноцолдож байсан нь дээ. Харин болвол СО2-ийг шингээн баригчтай байвал зүгээр. Гэхдээ энэ нь үнэ өртөг өндөртэй. Бөөрөлжүүтийн дараа ахиад нэг нүүрсний станц бариад УБ хотод 5-р ЦС-аа барьчихвал 10 жилдээ айлтгүй. Тэгээд Эгийн голоо явуулна. Монголд одоо номер 1 асуудал цахилгаан, дулаан болчихоод байна даа.
Фашизмаас дэлхийг аварсан орос ах мнь өөрөө фашист болж ханцуйга шамлаад жинхэнэ төрхөө харуулж байхад бид буриадууд биш өөрийн толгойтой байлгүй яахв