Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Киев дэх хүүхдийн эмнэлэгт цохилт өгч 2 хүн амь үрэгджээ

ОХУ-ын арми даваа гарагийн /2024.07.08/ өглөөний оргил цагт Украины хэд хэдэн байршилд агаарын цохилт өгсөн байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлснээр үүний улмаас 37 хүн амь үрэгдэж, 170 хүн бэртжээ.

Тус улсын нийслэлд өгсөн цохилтын улмаас 27 хүн амь үрэгджээ. Киевийн захиргаа өчигдөр мэдэгдэл хийхдээ Охмадыт хүүхдийн эмнэлэгт цохилт өгсний улмаас хоёр хүн амиа алдаж, 16 хүн бэртсэн байна.

Мөн Киевээс гадна Днепр, Кривой, Рог, Славянск, Краматорск зэрэг хотууд агаарын цохилтод өртжээ. Зеленский тус халдлагын дараа “Оросын террористууд үүнийхээ хариуцлагыг үүрэх хэрэгтэй. Ганц санаа зовлоо гээд терроризм зогсохгүй” гэсэн юм.

Мөн тэрбээр хүүхдийн эмнэлэгт бол Европын хамгийн чухал эмнэлгийн байгууллагын нэг хэмээжээ.

Киевийн дарга Виталий Кличо Телеграм хуудас дээрээ бичихдээ бэртсэн хүмүүсийн долоо нь хүүхдүүд харин амь үрэгдсэн нэг насанд хүрсэн хүн эмч байсан гэсэн юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яам даваа гарагт /2024.07.08/ мэдэгдэл хийхдээ цэргийн байгууламж болон нисэх хүчний баазад цохилт өгсөн хэмээж энгийн иргэдийн байгууламж руу халдаагүй гэж үгүйсгэжээ.

Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 9, 2024 09:47

Хохолуудын яаж энгиййн иргэдийг �##�ж байгааг бичээч дуракаа

Зочин
Зочин
7 сар 9, 2024 16:54

Өө �####� өөрийнх нь пуужин байжээ

Холбоотой мэдээ

Back to top button