Байден Зеленскийг Путинтэй андуурав

Вашингтон хотноо НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болж байгаа юм. Лхагва гарагт /2024.07.11/ Байден Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг эндэр дээр урихдаа “Ерөнхийлөгч Путин” гэж танилцуулсан байна.
Тэрбээр “Ноёд хатагтай нар аа, Ерөнхийлөгч Путин” гэж хэлсний дараа уулзалтад оролцсон хүмүүс чангаар уулга алджээ. Байден Зеленскийг Путин гэж танилцуулсныхаа дараа алдаагаа хурдан зассан юм.
Энэ явдлаас хэдхэн цагийн дараа тэр улсынхаа Дэд ерөнхийлөгч Камала Харрис болон Доналд Трампын нэрийг хольж, андуурч дуудсан байна.
Байденаас “Reuters” агентлаг Дэд ерөнхийлөгч Камала Харрисын чадварт хэр итгэдэг вэ гэж асуусан юм.
Үүнд тэр “Алив сонс, би Дэд ерөнхийлөгч Трампыг ерөнхийлөгчийн алба хашиж чадахааргүй хүн байсан бол сонгохгүй байсан. Тэгэхээр тэгж бод” хэмээжээ.
Байден нэг өдөрт хоёр удаа томоохон албан тушаалтай хүмүүсийн нэрийг хольж сольсон нь түүний сонгуулийн кампанит ажил хэцүүхэн үед тохиов.
Түүнийг Трамптай мэтгэлцсэн өдрөөс хойш Ардчилсан намын хууль тогтоогчид болон дэмжигчид түүнийг сонгуулиас нэрээ татахыг уриалах болсон билээ. Сүүлийн үед энэхүү нэрээ татах шахалт илүү нэмэгдэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөнөсөн хүнээ хурдан татахгүй бол янкууд дэлхий нийтийн элэг доог болохнээ
Зөнөсөн хүний нэр дор улс удирдаж байгаа хүмүүсийн сонирхол байгаа даа.
Аяганаас унаж үхээсэй энэ зөнөг
Явганаас унаж хүрээсэй энэ зөнөг
Зөнөг Байден бас ерөнхийлөгч болно гээд байгаа болчихоосой АНУС сүйрнэ гэсэн үг хахаха
Дэлхийн улсуудыг самардаг америк одоо өөрсдөө самруулах цаг нь ирж байна даа. Америкийн өмхий ногоон цаас\доллар\ дэлхийн бүх орны үндэсний в�##�ютын ханшийг унагааж хохироож байдаг. үүний эсрэг Орос тэргүүтэй соц орнууд овоо хэдэн жил тэссэн. Тэр үед нэг рубль гуван доллартай тэнцдэг байсан. Тийм байсан үеийг Америкийн тусгай �##�бадаас явуулсан ардчил�##� гэдэг хий хоосон зүйлээр сүйрүүлсэн одоо эсрэгээрээ нэг доллар\өмхий ногоон цаас \ зуун рубльтэй тэнцэж байна. Энэ л импери�##�ист америкийн хүсэл байсан.
Байден зөнөсөн юм шиг байнаа.
Нэрээ татах нь зев биш үү