Б.Орхонбаярын засуул, олон арван аварга, арслангуудыг мөрөн дээрээсээ төрүүлсэн МУГЖ Б.Мөнхбаатар

Үндэсний их баяр цэнгэл наадам утга төгөлдөр сайхан болж өндөрлөлөө. Жил бүрийн энэ өдрүүд бидний эх орноо гэх омогшил, цээж дүүрэн ууж амьсгал, уухайн түрлэг дунд өнгөрдөг. Ингэж бид туурга тусгаар Монгол Улсынхаа эд эс гэдгээ мэдэрч, эрхэмлэж явах олон үнэт зүйлтэйгээ тодоор санадаг. Өнөө жилийн наадмын бөхийн барилдаан өндөр даваануудаас эхлээд тун ч сонирхолтой, үзэгчдийг өндөлзүүлэн цэнгүүлсэн, олон сайхан начин төрсөн, галтай уран барилдаанууд олон гарсан гэхчлэн үзүүштэй болж өндөрлөв.
Үзүүр, түрүүнд Даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Б.Орхонбаяр нар шалгарч бас л амаргүй барилдаан болсон. Удаан үргэлжилсний эцэст хоёр бөх хаялцсан ч хэн нь түрүүлж унасан нь тодорхойгүй маргаан дагуулсан. Бичлэг ч үзсэн.
Ингээд хөлийн цэц Даян аварга Н.Батсуурийг давсанд тооцож цэнгэлдэхийн зүүн урд суудлаас наадамчид “Цэнхэр тэнгэрийн орон”-г эгшиглүүлж эхлэв. Харин зарим хэсэг Улсын арслан Б.Орхонбаярыг өвдөг шороодсон гэдэгтээ санал нийлэхгүй, дахин барилдуулахыг шаардаж байлаа. Гэсэн ч шийдвэр өөрчлөгдөлгүй Даян аварга Н.Батсуурь Дархан аварга болсон юм. Харин арслан Б.Орхонбаяр ийнхүү Төрийнхөө их баяр цэнгэл наадамд хоёр дахь удаагаа үзүүрлэв.
Энэ үеэр Б.Орхонбаярын засуул Уртын дууч, МУГЖ Б.Мөнхбаатар олны талархлыг хүлээсэн. Тэр бөхийн засуул хүнийхээ үүргийг сайтар биелүүлэхээс гадна түүнд аав нь, ах нь юм шиг хандаж байгааг бид цэнхэр дэлгэцээр сонссон, үзсэн. Түүнээр одоог хүртэл Монгол түмэн бахархан, магтсаар байна. Ингээд түүний тухай зарим мэдээллийг хүргэе.
Тэрбээр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат. Анх нутагтаа малчин байсан. Тухайн үед “Оддын дууг хэн сайн дуулах вэ” уралдаан болж “Хүний заяа”, “Гоёлоо өмссөн ээж” дуугаар амжилттай оролцож урам зориг авснаар дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдөж эхэлсэн байна. Ингээд 2004 онд СУИС-д шалгалт өгөөд эчнээ ангид орж, МУГЖ Ц.Чулуунцэцэгийн удирдлага дор уртын дуучин болохоор хөл тавьжээ.
Үүнээс хойш гурван жилийн дараа буюу 2007 онд “Түмэн эх” чуулгад хоёрдугаар дамжааны оюутан байхдаа орж 10 жил ажилласан юм байна. Мөн Филармонид дөрвөн жил дуулжээ.
Тэр хотод анх ирээд багшийнхаа хажуу өрөөнд амьдардаг байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Мөн сургалтын төлбөрөө олохын тулд “Барс” зах дээр ногоо, ачаа зөөж, “Нарантуул” зах дээр хивсний лангуутай хүнд тусалж, барааг нь зарж өгөх зэргээр олдог байж.
Бөхийн тухайд гэвэл тэр Сумын заан цолтой. Биеийн байдлаасаа болоод тууштай барилдаагүй ч бөхийн цол дуудах болсон. Түүний хувьд Улсын наадамд 10 гаруй жил бөхийн цол дуудаж байгаа. Гэхдээ зүгээр ч нэг бөхийн цол дуудах биш увьдас, шидтэй гэж хэлж болох байх.
Учир нь олон сайхан аварга, арслангуудыг тэр мөрөн дээрээсээ төрүүлсэн юм. Энэ тухайгаа “Бөхийн цол дуудна гэдэг амаргүй даваа шүү, зуны халуун нар зулай дээрээс төөнөж, өлмийгөөс шарж байхад талбай дээр өдөржин бөхтэйгөө хамт “барилдана” гэдэг амаргүй. Давсан бөхтэйгөө хамт давж, унасан бөхтэйгөө хамт унана шүү дээ. Баянхонгор аймгийн харьяат С.Лонцойдорж гэдэг бөхийн цоллоочийн арга барилаас суралцаж, Дундговь аймгийн харьяат Ган хоолой Ч.Мягмар гуайн наадмын талбайг эзэгнэнхэн цуурайтсан хоолойн чадлыг биширч, Д.Цогзол гуайн онгодлог хөгийг сонсож, наадмын 16 бөхийг мөрөн дээрээсээ төрүүлсэн Х.Пүрэв гуайн хийморь лундаанаас адислаж, эр бяр нь тэгширсэн идэр бөхчүүдийн дэвээ шаваа, сүр хүчийг бахдаж явах сайхан байдаг шүү” хэмээн ярьжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнхбаатар дуучин анх малчин байснаа оюутан болж , сургалтын төлбөрөө олох гэж биеийн хүчний ажил хийж, эцэст нь монголын нэртэй том театрын дуучин болж, монгол улсын гавьяат болж, авьяас, хөдөлмөрөөрөө , зөв замналаар амьдарч, сайн сайхан яваа хүн юм байна. Санаа сайхан бол заяа сайхан гэж ийм эгэл даруу, үнэнч сэтгэлтэй хүмүүсийн ажил амьдралын зам дардан байдаг.
Батсуурийн гар газар түшиж эхэлж хүрсэн Орхонбаяр түрүүлсэн
ОРХОНБАЯРЫГ МӨНХБААТАР ЗАСУУЛ ЭНЭ БАЛЛАЖ ОРХИСОН ШҮҮ ЧИ
Үнэн.баруун гарын барьцаа тавихад нь сал гэд бариад авахгү ангайгаад зогсож бсан
ЗАСУУЛ МӨНХБААТАР ЧИ ОРХОНБАЯРЫГ БАРЬЦАА ТАВЬЛАА ГЭЭД ТАЙВШИРАХ ХООРОНД ЧИ ХААНА ТЭНЭЖ ЯВСАН ЮМ БЭ ЧИ БОЛ ЭНЭ ЖИЛ ОРХОНБАЯРЫГ БАЛАЛСАН ХҮН ЧИ ШҮҮ НЭГ ИХ ГЭМГҮЙ ЦАРАЙЛЖ ГЭНЭ
Орхонбаяр арслангийн энэ удаагийн барилдаанд хүч дутав уу. Батсуурь өөрийн барьцандаа хүртэл үзүүлсэн шоу нь хуулиндаа зааснаар хасагдахаар байсан. Мөн хайнцсан. Бөхөө сайн харж, хамгаалж байгаарай. Нүдэнд дулаахан, сайхан засуул шүү. Мөрөн дээрээсээ удахгүй аварга төрүүлнэ гэдэгт маш их итгэж байна.
Ямар хамаатай юм бэ залуу хүн унаж, давж байг түүний урдуур МУУХАЙ ЗАСУУЛ ОРЖ ДАЛДАГАНАЖ ХЭРЭГ Ч БАЙХГҮЙ ТЭГЭЭД Ч ХӨЛИЙН ЦЭС ШИЙДЭХ ЁСТОЙ БИЗДЭЭ ЗАСУУЛ МАЛГАЙНЫ ӨЛНҮШРҮШД ОРОЛЦООД ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД БАЙВАЛ ЯМАР НААДАМ БОЛОХ ЮМ БЭ БОЛЬЖ ҮЗ. ЁР НЬ ЗАСУУЛУУД ХЭРХЭВЧ БАРИЛДААНД ОРОЛЦОЖ ШҮҮЖ ХЭРҮҮЛ ХЭНТЭГ ХИЙЖ БАРИЛДААНД ОРОЛЦОЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ТЭР МАНУУХАЙН ХЭН БАЙХ ХЭНД Ч ХАМААГҮЙ ЭНЭ ЁОЗООРОО МУГЖ ЦОЛЫГ ДАЛДАГАНАЖ ЯВААД АВСАН БАЙНА ШҮҮДЭЭ ОЙЛГОМЖТОЙ
Харин тийм шүү! Санал нэг бнаа.хөө
Ийм далдаганасан засуул хараагүй л юм бна. Бөхөө баллаж орхив бололтой!
Залуу хүнийг бүү уруу тат ДАЛДАГНУУР ЗАСУУЛ ЧИ БӨХИЙН ДЭВЖЭЭНД ГАРСАН Л БОЛ УХААН БОДОЛ, ХУРД ХҮЧ, АВХААЛЖ САМБАА УНАЖ БОСОХ БҮГДЭД БЭЛТГЭГДСЭН БАЙХ ЁСТОЙ ШҮҮ БҮТЭН ЖИЛ БҮТЭН ЖИЛ ЯАГААД БҮТЭН ЖИЛ БЭЛДДЭГ ЮМ БЭЭ??? ЭНЭ Л БАЙХГҮЙ ЮУ. ТҮҮНЭЭС ЧИНИЙ БЭЛТГЭГДСЭН СЭТГЭЛИЙН ДУНДУУР БОХИР САЛХИ ОРОХ ЁСГҮЙ Жнь: ЭНЭ ЗАСУУЛ ШИГ ДАЛДАГНУУР ЮМНУУР БУҮАРТУУЛДАГ ГЭДГИЙГ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ? ТЭГЭЭД Ч ХЯТАД ШИГ МӨРГӨӨД ДАЙРААД БАЙДАГ МОНГОЛ ХҮН ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ ОРХОНБАЯР АА
Дууг үнэхээр дотоод сэтгэлээсээ дуулдаг хүн билээ
Зассан бөхөө түрүүлчихээд поопордоггүй юм байж ээ, энэ одоо бас юунд санаатай, яах гээд ямар сурталчилгаа явуулаад эхлэв, бөхийн хүрээнийхний шунал хязгааргүй гэдэг нь энэ үү
Энэ мэдээнд эргэлзэж байна , яагаад гэнт энэ нөхрийг магтах болов ... ??? Барилдааны турш засч байгаа
бөхийнхээ сөрсөлдөгчид үйлчилсэн ш дээ . Та бүхэн бичлэгийг ахин \ анзаараагүй байж мэднэ \ үзнэ үү , Орхон баяр довтлоод дэвжээнээс гаргэх бүрд сөрөлдөгчмйн нх нь талд гүйж очиж тулж авч - зогсоож байгаа , барьц согуулахад сөрсөлдөгийнх нь барьцыг хангуулахыг шаардаж байгаа , завсарлах үед хөдөлгөөн болон бие эрхтний хэллэгээр дохилцож байгаа , шийдвэр гарсны дараа хамгийн түрүүн гүйж очиж өрсөлдөгчид нь талархал илэрхийлж байгаа г . м Хувь хүнийхээ аваргын дэмжигч байж болно оо - яагаад болохгүй гэж ... ??? Гагцхү шүүгч хүний ёс зүйд - мэргэжлийн зарчим харш төдийгүй , ноцтой мэргэжлийн алдаа - ҮБХ анхааралдаа авч , арга хэмжээ авч - үзэгч олон нийтээс уучлал гуйх ёстой
орхонбаярыг давуулж чадаагүй байж юун реклам вэ
Үнэн.
Олон аварга арслан төрүүлсн ч гэх шг худ бчиж болохгү
Засуул нь бөхийнхөө тохой түрүүлж хүрсэн байхад огт үнэнийг хэлэхгүй, худлаа дагаж цовхорч, намираад байх нь гайхал төрүүлж байлаа. Цэцийн шийдвэр тодорхой гарчихсан байхад бүсээ тайлж, тахимаа өгөхгүйөнгөснөөр барахгүй энэ тэрүүгээр, элдэв арга саам хийж, олныг талцуулж, төрийн наадмыг хүндэтгэхгүй байсан залуу арслагд бөхийн холбоо, наадмын комисс нь арга хэмжээ авах хэрэгтэй санагдсан шүү.
Ардыг дуу сайхан дуулдаг, цол дуудаж чаддаг болгон шударга сайн засуул, хөлийн цэц болдоггүйг саяны үйл явдал харууллаа. Нүд, сэтгэл муутай амьтан чинь наадам самруулах шахсан түүх сургамж оршвой.
Энэ хүний мөрөн дээрээс төрөөд байгаа юм биш бэлтгэл сургуулилт хөлс хүч хөдөлмөрөөрөө төрөөд байгаа юмаа батсуурьт хамаагүй болно
Муу засуул, анхнаасаа захад бус наадмын дэвжээний голд барилдахыг шаардах ёстой бсан юм. Нөгөө талд урвасан байх магадлалтай, бид хардах эрхтэй. Ёстой ажлаа нэр төртэй, олигтой хийж чадаагүй 2 нүүртэй засуул
Хүний хор шар малтаад байгаа юм уу? Өдөөд байгаа юм уу? Сонин үйлдэл. Үнэхээр бөхөө зоригжуулах гээд байгаа юм бол арай өөрөөр зоригжуулах ёстой байх. Тэгээд ч чаралсаар байж зассан бөхөө унагачихсан. Дебиль Үхэр.
ДАЛДАГА ДАЛДАГА ДАЛДАГА
БАТСУУРЬ АВРАГАДАА БАЯР ХҮРГЭЕ
Зальтай шуналтай, хөгийн эр. Хүүхэн шиг. Бялдууч. Сайн болох гээд ядчихсан сда
Жон жон хоолойтой жонгинуур муу хог чи олон юм хуцаж байж Орхонбаярыг унахад их гай болосон байх шүү, засуулууд бүгд хуйвалдаж Батсуурь баасыг давуулах арга хийж байсан нт илхэн шүү.
Мөнхбаатар чинь ёстой ичгүүргүй ясны пялдага новшын амьтан байнлаашдээ.Урлагт ч бөхөд доль хулгайч хэрэггүй.
Гар дээрээсээ цолтон төрүүлж хэдэн төгрөг авчих санаатай тэнэг гар бна лээ
Залуу хүний сэтгэийг дэндүү хөөргөж,магтаж матна гэдэг шиг л байсан... нэг л сонин байсан даа
ДАРУУХАН ХЭМЖЭЭНДЭЭ БАЙ !
Энэний мөрөн дээрээс аварга төрнө гэж юу гэсэн үг юм бол
Сайхан МАЛГАЙНЫ өлгүүр харчин хорчин зантай хэрүүлийн мастер далдаг наадмын
цэнгэлдэх хүрээлэнг хэрүүлийн бай болгогч ТИЙРЭН харин ОРХОНБАЯРЫН ТАТУУЛ
Tneg gar bna le
Хөлдүү таг тэнэг амьтаг
Хийх ёстойгоо л хийж байгаа хүн больж болно эсвэл дуугүй л хийдгээ хий худлаа реклам хэрэггүй
Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичих юм даа зарим бөх сонирхогчид!!! Энэ засуул малгайны өлгүүр биш гэдгээ харуулж л Батсуурьт тайлбар хэлсэн юу нь буруу байхав
Zuger shan l bichsen bn duugui bai chadahgui bj