НИЙГЭМ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгэнд биш, гадаах талбайн амьд зүлэгжүүлэлтэд л ₮629 саяын тендер зарлажээ

Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр энэ жил шинэчилсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Учир нь бөхийн барилдааны үеэр их хэмжээний усархаг бороо орж, барилдаж буй бөхчүүд зүлгэн дээр халтирч эхэлсэн. Тодруулбал, учраа бөхдөө биш хөл нь халтирснаас үүдэж харамсалтайгаар унасанд тооцогдож даваагаа өгсөн олон бөхчүүдийг наадамчин олон дэргэдээс нь болоод цэнхэр дэлгэцээр харсан.

Эхний өдөр дээрх асуудал хөндөгдөж эхэлсэн ч Монголын үндэсний бөхийн холбоо болон Баяр наадам зохион байгуулах комисс, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Мөн тодорхой мэдээлэл огт хийлгүй байсаар наадмын ард гарсан.

Энэ асуудлаар "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн захирал Ж.Энхжаргалан "Зүлгийг хоёр төрлөөр ашигладаг 26 мянган өвсний нягтаршилтай зүлгээрс сольж, шинээр тавьсан. Хуучин зүлгийг шагай, сурын талбай руугаа шилжүүлж дэвссэн. Сур, шагай хоёр дээр асьфалтаа сайжруулсан, сүүдрэвчийг нь сольж, 2.5 метрийн өргөнтэй явган хүний зам тавьсан" хэмээн наадмын нээлт эхлэхийн өмнө манай сайтад өгсөн тодруулгадаа дурдсан.

Өөрөөр буюу асуудал үүссэнээс хойш мэдээлэл өгөөгүй байгаа. Харин наадмын маргааш өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал хүссэн билээ.

Нээлттэй мэдээллийн сангаас харвал Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 629 сая төгрөгийн "Нийтийн эзэмшлийн гудамж шинээр зүлэгжүүлэх" нэртэй тендер зарлажээ.

Уг тендерийг 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр зарлаж, "Бат өндөр хайрхан" ХХК гэх компани шалгарчээ.

Гэхдээ дээрх тендер нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх талбайд хамааралгүй аж. Өөрөөр хэлбэл хиймэл зүлгийн тендер биш байна. Зөвхөн гадаах талбайд хөрсний ажил хийж, үр суулган амьд зүлэг тарих ажлын тендер юм байна.

Иймд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгийн тухайд шууд худалдан авалт хийсэн байж болзошгүй байна.

Эргэн сануулахад, наадмын бэлтгэл ажлын үеэр тус зүлгийг БНХАУ-ын "Эй Ви Жи" гэх компаниас авсан гэдгийг албаны хүмүүс хэлж байв. Ингэхдээ тухайн компанийг нь Бээжингийн олимпын спортын цэнгэлдэхүүдийн бүх зүлгийг хариуцан ажилласан хэмээн тодотгосон билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
үйлс
үйлс

Нэг жаахан зүлэг зүгээр л ургуулчихаж чадахгүй, хиймэл юм хийж тэнэгтэхээ болиочээ.

Зочин
Зочин
Reply to  үйлс

Harin tiin saihan zvleg tarichihaar yaah ve de heden undur nastand haritsiuulaad tsalinjuulaad bhad yah ve de er ni tuhain hvmvvs ni vgvi l ghgvi bailgvi e

Зочин
Зочин

Ман эрх барьсаар... Ногоон цавчаа үргэлжилсээр...

Зочин
Зочин

Нямбаатар хулгайчаар бэртсэн бөхчүүдийн эрүүл мэндийн бүх зардал, чирэгдэл болон төсөвт учруулсан бүх хор хөнөөлийг төлүүлэх ёстой

Зочин
Зочин

Зүгээр л энгийн зүлэгний үр цацаад ургуулчихад уг нь болно доо. Стадионы дотор тал ямар хэмжээтэй билээ, ургуулъя гэвэл ургана даа. Ийм резинэн хиймэл юм угаасаа дэмий шд

Зочин
Зочин

Нямбаатар юм хийсэн дүр үзүүлэгч бна найдвартай чанартай ажил хийж сураагүй алиа салбадай

Зочин
Зочин

Хүмүүсийн өөриймсөг сэтгэлгээ дутаж байна.Өөрсдөө биеэрээ туршиж үзэх хэрэгтэй биз дээ.Өчнөөн сайхан залуусын би хааг гэмтээгээд.Бүхнийг хиймэл хуурамч зүйл болгохоо боль.Зөөлөн сайхан ширэг өвс тариад наадам дөхүүлээд засаж янзлаад байхад юу нь болохгүй байгаа юм.Сэтгэхүйн дандаа амар хялбар зүйл хүсдэг болчихсон.Тэгээд ч мөнгө өөрсдийнх нь биш татвар төлөгчдийнх болохоор гамгүй үрэн таран хийдэг.

Зочин
Зочин

Эсвэл стадионоо хөл бөмбөгийн стадионы зориулалтаар ашиглаад концерт шоуны талбар болгочих. Хүй долоон худгийг баяр наадмын цогцолбор болгоод иж бүрэн тохижуулмаар ч юм уу? Цаашид олон улсын чанартай томоохон тэмцээнүүдийг хүлээж авахад олон стадионтой болох хэрэгтэй байх.

Зочин
Зочин

Nymaa ahiin karmand orj dee huurhii

Ц.ЭЛБЭГДОРЖ
Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол бөх
Монгол зүлгэн дээрээ барилдах ёстой.
МАН малнууд цавчаа улс оронг сүйрүүлж дууслаа.

Зочин
Зочин

Зүл

Зочин
Зочин

МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРОО ӨРГӨН УУДАМ ЗЭРЭГЛЭЭ ТАТСАН ТАЛ ЭЛС МАНХАН ОЙ ТАЙГА САЛХИ НЬ АРИУН ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ЭХ ОРНОО РОО БИ ОМОГШДОГ..

Зочин
Зочин

Бөх орчин үетэйгээ зохицох хэрэгтэй болох байх оо, цаашид ч хиймэл зүлгэн дээр нэг биш наадам хийх л болох байх, тэгэхээр гутал энэ тэрээ барилдах орчиндоо тааруулж бэлдэж хэрэглэх хэрэгтэй л болно ш дээ, ер нь тухайн нөхцөлдөө тааруулж хувцас хунараа бэлдэх чинь хувь тамирчины өөрийнх нь үүрэг шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэгээд хадаастай гуталтай эсвэл хөл бөмбөгийн шипи ёстой юмуу

Зочин
Зочин

Байгалийн зүлгэн дээр бороотой үед хальтарсан кейс урд өмнөх жилүүдэд өндөр даваанд олон гарсныг олон түмэн мартаагүй бгаа шүү дээ Наадмын өдрүүдэд бороогүй блгах талаар мундагчуул арга авч болдоггүй юм уу

Зочин
Зочин

Байгалийн зүлэг байсан ч гэсэн их бороо орвол бас л бөөн халтиргаа шавар болдог биз дээ

Zamchin
Zamchin

Gadaa talbai gej haana heden ga gazar zulegjuuleh gej barag terbum shahuu togrogoor tender zarladag baina. Yamar ch tehnik yavah bolomjgui jijighen hedhen talbaig zulegjuulhed heden tetgevriin emee ovoo baihad bolno. ene jinhene tsavchaa baina.

Зочин
Зочин

Ариа юмаа

Зочин
Зочин

Ирэх жил энэ хиймэл зүлэг бас олон бөхийг хальтрааж гэмтээх вий! Жинхэнэ зүлэг 5 сард тариад услаад байхад баяраар сайхан ногоон зүлэг болчих байх.

Irgen
Irgen

Мод зүлэг тарьдаг иргэдээр стадионд зүлэг тариулбал хурдан сайхан болгонодоо

Зочин
Зочин

Ажилыг үндэсны үйлдвэрлэгчднд өгөх нь яадаг юм хятад бол хятад шүү дээ

Зочин
Зочин

Хужаа зүлэгээ авч хаяаарай

Зочин
Зочин

Хотын даргаа түгжрэл, утаа хоёроо арилгах ажил нь юу болсон бэ? Сонгуулийн шоу байв уу?

Зочин
Зочин

Дээр үед ерхөг согооврын үр цацаад л болдогсон одоо чинь ямар их өндөр үнээр хийдэг болоо бэ?

Зочин
Зочин

Хэдхэн жилийн өмнө нэг жорлон хийхэд 60 саян тендер зарлаад жинхэнэ хийж бга үнэ нь 15 сая хүрэхгүй байдаг байсан гэсэн. Энэ зүлэг 5 сая ч хүсмээргүй юм аа

Монгол
Монгол

Хог хужаагаас хог авчирч байрлуулаад олон Монгол эрсийг тахир дутуу болгочихлоо.хар хятад хог Монголчуудыг устгах зэвсэг даанч харамсалтай.

Холбоотой мэдээ

Back to top button