Сэжигтэй дөрвөн сорьцын ХАРИУ ИРЖ, тав ба долоогийн даваанд зодоглосон бөхчүүд допинг хэрэглэсэн нь баталгаажжээ
Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төв хамтран мэдээлэл хийж, допингийн 48 шинжилгээний дөрөв нь сэжигтэй хариу үзүүлсэн талаар мэдэгдсэн юм.
Харин үлдсэн 44 сорьцоос допинг илрээгүй. Албаны хүмүүс мөнөөх дөрвөн сорьц бөхөөс үү, сур харваачаас уу гэдгийг мэдэх боломжгүй. Дахин магадлан шинжлэх шаардлагатай. Хариу 14-21 хоногийн дотор гардаг ч аль болох хурдан хугацаанд шинжилж өгөх хүсэлтийг холбогдох ХБНГУ-ын Дрезден хотын лабораторид хандсан хэмээгээд буй.
Тэгвэл, сэжигтэй дөрвөн сорьцыг магадлах шинжилгээний хариу гарсан байна. Улмаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисст иржээ.
Өмнө нь бид эх сурвалжуудын өгсөн мэдээллийг тулгах замаар сэжигтэй дөрвөн сорьц нь бөхийнх гэдгийг мэдээлж байсан.
Энэ удаа мөн мэдээлэл цуглуулахад,
Допингийн төрөлд хамаарах бодис болох нь батлагдсан аж.
Түүнчлэн, бөхчүүдийнх гэдэг үнэн бөгөөд эхний байдлаар,
- Үзүүр түрүү, шөвгөрсөн дөрвөн бөхөөс илрээгүй
- Тав болон долоогийн даваанд зодоглосон
- Улсын томоохон цолгүй бөхчүүдээс илэрсэн гэдэг мэдээллийг эх сурвалжуудаас цуглуулж, тулгалаа.
Одоогийн байдлаар дөрвөн сорьцын магадлан шинжилгээ хийгдэж дууссан тул бөхчүүдтэй холбогдож, шинжилгээний хариуг мэдээлж эхэлжээ.
Мөн Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссоос ирэх долоо хоногт мэдээлэл хийж, нэр зарлах эсэх нь анхаарал татаж эхэлж байна. Ийм хэвлэлийн бага хурал хийх зохион байгуулалтын асуудал ямартай ч яригджээ.
Тавын даваанд 32 бөх зодоглосон. Долоогийн даваанд найм. Эдгээр бөхийн нэрстэй танилцъя:
ТАВЫН ДАВАА:

ДОЛООГИЙН ДАВАА:

Ийнхүү энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүрээнд авсан допингийн шинжилгээгээр гурван бөхөөс лав допинг илэрсэн нь баталгаатай бөгөөд 5-7-гийн даваанд зодоглосон нь тодорхой болоод байна.
Сүүлийн жилүүдэд удаа дараа давтагдсан кэйсийн улмаас монголчууд допингийн шинжилгээний хариуг ил тод, шилэн байхыг шаардсаар байгаа. Илэрсэн ч нэрийг зарлатал удаадаг, нуудаг нь тэр хэрээр хардлага төрүүлдэг.
Иймд Баяр наадам зохион байгуулах комисс, үүнийг ахалж буй ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нарын албан тушаалтнууд энэ жил явц бүрийг нээлттэй мэдээлэх нь зүйтэй.
Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан.
Тэдний шинжилгээний сорьцыг долдугаар сарын 14-нд ХБНГУ-ын Дрезден хот дахь лабораторид хүргүүлсэн. Хариу 48 цагийн дотор гарч, өчигдөр Баяр наадам зохион байгуулах комисст и-мейлээр ирсэн.
Ингэхэд, 48 шинжилгээниий хариу дунд дөрвөн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлээд байсан билээ.
М.ТЭНГИС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмнө нь түрүү бөхөөс допинг илэрдэг байсан бол одоо увсын бөх түрүүлсэн болохоор түрүү бөхөөс илрэхгүй гэсэн таамаг батлагдав
Шинжилгээ анх ирхэд түрүү бөхөөс илэрсэн гээд байсан. Одоо тэгээд яагаад өөрчлөгдөв. 5-6 хоноод шинжилгээний хариу нь өөрчлөгдөөд ирлээ. Итгэх арга алга. Үнэн мөн нь хэзээд илэрнэ дээ.
Жингэр ноход хуцжил байдаг хахаха
Яг үнэн.үзүүр түрүү хэвийн гэнэ.ха ха
Батсуурь аймаар байсан. Эрхэмээ аваргын хөлийг хуга таших шахсан. Даанч их бярдаад шаацан байсан байна шдээ.
Дахиад л таавар таалгаад эхэлж дээ
ЭНЭ ҮНЭЭРИЙН ЯДАРГААТАЙ АСУУДАЛ ЮМАА ОДОО ТЭГЭЭД МАРГАЛДААД ШҮҮХДЭЭД БИ ШААГААГҮЙ ЦЭВЭР АРИУНААРАА БОР ЗҮРХЭЭРЭЭ ХҮЧ ҮЗЭН БАРИЛДСАН ГЭЭД ШҮҮХДЭЛЦЭНЭ ШҮҮХ ЯМАР ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ.ПАНАНГИН ГЭЭД АНДУУРААД ШААЦАН ЧИНЬ НААДАМД ТҮРҮҮЛЦИЙШТ ГЭЭД ГҮРИЙГЭЭД БАЙГААШТ ЗАРИМ НЬ НАДАД НЭГ САНАД БАЙНА ЭНЭ ДОПИНГИЙН АСУУДЛЫГ ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН Л БОЛ АХИЖ ХЭЗЭЭ Ч БАРИЛДАХГҮЙ ЭСВЭЛ ШУУД ЗӨВШӨӨР ХЭН ИХ ШААСАН НЬ ТҮРҮҮЛНЭ Л БИЗ ХАМААГҮЙ ИХИЙГ УУГААД НЭГИЙГЭЭ ТАС САВААД АЛЧДЫН БОЛОВ УУ? ОЮУНБОЛД БАДАРЧ ХОЁР БОЛБОЛ СЭРГЭЭШ ШААХААР БӨХЧҮҮД БИШ ТЭР ХОЁР ТӨРӨХДӨӨ ЭХ БАРИГЧ ЭМЧИЙХЭЭ ГАРЫГ ТАС АТГАЖ ХҮЙГИЙ НЬ ХАЙЧЛААД ОРОН ДЭЭР ТАВИХАД ГУЯА АЛГАДААД ДЭВСЭН ГЭЖУГА БИ ХАЖУУД НЬ ХАРААД ЗОГСОЖ БАЙСАН ХҮН МЭДЭЛГҮЙ ЯАХ ВЭ? ДЭЭ
Shan shaahiimaa
Шууд нэрсийг нь зарлаач. Та та тунгаа шаачихымаа. Ёстой бүтэхгүй. Шууд нэрлээл зарлаал гүйцээшд.
Энэ худлаа шүү. Итгэх аргагүй. Шинжилгээ анх ирхэд түрүү бөхөөс илэрсэн гээд байсан. Одоо тэгээд яагаад өөрчлөгдөв. Яагаад???? 5-6 хоноод бүх юм өөрчлөгдөөд буцаад ирэх шив дэ!!! Хэнээс нь допинг илрэх үгүйг Допингийн шинжилгээ биш манайхан дотороо шийдээд байна ууу даа!!!
Хүдэрбулга биш байгаасаа. Сайхан бөх бна лээ. Дэмжиж байгаа.
Биш 2
8-н даваанд гараа биедээ. Тэгэхээр гараагүй л гэж бодож байна.
Зүгээр л ил тод мээдэлэхгүй ингэж таавар хийлгэж тойрч хэрэлдүүлэх ямар хэрэг байнаа
Хэрүүл хийлгүй 2,3-хан хоног хүлээж болохгүй юү ?!
Ха ха дээрээсээ эхлээд л өтсөн бус уу
юу г нь ингэж нууцлаад нэрлэж ядаад бдаг юм бэ
хариуг нь дахин өөрчилөх гэж тэгээд бдаг байхаа
сэжигтэй нөхөдүүдэд өөрсөнд нь мэдэгдээд хахууль авч засварладаг юм биш үү
huderbulga enhsaruul 2 bat shuu
Hvder bulga bish
5 болон 7 даваанд барилдсан гэж байна энхсаруул 6даваанд барилдсан Хүдэрбулга 8 даваанд барилдсан тэгэхээр энэ 2биш
Шөвгийн 4өөс гараагүй гээд бичцэн байна
Айрагдсан морийг сольж болж байхад, шээс яршиг л байна
Таавар таа лгаж эхлэв үү
Ууганбаяр.сайхан Жаргал 2 эвгүй болвоо
Телевизээр харж байхад, ам авч буй бөхчүүдэд, аягатай айраг өгөөд байгаа харагдсан!
Түүнийг болиулах хэрэгтэй! Хорлох санаа төрвөл, түүнд нь юу ч хийж өгч болно...
Оньсого юм уу, ямар хогийн үйлтэй байгууллага бэ
Тийм л бол... ШУУД НЭР УСЫГ ЗАРЛААЧ ДЭЭ ЯМАР ЛУЙВАР ХИЙХ ГЭЭД ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ӨГӨР ЛУЙВАРЧИД АА!!!???
Ерөнхийлөгчийн зарлиг будаа болжээ...
Сайханжаргал юм биш үү...5 ба 7ын даваанд зодоглосон улсын цолгүй бөх гэсэн байх юм...
Шинжилгээний хариуг бүрэн эхээр нь тавих хэрэгтэй . Герман хэл мэддэг улс зөндөө байгаа шүү. Тэгээд ч Герман улс дутуу шинжилгээний хариу явуулна гэж байхгүй . Худлаа юм ярьж хүмүүсийн тархийг угаахаа болимоор юмаа. Германы лаборатори уймраа чавганц биш л баймаар юм даа .
Германаас ирүүлсэн бүх эмайл захидалтай нь ИЛ БОЛГО. Түрүү бөхөөс илэрсэн гээд байсан 5-6 хоногийн дараа дахиад шинжилгээ аваад. Илрээгүй болоод явчив. Итгэх арга алга. Германаас ирүүлсэн бүх шинжилгээг ИЛ БОЛГО.
Пүрэвсайхан, Сайханжарг-ал, Бат-Өлзий.
Түр дороо л хариу нь ирнэ гээд байсан чинь ирсэнээс нь хойш өчнөөн хоног дарж байгаад шинэ цолтой бага цолтой бөхчүүдэд нялаад акул мангараа бас л хамгаалах нууц ажиллагаа явуулаа биз л гэж хардаж байна. Тиймгүй бол ийм удаан нуумааргү юм. Үнэхээр цол багатай бөх байсан бол ёстой дор нь зарлах байсан л гэж хардах сэтгэл төрөөд байна. Допинг зарлагч бизнесүүд л гэж бодох болсон доо
Энэ холбоо болон дарга нар бүгдээрэй мөнгөний шуналтай хорчин улсууд байдаг болхоор юунд ч итгэхэд хэцүү болжээ. Ядаж нэр хичээгээд үндэсний өв соёлдоо битгий гар дүрээсэй.
Болиочээ сайхан наадмыг минь ингэж бузарлаж байдгаа больцгоо монголчууд тайван наадмаар байна тэгээд л орхи зүгээр монголчуудын дархлааг эвдэж бусниулах ямар дуртай новшнууд вэ зүгээр л орхи тайван баймаар байна
Одоо хүний сайхан үр, бидний хайртай бөхчүүдийг элдэвлэж баллах санаатай БОЛЬ бидэнд хэрүүл хэрэггүй зүгээр наадсан аараа наадах минь заавал хайртай бөхчүүдийг биднээр хараалгуулж монголчуудын буяныг барах арга шшүү
Шинжилгээ анх ирхэд түрүү бөхөөс илэрсэн гээд байсан. Одоо тэгээд яагаад өөрчлөгдөв.
Допинг нэрээр олон жил түрүүлэх магадлалтай бөхчүүдээр сор залж буй талаар 2019 оноос хойш би бичиж байна. Eguur.mn-н энэ мэдээнд хууль зөрчсөн хэд хэдэн үйлдэл байна. 1-рт яг аль бөх хэрэглэснийг шинжилгээ бүрэн баталгаажсны дараа зарлах ёстой атал, шинжилгээ бүрэн баталгаажаагүй байгаа энэ цаг үед допинг хэрэглэсэн байж болзошгүй бөхийн нэрийг шууд зарлаж байна. Eguur.mn-н үзэж байгаагаар 5 болон 7-гийн даваанд зодоглосон аймгийн цолтой бөх гэдгийг шууд ил тодоор зарлаж байна. Допингийн эсрэг үндэсний төв буюу МОНАДА-гийн хэвлэлийн бага хурал дээр энэ талаар огт дурдаагүй. Eguur.mn-д допингийн талаар мэдээлэл дамжуулдаг эх сурвалж байна. Тэд л хэнийг допингтой гэж зарлаж туг тахих вэ гэдгийг шийддэг бололтой. Улсын цолтой том бөхчүүдээс илрэхгүй зөвхөн аймгийн цолтой бөхчүүдээс илэрсэн гэж зардаж байгаа нь цаанаасаа захиалгатай мэт харагдаад байна. Допинг хэрэглэсэн байх хамгийн магадлал өндөртэй улсын цолтой бөхчүүд бол: Батсуурь, Хангай хоёр.
Хэдэн тэрбумын авилга авах өгөх гээд нэр зарлахгүй тамлах юм.
Жилдээ ганц тохиох алдаж болохгүй алтан бизнес
Энэ "зодоглосон бөхчүүд" гэж солиорсон байх юм.
Шөвгийн 4 биш Том цолгүй гэхээр 7 д Сайханжаргал Ууганбаяр У/х Ганхуяг нараас үлдсэн нь 6 ын даваанд гараагүй гэхээр 5 д унасан бөхөөс илэрч
За лав л Сайханжаргал орсон бололтой
Та та тунгаа
А сорьц хүлээхгүйгээр нэрсийг нь мэдээл
Сайханжаргал уу?
өөрсдөө шинжилгээ авч чаддаггүй алиа улс шүү
Тоглоом эхэлж байна тусгай кодтой бөхчүүдийн хэн нь вэ гэдгийг допингийн төвийн нөхөд мэдэж байсан байх уу
Таасан хүнд сая төгрөгийн шагнал бооцоо өгөх үү.
Батсууриас илрэх магадлал ихтэй учир нь мань хүн угаасаа дээшээ барилдах гээгүй байх. Харин тэр Төв аымгийн Ууганбаяраас бол баталгаатаы илэрнэ. Ер нь хөл тулгуур эрхтэниы гэмтэлээ далимдуулж юм хэрэглэж барилддаг болоод удаж баына даа манай бөхчүүд.
Увсын бас нэг цол авсан хүн их магадлалтай..
Барилдааны онцлогт нь өөрийн өмнө өмнөх үзүүлэлтүүдээс нь хэтэрсэн их өөрчлөлт гардаг нь мэдрэгддэг.
Шинжилгээ анх ирхэд түрүү бөхөөс илэрсэн гээд байсан. Одоо тэгээд яагаад өөрчлөгдөв.
Am avsan behchvvd. J
Яах гээд байдаг юм бэ?шууд зарлаач
Хаха, хэдэн үгэнд блок хийж. Гэхдээ бичиж болдог юм. Aл, пиcда, шээc,
Шууд л зарла юун сүртэй юм бэ
Нэг нь Сайханжаргал байж магадгүй.
Энэ бөх гэсэн гарууд допинг хэрэглэхгүй өнжинө гэж байхгүй юмаа. Аль болох заль хэрэглэж, сэргээш ашиглаж амжилт үзүүлнэ гэж бодоод салдаггүй дээ. Иймд допингийн шинжилгээ авахаа болих хэрэгтэй, эрүүл мэндэд муу байсан ч сайн барилдаж л байг. Олимпын төрөл биш учир яасан ч яахав. Зөв үү
Бас хүлээлт
Таавар таалгаж бхаар шууд хэлж болдоггүй юм бх да
Eguur.mn sait dandaa hudal unen medehgui medeelel tuhain baiguullaga,huvi hunii umnuus zohioj niitlehee bolivol yasiin.
Тэгээд зарлаач таавар таалгах гээд бгаамуу
Одоо цагт бөхчүүд допинг хэрэглэхгүй эээ..хорлогдох, шээс солих ,эм тариа хэрэглэсэн л шалтгаан байдаг байх..одоо бөхөө цолгүй болгоод дүрмээ шинэчлээд допинг шалгахаа болиё..ямар олимпийн төрлийн спорт биш..Ер нь үндэсний бөх бол спорт биш..наадгай..цаг үеэ өнгөрөөсөн бүдүүлэгт юм болжээ..ам авах, бууж өгөхийг хорилоо.. Батсуурь бол бөхийг бүүр бузарлчлаа. Цолыг нь хурааж ав..
Шууд тэр энэ гээд зарлаач,2ын хооронд,ийм удаан,3 хоног хэлэх бсан
Морины допинг шалгаарай. Хайран сайхан монгол адууг допингоор алж байгаа шүү наад шуналын бузрууд чинь.