ОБЕГ: 17-21 насны залуус усанд живж, осолдож байна

Өнөөдөр буюу долдугаар сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар хэт халж байгаа учраас гэнэтийн усархаг аадар бороо орох төлөвтэй байна. Мөн борооны өмнө салхины хүч нэмэгдэж, аянга цахилгаантай байх төлөвтэй байна.
Долдугаар сард нийт нутгаар хур тунадастай, наймдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дундажаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна гэдэг мэдээллийг цаг уурын байгууллагаар ирүүлж байна. Энэ жил олон аймаг, сумын түүхэн ой тохиож, иргэд олноор орон нутаг руу явж байгаа учраас анхаарал болгоомжтой явахыг зөвлөлөө.
Энэ оны гарснаас хойш нийт 82 усны осол бүртгэгдэж, 68 иргэн усанд живж, осолдсон. Үүн дотроо 55 том хүн, 13 хүүхэд байна. Өнгөрсөн 2023 онд 66 иргэн нас барсан байдаг. Энэ оны наймдугаар сарын 15-ныг хүртэл энэ тоог нэмэгдэхгүй байхад анхаарах шаардлагатай байна. Осолдсон нийт иргэдийн 14 хувь нь усанд сэлж чаддаг байсан. Бас ганцхан хором хүүхдээ анхаараагүй нь улмаас хүүхдээ хийлдэг гудас, завьнаас унагаж, эрсдэлд оруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эх эцэг нь хүүхдээ өмөөрнө,хүүхдүүд нь бид мэдэж байна, та нарын үе дууссан дугуй бай гаа. Одоо яая гэхэв,эрх чөлөөгөө эдлээд лллл
Сэлж чаддаг хүмүүс яагаад живж үхээд байгааг ойлгохгүй юм