"УИХ-ын 48 гишүүн орон сууц авах хүсэлт гаргаагүй": Тэд төсвөөс ямар хангамж эдэлдэг вэ

УИХ-ын Тамгын газарт парламентын 48 гишүүн төрийн хангамжаар орон сууцтай болох хүсэлт тавьсан гэх мэдээлэл түгээд буй.
Энэ тал дээр хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цахим хуудастаа харриу мэдэгдэж, "Байр гэдгийн Б үсгийг ч дуулаагүй, ийм зүйл хаагуур болсныг мэдэхгүй" хэмээсэн.
Тэгвэл, УИХТГ-аас асуудлыг тодруулахад мөн үгүйсгэлээ.
Тамгын газраас бидэнд, "УИХ-ын гишүүдээс дээрх агуулга бүхий хүсэлт, өргөдөл огт ирүүлээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
УИХ-ын гишүүний бүрэн эрх, нийгмийн баталгааг хуульчилдаг. Үүнд улсаас орон сууцны дэмжлэг авах, энэ талаар хүсэлт гаргах талаар ямар нэгэн зохицуулалт огт байхгүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн энэ талаарх өргөдөл, хүсэлт гаргах ямар ч боломжгүй" гэсэн тайлбар өглөө.
УИХ-ын тухай хуулийн 41-р зүйл, "Гишүүний төсөв, цалин, бусад хангамж" гэсэн хэсэгт энэ талаар хуульчилсан байна.
Үүнд,
41.1.Гишүүний цалин, нэмэгдэл, унаа, албан томилолт, бичиг хэрэг, холбооны зардлыг Улсын Их Хурлын жил бүрийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
41.2.Энэ хуулийн 41.1-д заасан зардлын хэмжээг гишүүн тус бүрээр тооцож төсөвт тусгах бөгөөд ингэхдээ тойргийн онцлогийг харгалзаж Улсын Их Хурлаас харилцан адилгүй тогтоож болно.
41.3.Гишүүний сонгогдсон тойрогтоо ажиллахтай холбогдсон зардлын хэмжээг Улсын Их Хурал тогтоох бөгөөд Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу хуваарилагдах хөрөнгийг уг зардалд үл тооцно.
41.4.Гишүүний цалин, түүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын зардал, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг Улсын Их Хурал тогтооно.
41.5.Гишүүн үйл ажиллагааныхаа талаар тойргийнхоо сонгогчдод мэдээлэх, сурталчлах зардал болон дотоод хэвлэл захиалгын зарим төлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
41.6.Гишүүний төсвийг Улсын Их Хурлаас баталсан журмын дагуу Тамгын газар тухайн гишүүний зөвшөөрөлтэйгөөр зарцуулах бөгөөд зарцуулалтад Төрийн байгуулалтын байнгын хороо хяналт тавина.
41.7.Гишүүн төсвийнхөө цалингийн сангаас бусад зардлыг хооронд нь шилжүүлэн зарцуулж болно.
41.8.Гишүүн төсвийнхөө зарцуулалтын мэдээг Тамгын газраас хүссэн цагтаа авах эрхтэй.
41.9.Гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол Засгийн газрын гишүүний цалин хангамжийг авах бөгөөд Улсын Их Хурлын гишүүний төсөвт туссан бусад зардлыг захиран зарцуулах эрхтэй.
41.10.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол түүний төсвийн зардлын санхүүжилтийг зогсоох бөгөөд сэргээсэн бол түдгэлзүүлсэн өдрөөс эхлэн тооцож гишүүн, түүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын санхүүжилтийг нөхөн олгоно.
41.11.Гишүүн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол түүнд тасалсан өдрийн цалинг олгохгүй.
41.12.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын газрын тэргүүн дэд, дэд дарга, Улсын Их Хурлын даргын зөвлөх нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах бөгөөд тэдгээрийн цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална хэмээн заажээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
юу ч хийхгүй энэ олон хүмүүсийг ард түмэн л тэжээнэ ядаргаа
наад муу ларууд чинь ингэх гэж л 126 болгосон гол буруутнууд хүрэлсүх, оюун-эрдэнэ нар юм,,, үхсэний чинь парламентийн төлөвшил бүгдий нь буудхаад хаячих юмсан... лалрын авилгачид ингэх гэж л 126 болгосон ард түмээн босооч ээ тэнэгүүд ээ???? Солонгосын ард түмэн шиг зоригтой бай нэгмуу ДАНХАН ТОЛГОЙД дээрэлхүүлээд сууж байдаг
76 гуйлгачин хулгаач хоололдог байлааа одоо 120 ииг хооллох болох нээ лалрын юмааа
Анх УИХ -н гишүүдийн тоог нэмж 126 болгоно гэхэд ард түмэн яг л өөрийн чинь бичсэн шиг байдлаар хүлээн авч, сэтгэгдэлээ илэрхийлж байсан даа.
Хөөрхий дөө боловсрол, улс орны ирээдүйд хэрэгтэй хүмүүсийг гаргаагүй гэр оронгүй, мөнгө хэрэгтэй хүмүүсээ гаргасан аргагүй ээ
Монгол хөгжих болоогүй эн
Байр өг