АҮЭБ-ын сайд болсон Ц.Туваан "Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдэ Лингенфэлдертэй уулзжээ

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Ц.Туваан Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдэ Лингенфэлдерийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Аж үйлдвэр, Эрдэс Баялгийн яам, Оюу толгой ХХК-ийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер уулзалтын эхэнд шинээр томилогдсон сайдын ажлын туршлага энэ салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны сайд Ц.Туваан Оюу толгой бол дэлхийн хэмжээний орд газар гэдгийг дурдаж Монгол Улсын болон олон улсын хууль, дүрэм журмын хүрээнд дэмжлэг үзүүлэн, оролцогч талуудын хамтын ажиллагаа харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллахаа илэрхийлэв.
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Ц.Туваан уул уурхайн баялаг бол хязгаарлагдмал нөөц учир нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа тул яамныхаа нэрд “Аж үйлдвэр” гэх нэр томьёог тусгасан талаар уулзалтын үеэр онцлов. Оюутолгойн гэрээнд дурдагдсан байгаа ойрын хугацааны төлөвлөгөө, стратегийн шийдвэрүүд, бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай бүрэн танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцохоо сайдын зүгээс илэрхийлэв. Түүнчлэн цаашид эрчим хүчний хангамжтай холбоотой асуудлаар ярилцах нь цаг үеийн хувьд ач холбогдолтой хэмээв.
Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн орд газраас ашиг, орлогын өндөр хүлээлттэй байгаа. Оюутолгой ХХК-ийн үйлдвэрийн зардал өсөх тутам монголын талд үлдэх ашиг багасах тул талууд харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллахыг онцлон дурдав.
“Оюу толгой” ХХК-ийн зүгээс үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, 2025 он гэхэд гүний уурхайн төслийг дуусгах бөгөөд ингэснээр бүрэн хүчин чадлаараа ажиллах чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болно гэв. Мөн аж үйлдвэржилтийн чиглэлээр олон судалгааны ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд уусган баяжуулах болон хайлуулах үйлдвэрийн талаар хийж буй судалгаагаа танилцуулахаа онцлон цаашид Оюутолгойн төслийн ажлыг илүү түргэн шуурхай явуулж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна хэмээв.
Эх сурвалж: Аж үйлдвэр, Эрдэс Баялгийн яам
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха шантаачин гар юу гэж хуцах бол. Энэ тоглоомын засаг удахгүй дээ
Хүнээр жа�##� юм хэлүүлж аваад л орж дээ, өөрөө юу ч мэдэхгүй юм чинь яая гэхэв дээ. Их мөнгө идэх болол цоотой боллоо гэж их л баяртай яваа хүн дээ.
Соёл иргэншлийн хоёр өөр түвшний хүмүүс гэдэг нь шууд харагдаж бна. Туваан сайд нилээн барьц а лдсан маягтай л бна даа !
ene zasagt 5 sariin hugtsaa ugii
ТУВААН БИД ХОЁРЫН ТУРШЛАГА Ч ГЭЖДЭЭ ҮХСЭН АЦ НЬ БАЙХ ВЭ? ДЭЭ ЗА ТЭГЭЭД ЯАХ ВЭ? ИНГЭЭЛ ХИР УДААН НАСЛАХЫГ НЬ ХАРАХ Л ҮЛДЭХ ШИВ ЭНЭ ГӨЛГӨР ХАРХҮҮД ЭНЭ САЛБАРЫГ УДИРДАХ ЧАДВАР БАЙХГҮЙ Г Л МЭДЭЖ БАЙНА