Нэг дороос: ОУХМ М.Энхжаргал шөвгийн наймд шалгарлаа

“Парис-2024” зуны олимп дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн хувьд манай тамирчин Б.Энхтамир 100 метрийн чөлөөт сэлэлтэд өрсөлдөнө.
Мөн 23:22 цагаас боксчин М.Энхжаргал хоёр дахь тулаанаа хийх юм. Тэрбээр Румыны тамирчин Лакрамиоара Перичочтой хүч сорино.
ОУХМ М.Энхжаргал шөвгийн наймд шалгарлаа
НЭМЭЛТ: 23.40 цаг
Манай тамирчин эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд хоёр дахь тулаанаа Румыны тамирчин, 32 настай, 2022 оны ДАШТ-ний мөнгөн медальт, 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт Ленута Лекрамиоаратай хийж, 4:1 харьцаатай ялалт байгууллаа.
Тэрбээр шөвгийн наймын тулаанаа Туркийн боксчин Хатиче Акбастай наймдугаар сарын 01-ний өдөр хийнэ.
НЭМЭЛТ: 17.44 цаг
Б.Энхтамир тавдугаар байрт орлоо
Эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээн боллоо.
Уг тэмцээнд манай тамирчин Б.Энхтамир 50.81 секундэд 100 метрийг туулж, тавдугаарт бичигдлээ.
Харин Киприйн тамирчин Н.Антониу 50.35 секундээр нэгдүгээр байр, Гэгээн Лучиагийн тамирчин Ж.Ж.Одлум-Смит 50.39 секундээр хоёрдугаар байр, АНЭУ-ын тамирчин Ал-Матрооши мөн 50.39 секундээр гуравдугаар байр, Уругвайн тамирчин Л.Ноллэс 50.58 секундээр дөрөвдүгээр байрт бичигджээ.




Орой 23:22 цагаас М.Энхжаргал боксын төрөлд хоёр дахь тулаанаа хийнэ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгүй дээ. Энэ охин мед�##�ь авчихаасай билээ.
Za sanasanaa gargaad tultal ajillaarai.