Сэрэмжлүүлэг: Хэрлэн голд живсэн залуугийн цогцсыг оллоо

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 6 дугаар багийн “Задгай”-д Хэрлэн голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 03-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн О/25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 05-ны өдрийн 05:00 цагаас осолдсон газраас Баянтүмэн сумын Жаргалант багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл 70 км зайд 3 удаагийн давтамжтай голын усаар завиар урсаж зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон.
Наймдугаар сарын 05-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлж 13:50 цагт тус багийн "Гучин хоёрын саам" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 30 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.