Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины дайн: ОХУ-ын газар нутагт дахь байлдаан долоо дахь хоногтоо орлоо

Украины хүчин ОХУ-ын газар нутагт орж байлдаж эхлээд долоо хоног өнгөрчээ. ОХУ-ын эрх баригчид байлдаан явагдаж буй Курск мужаас олон арван мянган иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Володимир Зеленский зэвсэгт хүчин нь Курскт байлдаж байгаа талаар ам нээхгүй байсан юм. Тэгвэл тэрбээр бямба гарагт /2024.08.10/ Курскт болж буй байлдаан нь Украины хүчний гэнэтийн дайралт гэж ярьжээ.    

Зеленский орой бүр хийдэг мэдэгдлийнхээ үеэр Украины дээд командлагч Александр Сирскийтэй тус ажиллагааны талаар ярилцсан байна. Тэрбээр мэдэгдэл хийхдээ 2022 оны хоёрдугаар сард ОХУ түрэмгийлэн цэргээ оруулж ирсэн явдалд шударга ёсоор хариу барихаа амласан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус довтолгоог томоохон өдөөн хатгалга гэж мэдэгдсэн байна.

Оросын цэргийн блогчид ОХУ нэмэлт хүч явуулсны дараа нөхцөл байдал тогтворжсон гэж мэдээлж байгаа бол зарим нь Украины хүчин цэргээ түргэн шуурхай нэмэгдүүлж байна гэжээ.

Ням гарагийн /2024.08.11/ өглөө Курскийн эрх баригчид мэдээлснээр Украины харвасан пуужингийн хэлтэрхий есөн давхар орон сууцны байшин дээр унасны улмаас 13 хүн шархадсан байна.

Тус мужийн амбан захирагч Алексей Смирнов орон нутгийн эрх баригчдыг эрсдэлтэй бүс нутагт буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг түргэсгэхийг үүрэг болгожээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр Курск мужид оршин суудаг 76 мянга гаруй нүүн шилжсэн байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Халх
Халх
8 сар 12, 2024 08:07

Украины арми үнэхээр агуу юм яаж байлдгийг яаж дайснаа дардгийг дэлхий нийтэд яруу тодоор харуулж байна даа

Зочин
Зочин
8 сар 12, 2024 09:08

Өмхий Оросууд шангаа хүртэж бна даа

Зөвлөгч
Зөвлөгч
8 сар 12, 2024 12:31

Украин киев хот Оросуудаар цөмдүүлэхнэ дээ. Цагаа тулуул Оросууд эвгүй шүү . Харж л бгаарай таануус

ЗочинҮНЭН ҮНЭН
ЗочинҮНЭН ҮНЭН
8 сар 12, 2024 12:55

пүтинд, оросын газар нутгийн шун�##�ын дэв үйлдэлд ингэж хариу барих нь туйлын зөв. дахин урагшилж цохилт өг Украйнчуудаа. бүр Москвад, улаан т�##�байд дэлбэрэлт хий

Зочин
Зочин
8 сар 13, 2024 00:46

Муу украинчуудыг одоо л цагирган �######� идүүлж байгаад бав
ан хэрэгтэй

Зочин
Зочин
8 сар 13, 2024 10:42

Оросыг муулаад яах вэ бидний энэ хүртэл одоо болтол амьдарч яваа маань оросын ард түмний ач гавъяа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй ээээ.

Энх
Энх
8 сар 20, 2024 11:39

Манайх цэрэг срмиа эрүүлжүүлэх цаг болжээ арми нь бараг цэрэггүй болж хурандаа,гёнер�##�уудаар дүүрээд бна сүүлдээ бүр эмэгтэя генер�##�тай гэж хөөрөлддөг болов хамгий их цэрэг зэвсгээр хөөцөлдөж бсан 80 д онд ганц бүрэн дивиз нь 2 хон хурандаа тай байлаа хороо ,бат�##�ионыг хошууч голдуу хүмүүс удирдаад болоод байвдаа

Холбоотой мэдээ

Back to top button