СПОРТ

Монгол Улс анх олимпод оролцож эхэлснээс хойшхи хамгийн муу амжилтыг үзүүлжээ

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны ХХXIII олимпын наадам 16 хоногийн турш үргэлжилж, өндөрлөлөө. Монгол Улсаас энэ удаагийн олимпод 32 тамирчин буудлага, байт харваа, бокс, дугуй, чөлөөт бөх, марафон, хүндийг өргөлт, жүдо, усанд сэлэлт гэсэн спортын 10 төрлөөр хүч сорив.

Тус олимпын наадмаас манай улс жүдо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. Монгол Улсын цор ганц энэ медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд  2024 оны тив, дэлхийн аврга Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү эх орндоо авч ирсэн. Харамсалтай нь бусад төрөлд манай тамирчид медалийн тавцанд зогсож чадсангүй.

Энэ амжилтаараа манай улс 57 дугаар байрт жагсав. Энэ нь олимпын нэгж медальд оногдох хүн амын тоогоор хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт аж. Тодруулбал, 1964 оноос Монгол Улс олимпод оролцож эхэлснээс хойшхи хамгийн муу амжилтыг энэ удаа үзүүлсэн байна.

Олимпын наадамд медалийн чанараар 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл медаль хүртсэн амжилтаар АНУ тэргүүлэв. Харин 40 алт, 27 мөнгө, 24 хүрэл медаль хүртсэн амжилтаар өмнөд хөрш БНХАУ удаалсан бол 20 алт, 12 мөнгө, 13 хүрэл медальтайгаар Япон улс гуравдугаар байрт бичигдлээ. Тэдний араас Австрали, Франц, Недерланд, Их Британи, БНСУ, Итали, Герман, Шинэ Зеланд, Канад гэсэн орнууд эхний аравт жагсав.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоригоо
Зоригоо

Хамгийн муу нь ч юу юм бэ. 2000 оны Сиднейн олимпод нэг ч медаль авч чадаагүй шүү.

уншигч
уншигч

Олимп хариуцсан сайдтай болоод улам дордсон юм биш үү. Сайдын ажлын алба, аппартыг цалинжуулсан мөнгөөрөөр тамирчдынхаа бэлтгэлд зориулсан бол арай өөр байх байсан байхдаа. Мөн спорт хороодын удирдлагад салхи оруулах хэрэгтэй, хэдэн хуучин сэтгэлгээтэй юмнууд дарга дасгалжуулагч нэрийн дор толгой дээр нь суучихаад салхи оруулахгүй байгаа юм биш үү. Аль 10 -аад жилийн өмнө дасгалжуулагч гээд олимпод тамирчид авч яваад ямар амжилт гаргаагүй нөхдүүд дахиад л харагдаж байх юм. Хариуцлага хүлээгээд зайгаа тавьж өгөөд дараагийн хүнд боломж олгож болдоггүй юм уу.

Зочин
Зочин
Reply to  уншигч

Сахил хүртээд шал дордов гэдэг дээ

Лол
Лол

Хулгайч гэр бүлийн новшийг олимпийн хорооноос зайлуул

Зочин
Зочин

Хэнтийхэн удирдаж бхад өөд нар харахгүй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хагалан бутаргах явуулгаа болиочээ.

Зочин Зо
Зочин Зо

Юу яриад байгаа юм э? Манай орноос өөр гурдан тамирчин марафонд оролцоод гурвуулаа замаа дуусгаад нэг нь бүр олимпыг марафонд 6 удаа амжилттай гүйсэн орон хаана байгаа юм бэ?. Имдериалист америкийн үзэмжээр л Тулга медалиа алдсан. Тулгын оронд америк бөх байсан бол ардаа бүрэн алдаагүй гээд л оноог нь түтгэлзүүлж Перугийн тамирчин хохироод үлдэх байсан.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

Сэтгүүлчид яах гэж муу судалгаатай зүйлээ бичиж байдаг юм бээ. Өмнө нь ганц хүрэл медальтай ирж л байсан шүү. Түүхээ мартвал чи сармагчин бүр ойд төөрнө гэж сургаж байсан өвгөн хх нар нь одоог хүртэл энх тунх байхад чи хэн юм бэ хэн юм бэ Сарантуяа эгч дуулна шүү

Баска
Баска

Бат-Эрдэнэ гэдэг олимп хариуцсан сайд маш муу ажилласан бна.Манай бүх спортын холбоодод мэргэжлийн чадварлаг дасгал сургуулилалт,судалгаа шинжилгээ шаардлагатай болжээ.Тамирчдад байгалийн өгөгдхүүн байгаа боловч техникийн ур чадвар дутагдаж байгааг анхаарах гаднаас дасгалжуулагч урьж авчрах болсон бна

Зочин
Зочин

МҮОХ биш, энэ спортын хороод дасгалжуулагчид гол буруутан шүү дээ. МҮОХ бол Олимпод оролцох үйл ажиллагааг хариуцаж байгаа товчдоо. Хэн гуай нь Олимпын хороог авах гээд шуугиулж эхлээд байнаа.

Иргэн
Иргэн

Тамирчдаа шинэчилээ

Зочин Зо
Зочин Зо
Reply to  Иргэн

Яг үнэн шинэ залуу гадаадын тамирчин дасгалжуулагчдад судлагдаагүй эрч хүчтэй, хамгийн гол нь шийдсэн даацтай мэх зоригтой хийдэг тамирчид хэрэгтэй байна аа.

Зочин Зо
Зочин Зо

Хакухо аварга мэтийн японд алдар нэртэй байгаа Монгол сумочдоо ашиглаад хүмүүжилтэй, хариуцлагатай, ирээдүйтэй хүүхдүүдийг японы жүдогийн болон чөлөөтийн сургууль , академид нь явуулж сургамаар байгаа юм даа. Бас дасгалжуулагч ч сургамаар байгаа юм. Орос школоор явж амжилт үзүүлдэг байсан үе өнгөрчээ. Сайн сайн дасгалжуулагчид нь тэтгэвэртээ гараад олигтой дасгалжуулагч байхгүй байгаа нь бас амжилтанд сөргөөр нөлөөлж байна. Бүх ард түмнээрээ сайхан давалгаалаад хандивын аян өрнүүлж чөлөөт бөхийн ордонтой больё.

Зорге !
Зорге !

Тэр нэг үхээнц харцтай моделууд ! Хормогч шиг хятад маягийн цэнхэр хувцас өмсөж хэрүүлээр эхэлсэн Олимп яаж ч өөдтэй байхав !

Иргэн
Иргэн

Tamirchidin setgelzui ih muu yumshig sanagdsan sudlah heregtei bas ulsin avarga yag shudarga yavagdaj bnuu zarim nutgiin tamirchidin yalgavarlaj bgaag uguisgehgui yag naadmaar muuldag shig gj bodogdoj bna

Зочин
Зочин

Одоо хэнтэй хариуцлага тооцох уу? Хариуцлага тооцох гэхээр эзэн байхгүй. Баахан төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан байна

Иргэн
Иргэн

2000- оны Олимпоос ганц ч!!!

Зочин
Зочин

Хамгийн муу нь ч арай бишээ. Гэхдээ сэтгэл гонсойлгож итгэл алдсан

Зочин
Зочин

1hvreltei irsen tvvh bga shvv

Зочин
Зочин

Рай ч үгүй байлгүй.Медальгүй ""ГАНЗАГА ХООСОН ирдэг л байсан биздээ?

Зочин
Зочин

Мэдээж шдэ. Сү.Батболдын эргүү бандийн уршиг.

Зочин
Зочин

Дээлийн мушгилгүй наадам хэсээд , архидаад тэнэж явсан Та нар буруутай

Дэнсмаа
Дэнсмаа

Олимпийн хорооны даргын ажлын үзүүлэлт шүү дээ, менежмент бодлого сэтгэл үгүйлэгдэж байна

Холбоотой мэдээ

Back to top button