Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон асар хүчтэй газар хөдлөлтийн сэрэмжлүүлгээ цуцлах боллоо

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.08.08/ Японы баруун өмнөд бүсэд оршдог Мияазаки мужид 7.1 магнитуд хүчтэй газар хөдөлсөн.

Үүний дараа Японы цаг уурын алба асар хүчтэй газар хөдлөлт болж магадгүй хэмээн үзэж сэрэмжлүүлэг гаргасан. Тодруулбал цаг уурын алба тус улсын баруун өмнөд бүсээс төв хэсэг рүү үргэлжилдэг Нанкай хөндийн дагуу хүчтэй газар хөдлөлт болох магадлал өндөр гэж үзсэн юм.

Тэгвэл Японы засгийн газар тус сэрэмжлүүлгийг гаргаснаас долоо хоногийн дараа буюу өнөөдөр /2024.08.15/ газар хөдлөлтийн сэрэмжлүүлгийг цуцлах болжээ. Анхааруулгыг өнөөдөр орон нутгийн цагаар 17:00 минутад цуцална.

Тус улсын цаг уурын агентлаг мэдэгдэл хийхдээ лхагва гарагийн /2024.08.14/ мэдэгдэл хийхдээ хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэх бүсэд ямар нэгэн идэвхжил илрээгүй гэсэн юм.

Япон бол газар хөдлөлтийн идэвхжил өндөр улс. Тус улсын эрдэмтэд 30 жилийн дотор Нанкай хөндийн дагуу наймаас есөн магнитуд хүчтэй газар хөдлөлт болох магадлал өндөр гэж үзэж буй.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 15, 2024 17:50

Ашгүйдээ.

Бадаг овогтой Чойдогийн Уранчимэг
Бадаг овогтой Чойдогийн Уранчимэг
8 сар 16, 2024 11:06

Gazar hudluhgyi l baival boloo doo. Yaponchuudad amar taivan amidraliig hysiye.

Зочин
Зочин
8 сар 16, 2024 14:06

Хөдлөхгүй гэдэг сайхан мэдээ байна

Зочин
Зочин
9 сар 1, 2024 15:21

Ов.оөгюм

Холбоотой мэдээ

Back to top button